“Playtime” хөгжмийн фестиваль хойшлогдлоо

Ц.Анударь / Нүүр

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Playtime” хөгжмийн фестиваль энэ удаад дэлхийд тархаад байгаа "COVID-19" цар тахлын улмаас ирэх оны 7 дугаар сарын 16-ныг хүртэл хойшлогдохоор болсон байна.

Энэ талаар тус наадмыг зохион байгуулагчид өөрсдийн албан ёсны фэйсбүүк хуудсаар мэдэгдлээ. Тус мэдэгдэлд "Дэлхий даяар "Covid-19"-ийн цар тахлын аюул улс оронд нэмэгдэж, олон нийтийн урлаг, соёлын арга хэмжээ, нийтийг хамарсан үйл ажиллагаа бүхий олон улсын хөгжмийн томоохон фестивалиуд хойшлогдоход хүрч хүндэрч тусч байна. Тийм учраас энэ жилийн наадмыг товыг бүтэн жилээр хойшлуулан, 2021 оны долдугаар сарын 16, 17, 18-нд зохион байгуулах боллоо. Учир нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсад халдвар тархах өндөр эрсдэлтэй болохыг байнга сануулж байгаа учраас Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа шуурхай арга хэмжээг хэрэгжүүлж товоо хойшлуулахад хүрсэн" гэсэн байна.

Тус фестиваль хойшлогдсонтой холбогдуулан зохион байгуулагчид иргэдийн худалдан авсан тасалбар албан ёсоор 2021 онд шилжиж, хүчин төгөлдөр үйлчилнэ гэдгийг мөн мэдэгдлээ.

Эх сурвалж: MNB



Сэтгэгдэл

Зочин [122.201.22.217] 2020-05-24 23:16:57

Өөрсдөө үзээгүй юмаа муулах нь Монгол хүний зан юм.

Улзы [122.201.22.217] 2020-05-24 21:15:21

Фестваль байтугай ,дэлхий нийтийн 4жил хулээдэг их олимп хойшиллоо. Эруул явбал ирэх жилийн наадмыг узнэ.амжилт залуусаа,

Зочин [202.9.46.109] 2020-05-24 13:25:16

билетээ буцаагаач юун луйвар вэ

MOGEUH [202.55.188.36] 2020-05-24 12:53:08

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Зочин [139.5.219.178] 2020-05-24 12:25:13

Хөөрцөн гамшигууд

ss [202.9.46.125] 2020-05-24 12:20:15

heden har tamhichdiig yag uildel deer ni tsagdaa nar barimaar bgam daa. end bil bitvv har tamhichid tsugaldag


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.