Иранд халдвар авсан 98 настай эмэгтэй эдгэрчээ
Ираны зүүн хойд нутгийн Мешхед хотод 98 настай Хасанзаде хэмээх эмэгтэй 27 хоног эмчилгээ хийлгэснээр аминд халтай коронавирусний халдварыг ялан дийлжээ.
Уг эмэгтэйд өнгөрсөн гуравдугаар сарын 5-нд халдвар илэрч, эмнэлэгт хэвтсэн байна. Өвчтөний охин Саидед Хасанзахедийн мэдээлснээр, түүний ээж бөөрний архаг дутагдалтай байсан боловч вирус бөөрөнд нь нөлөөлөөгүй ажээ.
“Имам Реза” эмнэлгийн ажилтнуудын “цуцашгүй” хүчин чармайлтын үр дүнд ээж минь вирусийг ялан дийлж, эмнэлгээс гарлаа гэж С.Хасанзахед ярьсан байна.
Иранд коронавирусээр халдварласан хүний тоо мягмар гаргийн байдлаар 44606-д хүрснээс 14656 хүн эдгэрч, 2898 хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах газрын дарга Киануш Жаханпур мэдэгджээ. Түүний мэдээлснээр, сүүлийн 24 цагийн дотор халдвар авсан хүний тоо 3111-ээр нэмэгдэж, 141 хүн нас баржээ.
Иранд халдварын тархалтыг хязгаарлахын тулд сургуулиудын сургалтыг зогсоох, соёлын болон шашны цуглаануудыг цуцлах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм. Мөн олон нийтийн газруудыг тогтмол ариутгаж, халдваргүйжүүлж байгаа ажээ.
Эх сурвалж: Монцамэ
Өнөөдөр болох үйл явдал: Австрали-Монголын бизнес форум болно
Монгол-Австрийн бизнес форумын талаар мэдээллээ
Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүллээ
С.Зориг амиа алдахын өмнөхөн түүнтэй ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна
Ардчилсан намаас өнөөдөр /2024.04.26/ Сонгуулийн тухай хууль зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийлээ.
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд ирлээ
Нүүрс тээвэрлэгч эмэгтэй
Хотын экс дарга Д.Сумъяабазар нийслэлийн МАН-даа нөлөөтэй хэвээр байгаа юу
Б.ЭНХБАЯР: ХУУЛИАС ДАВСАН ЖУРАМ БИЙ БОЛГОЖ, ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИЖ БАЙНА