Банзрагчийн Түвшин: Эмчилгээний аялал жуулчлалыг хөгжүүлж эмч нарын цалинг өсгөх боломжтой

Aдмин / Эдийн засаг

Би бүх л монгол хүний адилаар эх орноороо, ялангуяа эрүүл мэндийн салбарынхнаараа бахархаад сууж байна. Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг маш шуурхай чанартай хийж, оношлож, COVID-19 халдвар авсан хүмүүсээ эмчилж, эхнээс нь эдгээж гаргаад байгаа. Энэ бүхэн яах аргагүй энэ салбарт ажиллаж байгаа эмч, сувилагч нарын гавъяа. Гэтэл тэд улсын дунджаас бага цалин авдгийг хүмүүс тэр бүр мэддэг болов уу?

Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзэхэд 2019 оны байдлаар улсын хэмжээнд сарын дундаж цалин 1,124,000 төгрөг байж. Харин хүний эрүүл мэнд ба нийгмийн үйл ажиллагааны салбарт дундаж цалин улсын дунджаас 16 хувиар бага буюу 940 мянган төгрөг байгааг график харуулна.

Америк, Японд сургууль төгссөн, өндөр хөгжилтэй бусад оронд мэргэжил дээшлүүлсэн нарийн мэргэжлийн эмч нар хүртэл улсын эмнэлэгт сарын 850 мянган төгрөгийн цалинтай ажилладаг гэж байна. Гэтэл яг ижил мэргэжил, боловсрол, туршлагтай эмч Америкт бол монгол эмчээс 50-100 дахин өндөр цалинтай байгаа юм.

Энэ асуудал мөн үү гэвэл мөн. Гэхдээ бид асуудал байна гээд шүүмжлээд суух биш, түүнийг шийдэх арга замыг эрэлхийлбэл боломжийг нээж чаддаг. Тэгвэл эмч нарын орлогыг хэрхэн нэмэгдүүлж болох вэ?

Юуны түрүүнд эрүүл мэндийн салбараа орлоготой болгох хэрэгтэй. Орлого олох маш олон арга зам бий. Сүүлийн хэдхэн жилийн хугацаанд эмнэлгийн хөгжил, эрүүл мэндийн аялал жуулчлалаар өндөр ахиц гаргасан Өмнөд Солонгосоор жишээ татъя.

Өмнөд Солонгосын амжилтын “жор”

Ази тив эмчилгээний аялал жуулчлалын гол төв болж байна. Тайланд, Энэтхэг, Сингапур, БНСУ энэ салбараараа танигдсан бөгөөд харьцангуй хямд хэрнээ ая тухтай, хурдан шуурхай, чанартай үйлчилгээгээрээ хөгжингүй орнуудын иргэдийг татсаар байгаа. Тайланд л гэхэд Бумринград зэрэг эмнэлгээрээ брэнд хийж, одоо 450 гаруй хувийн эмнэлэгтэй болсон байх жишээтэй.

Харин энэ нийтлэлд яагаад Өмнөд Солонгосыг онцолж байгаа вэ гэхээр тус улс сүүлийн хэдхэн жилд амжилтад хүрч чадсан. Тухайлбал, 2008 онд БНСУ-ын эмнэлгийн салбарын гадаад үйлчлүүлэгчдийн тоо 27,400 байсан бол 2016 он гэхэд 364,189 болж огцом өссөн байна. 2020 он гэхэд нэг сая эмчилгээний жуулчин авна гэсэн зорилготой байж.

Одоо БНСУ эмчилгээний аялал жуулчлалаар Азийн орнууд дундаа толгой цохиж, Тайланд, Сингапур, Энэтхэг, Малайз, Филиппиний дараа буюу зургаадугаарт жагсаж байна.

БНСУ-д эмчлүүлдэг гол улсуудын тоонд Хятад, Япон, Оростой зэрэгцэн Монгол Улс орж байгаа. Монголд Солонгосын эмчилгээний аялал жуулчлалын олон төлөөлөгч байгаагаас бид үйл ажиллагаагаа хэрхэн явуулдгийг нь харж, суралцах боломжтой учир хөгжлийн илүү ойр загвар гэж харж мөн болох юм.

Өмнөд Солонгост эмнэлгийн аялал жуулчлал 2009 оноос эхлээд хурдтай хөгжиж, амжилтад хүрэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлснийг судлаачид тэмдэглэжээ.

Нэгдүгээрт, 2006 оноос эхлээд эмчилгээний аялал жуулчлалын салбар хэчнээн их ирээдүйтэйг харуулсан, мөн энэ төрлийн үйлчилгээг хөгжүүлсэн Тайланд зэрэг улсын туршлагыг судалсан ажил Өмнөд Солонгост маш ихээр гарсан байна. Зарим их сургууль нь энэ чиглэлээр тусдаа сэдэв гаргаж олон цогц судалгаа хийсэн байх жишээтэй.

