УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

Н.Алтанцэцэг / Хууль

Улсын Ерөнхий прокурорын газраас хэвлэлийн хурал хийж байна. Хэвлэлийн хурлаар Прокурорын байгууллагаас 2020 оны нэг дүгээр улиралд хийсэн ажил, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл хийлээ.

НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС 2020 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 110 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЭЖ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН

Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат “Нийслэлийн прокурорын газар нь мөрдөх эрх зургаан байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргүүдийг хянаж шийдвэрлэдэг.

2020 оны нэгдүгээр улиралд АТГ-аас шалгасан 396 хэрэг, ТЕГ-ын 54 хэрэг, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын 155 хэрэг, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх 144 хэрэг, Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэг мөрдөх хэлтсийн 46 хэрэг, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны 120 хэрэг, Авлигатай тэмцэх газар, цагдаа, тагнуулын байгууллагын хамтарсан ажлын хэсгийн 27 хэрэгт буюу нийт 1,318 хэрэгт хяналт тавин ажилласан байна.

Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр улиралд 110 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Үүнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан “Авлигын гэмт хэрэг” 25, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан" гэмт хэрэг 55-ыг тус тус яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Манай улсын нийт хүн амын дийлэнхийг эзэлж буй залуучууд, цаашлаад өсвөр үеийнхний дунд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, хорт зуршилд тагдах хандлага түгээмэл байгаа, энэ төрлийн гэмт хэргийн тоо нэмэгдсээр байгаа харамсалтай зүйлийн талаар ярихаас еер аргагүй байна. Энэ сөрөг асуудалтай тэмцэх нь зөвхөн хуулийн байгууллагын үүрэг биш, түүнээс урьдчилан сэргийлэх ирээдүй хойч үеэ хорт зуршлаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд төр засаг, олон нийтийн оролцоо чухал байгаад онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгааг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн олны анхаарал татсан зарим хэргийн талаар хувьд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон үйлдэлтэй Засгийн газрын гишүүн асан Б.Болор, Д.Эрдэнэбат, Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нарын албан тушаалтнуудад холбогдох болон Зам тээврийн яамны сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, яамны газрын дарга Д.Доржханд нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, хахууль авсан хэргүүдийг 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.

Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ч. Алтанхуяг, Чингис хаан банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж нар болон хуулийн этгээдэд холбогдох хээл хахууль өгсөн, авсан хэрэгт 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд хялбаршуулсан журмаар шилжүүлж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, эцэслэн шийдвэрлэсэн.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, ЖДҮХС-гаас хууль бусаар зээл олгож, бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн. Одоо мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурорт хянуулахаар ирүүлээд байна.

Жаст группын захирал Ш.Батхүү, Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нарт холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан хэрэг болон цахим сүлжээ ашиглан бусдыг залилсан, мөнгө угаасан үйлдэлтэй хэрэгт БНХАУ-ын 23 иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн байцаалт явуулж прокурорын хяналтанд ирүүлснийг тус тус хянаж байна” гэлээ.


Сэтгэгдэл

Zochin [172.58.47.94] 2020-04-09 07:02:19

Sultan shaazan baarand emsiin nuuts hureelen baiguulsaniig shalgasan uu?

Зов [192.82.72.37] 2020-04-09 00:22:07

УИХ гишуун оргодлоо бичээд чолоологдох естой. Батзориг шиг шударга байл даа.

aaa [192.82.73.27] 2020-04-08 23:58:24

shuuhees tsagaatgaad elchingeer yvuulah biz

Зочин [202.179.31.18] 2020-04-08 15:17:19

Ёстой юуч болоогүй юм шиг загнаж байсан энэ нөхөр өөрсдөө хэргийг хийчихээд мэлзээд байсан,Дамба-очир бол угаасаа лүнгийн замыг там болгож асар их мөнгө хүүдийлсэн хашир бурхи,бас Оюу-толгойд ая тал засаж УИХ-ын материал зулгуйдан өгч Авлига авсан гээд хэлээд байвал их гарах биз.Харин Солтан гэгч амьгүй албат авгайдаа зээл авч өгсөн нь тодорхой байсан л даа.

иргэн [59.153.112.253] 2020-04-08 14:37:01

Манай дээдсүүд ч үнэхээр өөр юмаа

тамын зам 2 [150.129.140.27] 2020-04-08 11:54:38

Японы Жайка төсөл тамын замаар явж байв. Япон мэргэжилтэн: энэ замыг тавьсан хүн шоронд орсон уу? - монгол ажилтан: гүй ээ их хурлын гишүүн болоод дэвшээд явсан гэтэл япон мэргэжилтэний нүд нь орой дээр гарч ирүү нь мултарч унасан гэнэ лээ

Зочин [202.9.40.146] 2020-04-08 13:34:23

Эрүү гээч эргүү минь жужаа с да байна

Зочин [203.91.116.119] 2020-04-08 11:50:38

УИХ -ын зарим гишүүдийн хэргийг шийдэж хариуцлага тооцохгүй удаж байна. ЖДҮ-гээс мөнгө идсэн Л.Энхболд, НДС-ийн мөнгийг үрэн таран хийсэн Ундармаа нарт хариуцлага тооцоочээ. Л.Энхболд нь ичих ч үгүй дахин сонгуульд өрсөлдөнө гээд явж байна.

Зочин [66.181.169.162] 2020-04-08 13:59:11

Одоо байгаа парламентаас дахин сонгох нэг ч хүн байхгүй ш дээ. Хамгийн их эрүүгийн хэрэгтэнгүүдээс бүрдсэн парламент ш дээ. Хүчингийн 2 , хүн амины нэг , ЖДҮ гийн гээд л явэ өгнө ш дээ

Там-Oчирын зам [150.129.140.27] 2020-04-08 11:46:06

Нэг гунхсан мисс хүүхэн учиргүй Дамба-Очир гишүүний өрөөнд орж ирэн мисс: Би танд маш их баярлаад бүр яаж илэрхийлэхээ ч мэдэхгүй байнаа гишүүнээ таний ачаар би хязгааргүй их хэмжээний өв залгамжлагч болчлоо Гишүүн: уучлаарай та юун хүүхэн бэ юун өв залгамжлагч та намайг андуураад байна уу даа Мисс: Гүэ андуураагүй ээ гишүүнээ таний тавьсан замын ачаар миний баян хөгшин хятад нөхөр минь өчигдөрхөн машинтайгаа онхолдоод нас барчлаа таньд маш их баярллаа яаж нэг салая даа гээд үстэй толгойгоо зулгааж сууж байсан юм. Баярллаа таньд

Зочин [202.179.31.57] 2020-04-08 18:52:22

Дамбаочир ч үл бүтэх нөхөр . У. И. Х ын гишүүнии нэрээр их ч хөрөнгө идэж уулаа . Одоо ч нэг өрөө төлөх цаг нь болсон


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.