КОРОНАВИРУСЫН ТАРХАЛТ ИХЭСВЭЛ 300 ОРТОЙ ЭМНЭЛГИЙГ АШИГЛАНА

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай барилга байгууламжийн нэг нь төрөх болон хүүхдийн эмнэлэг. Тэгвэл өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд царцаагдаад байсан 300 ортой эмнэлэг 2020 оны II улиралд ашиглалтад ороход бэлэн болжээ.
Тус барилгыг Нийслэлийн эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн зориулалтаар ашиглахаар төлөвлөөд байгаа бөгөөд, долоон блок 34230 м2 талбай бүхий есөн давхар барилга нь иж бүрэн тусгай зориулалт бүхий тоноглолтой, хүүхдийн 140, эх барих, эмэгтэйчүүдийн 160 ортой төрөлжсөн эмнэлэг болж байгаа юм.
Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ортой эмнэлгийн барилга ашиглалтад орсноор нийслэлийн Хүрээ амаржих газар буюу II төрөх эмнэлэг шилжин орж үйл ажиллагаагаа явуулах юм. Тус эмнэлгийн хувьд Монгол Улсын нийт хүн амын 10 орчим хувь нь оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн эх хүүхдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Хүчин чадал нь 75 ортой ч ачааллын улмаас 45 ор нэмэгдүүлж, өнөөдрийн байдлаар 120 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Дэлхий нийтээр тархаад байгаа коронавирусын тархалт монголд ихэсвэл энэхүү 300 ортой эмнэлгийг ашиглана гэж Эрүүл мэндийн сайд үгэндээ онцолсон юм.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 14:04:51

MB3Mlm http://pills2sale.com/ levitra nizagara

Oogii [202.9.46.207] 2020-04-08 00:31:46

Tsailn batguiai shagnal tsalin ogson geed yariad baisan .xydlaa yum yy.

Зочин [182.160.35.16] 2020-04-07 10:16:22

Нэг өрөөнд нэг хүн гэх байлгүй дээ

Зочин [203.91.116.119] 2020-04-07 07:48:14

Эх, хүүхдийнхээ зориулалтаар барьсан ганц шинэ эмнэлэгтээ муу ёрын халдварт өвчин оруулах нь буруу. Халдварын голомттой болчихвол хэцүү шүү дээ. Хуучин муу эмнэлэгүүдээ ашигласан нь дээр юм бишүү.

Зочин [192.82.73.153] 2020-04-07 07:58:56

Зайлаач чи эмнэлэг бол эмнэлэг

Irgen [202.126.89.250] 2020-04-07 05:43:24

Ажиллуулсан хүмүүсийнхээ цалинг өгөөчээ.

иргэн [59.153.112.253] 2020-04-07 05:16:56

Хэр чанартай барилга юм болдоо. 10 гаруй жил баригдсан гэхээр л

q [202.9.46.167] 2020-04-07 21:33:13

urt tsagaan 60 ond barigdsan. Odoo ashiglah argagui bolson geseen. Toriin ondorloguud.

Зочин [66.181.186.115] 2020-04-07 05:24:34

1200 онд баригдаж эхлээд дуусаагүй барилга одоо Европт зөндөө л байна. Чанар нь хэр юм бол доо? Ха ха

Zochin [103.212.118.116] 2020-04-07 04:57:48

II orkh ni nvvj irj ajlaa yavuulakh zvitei. II torokhiin khuuchin bairand tusgairaltaa khiikh no zvitei


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.