Яргайтын Богинын аманд дөрвөн га газар шатжээ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Өнөө өглөө 08:25 цагт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын Богинын ам өгсөөд шар өвс шатаж байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвд иржээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги, нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 10, 34 дүгээр ангийн нийт 41 алба хаагч, 11 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Галын дөлийг 09:08 цагт дарсан. Гал түймэрт өртөж 4 га газар, 4 байшин бүрэн шатсан байна.

Гал түймрийн улмаас 6 байшинг шатахаас авран хамгаалж, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [64.119.16.156] 2020-04-08 01:16:16

галдагчийг барьж шатаа.дахиж түймэр гарахгүй

Хулгай их гарах байхдаа зусланд энэ хавар [64.119.20.157] 2020-04-07 17:13:30

Эргүүл цагдаа ажиллавал зөв юмуу. Хулгайчид гал тавиад байгаа биш биз


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.