Хүүшийн аманд нэг га талбай түймэрт өртжээ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, "Шарга морьт"-ын аманд түймэр гарч, хэд хэдэн айлын байшин шатаж байна. Галыг унтраах, шалтгаан нөхцөлийг тогтоохоор Аврах, гал унтраах ангийн алба хаагчид ажиллаж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэллээ. Тэрбээр “Галын шалтгаан нөхцөл одоогоор тодорхойгүй байна. Гал түймэр Жигжид зусланд гарсан. Хэчнээн айл түймэрт өртсөнийг хэлэх боломжгүй. Гэхдээ хаврын хуурайшилтын үед иргэд өнжмөл шар өвс шатаах, хүүхдүүд шүдэнз асааж тоглосон зэрэг санамсар болгоомжгүй байдлаас болж гал алдаж, бусдын эд хөрөнгө, байгаль орчинд хохирол учруулж байна” гэлээ.

Нийслэлийн онцгой байдлын газарт өнөөдөр 14:00 цагийн байдлаар гал түймрийн зургаан дуудлага ирснээс тав нь шар өвс шатсан дуудлага байжээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Хүннү моллын зүүн урд Арцатын аманд нэг га шар өвс шатсан дуудлага 13:19 цагт ирж, 14 алба хаагч унтраахаар ажиллаж байгаа аж.

Мөн Богдхан уулын хязгаарлалтын бүс, Тайны аманд автомашинтай иргэн тамхи татаж хаясны улмаас 1000 м, Хүүшийн аманд хоёр хүүхэд шүдэнзээр тоглосны улмаас нэг га талбай түймэрт өртөөд байна.


Сэтгэгдэл

зочин [183.177.97.14] 2020-04-06 06:16:11

Мэдээллүүдээ сайн ойлгож өгөөч ээ. нэг бол шарга морьт, нэг бол Жигжид гээд байх юм. Яг хаана нь гарсан юм.

Зочин [202.126.89.231] 2020-04-05 07:22:50

Шарга морьт байна. Жигжид эсрэг талд нь байдгын

иргэн [202.9.46.175] 2020-04-05 06:09:47

ШАРГА МОРЬТОД ЮМУУ ЖИГЖИДЭД ЮМУУ, ЭРГҮҮ СЭТГҮҮЛЧЭЭ

Zochin [103.26.194.134] 2020-04-04 12:39:54

BOLGOOMJTOI BAI.

Зочин [202.126.89.16] 2020-04-04 11:00:31

Хөршөөд нэгнээ албаар хорлож байгаа юм.

Зочин [202.126.88.230] 2020-04-05 01:21:26

Дандаа хуучин соц үеийн зуслангийн амбаар байна, хорлож байх шиш

Ард [66.181.191.224] 2020-04-04 10:42:13

ШАР ӨВС ШАТААВАЛ ӨНДӨР ТОРГУУЛЬ ОНОГДУУЛАХ ЁСТОЙ


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.