Үндэсний аудитын газар намуудын мөрийн хөтөлбөрийг зөрчилтэй гэж үзжээ

Н.Алтанцэцэг / Улстөр

УИХ-ын сонгуулийн тухай хуульд сонгуулийн жилийн гуравдугаар сарын 25-ны дотор нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлж, хянуулах тухай заасан байдаг. Энэ дагуу нийт 15 нам, дөрвөн эвсэл мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлжээ.

ҮАГ-аас дээрх 19 мөрийн хөтөлбөрийг хянаад дөрвөн эвсэл, найман намын нийт 12 мөрийн хөтөлбөрт тав хоногийн дотор зөрчлийг арилгах дүгнэлтийг хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, эрх баригч Монгол Ардын Нам, сөрөг хүчин Ардчилсан Нам болон бусад нам эвслүүдийн мөрийн хөтөлбөр шаардлага хангаагүй ажээ.

Харин Зон олны нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Дэлхийн монголчуудын нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Эх орон нам, Ард түмний олонхийн засаглал нам, Ард түмний намын мөрийн хөтөлбөр нь хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзжээ.

ҮАГ нь нам, эвслээс ирүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараах чиглэлийн хүрээнд дүгнэлт гарган 2020 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэхээр хуульд заасан байдаг.

  1. Улс төрийн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглосон заалт байгаа эсэхийг хянах;
  2. Мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх;
  3. Мөрийн хөтөлбөрт орсон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд гарах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн эсэхийг тус тус хянаж дүгнэлт гаргана.

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тухай дүгнэлт гарсан тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилгуулж, дахин дүгнэлт гаргахаар заасан.


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.24] 2020-04-07 03:35:38

Аудитын газар үнэхээр шалгана гэвэл мэргэжлийн дагуу судалгаа тооцоо нь хэр үндэслэлтэй,амьдралд нийцэх эсэхийг гаргаж ирэх ёстой.Ямартаач эхний шийдвэрүүдээ зөв гаргажээ гэж үзлээ,дэмжиж байна.

ЗОЧИН [202.126.88.184] 2020-04-07 02:57:29

ЯМАР Ч ЭДИЙН ЗАСАГ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛГҮЙ ИРГЭДИЙГ ХУЛХИДАН АЛБАН ТУШААЛД ОЧИЖ ИДЭХИЙН ТУЛД ЮУ Ч ГЭСЭН ЯАДГИЙН ГЭСЭН НОВШНУУДЫН ХИЙЖ БАЙГААГ ЭНЭ УДААД ИРГЭДИЙН ШАХАЛТААР ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР АРГА БУЮУ ХУУЛИЙН ДАГУУ ЗӨРЧЛИЙГ НЬ ГАРГАЖ ТАВИЛАА. ӨМНӨХ СОНГУУЛИАР ЗҮГЭЭР Л ДУУГАЙ БАЙСАН ШҮҮ. ОДОО МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭД АУДИТ ХИЙЖ СОНГУУЛИАС ӨМНӨ ОЛОНД ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ.

Зочин [202.126.89.115] 2020-04-07 02:52:08

Ардчилсан на 3 сая төгрөг амалсан нь арай л дэндүүлсэн шүү, худлаа шаахад бас учир бий


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.