ОХУ-д коронавируст халдварын 8849 тохиолдол шинээр илэрчээ
ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо нэг хоногийн дотор 8849-өөр нэмэгдэж, 317554 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээллээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 3716 нь буюу 42 хувь нь шинж тэмдэггүй байсан байна. Халдвар авсны улмаас нас барсан 127 тохиолдол нэг өдрийн дотор бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 3099 болжээ.
ОХУ-ын нийслэл Москва хотод коронавирусний халдварын 2913 шинээр илэрч, нийт 155219 тохиолдол бүртгэгдээд байна. Москва хотод сүүлийн 24 цагийн хугацаанд эмнэлгээс гарсан хүний тоо хоёр дахь өдрөө дараалан халдвар авсан хүний тоог давжээ. Нийслэл хотод өнгөрсөн хоногт нийт 3746 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.
Түүнчлэн Москва мужид 892, Санкт-Петербургт 408, Доод Новгород мужид 204, Свердловск мужид 174, Красноярийн хязгаарт 376, Ростовт 142, Ярославд 133, Калуга мужид 121, Брянск мужид 117 тохиолдол тус бүр шинээр илэрчээ.
Эх сурвалж: Монцамэ



































































Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
Тогтворгүй үед тогтоон барьсан Засгийн газар
УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Г.Ариунболор: Үндсэн хуульд Ерөнхий сайдыг томилох, чөлөөлөх эрх УИХ -д хадгалагддаг ч эхлээд нам шийдээд, дараа нь парламент зөвхөн батлах үүрэгтэй институт болж хувирчээ
Иргэд талбайд жагсаж, ордонд улстөрчид "үзүүлбэр" үзүүлэв
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ
Г.Батзориг: Хүнсний НӨАТ-ыг хөнгөлбөл амьдралын өртөгт эерэгээр нөлөөлнө
Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