Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 17:00 цагт газардана
.jpg)
Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн нисэх онгоц өнөө өглөө 08:40 цагт Сөүл рүү хөөрлөө. Өнөөдрийн нислэгээр 250 гаруй зорчигч эх орондоо ирэх бөгөөд нисэх онгоц орой 17:00 цагт Улаанбаатарт газардах юм байна. Зорчигчдын 30-40 хувь транзит нислэгээр зорчсон иргэд гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.
Манай улс тусгай үүргийн нислэгээр 1000 гаруй иргэнээ гадны орноос авчраад байгаа юм. Өнөөдрийн байдлаар 45 улс, бүс нутгаас нийт 6313 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ холбогдох ЭСЯ, Консулын газарт гаргажээ.
Одоогоор хийгдээд буй тусгай үүргийн нислэгүүд:
- Вирусийн голомт болсон Ухань хотоос 31 иргэнээ хоёрдугаар сарын 1-нд Улаанбаатар авчирсан. Үүнээс гадна
- Гуравдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар
- Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар
- Гуравдугаар сарын 16-нд Токио-Улаанбаатар
- Гуравдугаар сарын 19-нд Истанбул-Улаанбаатар
- Дөрөвдүгээр сарын 2-нд Сөүл-Улаанбаатар
- Дөрөвдүгээр сарын 3-нд Токио-Улаанбаатарын чиглэлд тусгай нислэг үйлдэж, гадаад улсаас монгол иргэдээ эх оронд нь ирүүлээд байна.
Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг дэвшүүлэхээр тогтжээ
С.Одонтуяа: МАН-ын дотоод тэмцэл дээд цэгтээ хүрч цуврал жүжиг тавьж байна
Хурандаа У.Хүрэлсүхийн тактик ба Ерөнхийлөгчийн сонгууль
Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын даргаар ажиллахаар болжээ
Нямтайширийн Цэлмүүн “Монгол HD” телевизийн нэвтрүүлэгч Ариунтунгалаг нар маргахад анхаардаг ард түмэн шүү дээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн жагсаалыг хэн нэгэн удирдан зохион байгуулсан мэт илтэд хуурамч мэдээлэлд итгэн гаргаж буй мэдэгдэл нь туйлын харамсалтай байна
У.Хүрэлсүх намын баяраа тэмдэглэчихээд МАН-ын даргаас чөлөөлөгдөнө гэв үү
Р.Амаржаргал: Засгийн газар огцрохгүй ээ, У.Хүрэлсүхийн 2 сайдаа авч үлдэх арга
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдлээ
Иргэн Н.Хишигсүрэн: Коронавирусийн халдвар авснаа мэдэлгүй өрхийн эмчийн бичсэн эмийг ууж гэртээ зургаа хоног халуурч хэвтсэн