Тэдгээрээс нэг судалгаанд эмчилгээний аялал жуулчлалын зах зээл 2012 онд 10 тэрбум ам.долларт хүрсэн нь 2004 онтой харьцуулахад 2.5 дахин өндөр үзүүлэлт байсныг цохон тэмдэглээд, 2019 он гэхэд 33 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн онцолжээ.

Тэгвэл Grand View Research байгууллагын гаргасан судалгаанаас үзэхэд, дэлхийн эмчилгээний аялал жуулчлалын зах зээл 2019 онд бүр 44.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүгээр ч зогсохгүй цаашдаа жилдээ 20 гаруй хувиар өсөж, 2027 он гэхэд 207.9 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тооцоог гаргажээ.

Хэрвээ бид эмчилгээний аялал жуулчлалыг хөгжүүлэхэд одооноос анхаарч эхэлбэл цаашдаа өсөн тэлж буй энэ том зах зээлд өөрсдийн бага ч гэсэн орон зайг эзэлж, эрүүл мэндийн салбарын орлогоо нэмэгдүүлж чадах юм.

Хоёрдугаарт, тэр бүх судалгаа таамаглалд тулгуурлан БНСУ-ын төр засаг бодлогоо зөв тодорхойлжээ. 2009 онд тус улсын засгийн газар эмчилгээний аялал жуулчлалыг “шинэ өсөлтийн зүтгүүр салбар” буюу “new growth engine industry” хэмээн тодорхойлж, дэмжиж эхэлсэн байна. Төрөөс дэмжинэ гэхээр манайхан шиг нэг эмнэлэг барьчихаад, тэрийг нь ямар яам, тамгын газар авч явах вэ гээд маргаад суухыг хэлэхгүй.

БНСУ-д хамгийн түрүүнд Тайланд, Сингапур, Малайз зэрэг улсыг дуурайн эмчилгээний виз гаргаж эхэлсэн байна. Тэгээд тухайн салбарын хөгжил болон олон улсын харилцааг дэмжих инстүүцийг бүрдүүлж, Солонгосын Эрүүл мэндийн салбарын хөгжлийн институт (Korea Health Industry Development Institute) болон Солонгосын Олон улсын Эмчилгээний холбоо (Korean International Medical Association)-г байгуулжээ. Ингээд эмнэлгийн үйлчилгээгээ гадаадад сурталчлах, хүний нөөцөө бэлтгэх, нэг цэгийн үйлчилгээний төвүүд байгуулах зэргээр ажилласан байна.

2013 оноос БНСУ олон улсын эмчилгээний аялал зохицуулагчийн лиценз олгож эхэлсэн анхны улс болсон. Ингэснээр тус улсад эмчилгээ хийлгэхээр очсон хүмүүсийн ар гэр, асран хамгаалагчид хотоор аялах, дэлгүүр хэсэх, гоо сайхны үйлчилгээ авах зэрэг таатай боломжийг бүрдүүлэхэд илүү хялбар болжээ.

Гуравдугаарт, ер нь ямар ч салбарын хувьд олон улсын мэргэжлийн байгууллагын магадлан итгэмжлэх авна гэдэг маш чухал байдаг. Joint Commission on Accreditation of Healthcare Organizations (JCAHO) гэж эрүүл мэндийн үйлчилгээний магадлан итгэмжлэх байгууллагаас олгодог Joint Commission International (JCI) нь эмчилгээний аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын дунд хамгийн нэр хүндтэй, танигдсан юм байна. Ийм магадлан итгэмжлэх авсан эмнэлгүүд илүү өрсөлдөх чадвартай байдаг. Тэгэхээр хөгжингүй орнуудын илүү мөнгөтэй иргэдийн итгэлийг хүлээж, татах “нэрийн хуудас” болдог гэсэн үг. БНСУ-д 31 гаруй эмнэлэг JCI магадлан итгэмжлэх авсан бөгөөд эмчилгээний аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг аж.

Эцэст нь, хэрвээ бид эмчилгээний аялал жуулчлалыг боломж гэж харж, төрийн бодлогоо оновчтой тодорхойлж чадвал эрүүл мэндийн салбарын орлого нэмэгдэж, тэр хэрээр эмчилгээ, үйлчилгээний чанар сайжирч, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин ч өсөх боломж бүрдэх юм. Үүний зэрэгцээ энэ нь Монголд орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлж, эдийн засгаа төрөлжүүлэхэд ч сайнаар нөлөөлөх боломжтой.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:23:41

daINMU http://pills2sale.com/ levitra nizagara

зочин [109.70.100.25] 2020-05-30 11:32:11

амжилт

идрээ [193.70.12.236] 2020-05-30 11:22:32

ирээдүйд үлдэх бүхний төлөө яг одооноос зөв хүнээ дэмжиж байна.

анхааа [193.70.12.219] 2020-05-30 11:21:30

ёстой хэрэгтэй зүйл байна шүү амжилт

Зочин [185.220.101.243] 2020-05-30 11:21:22

амжилт дэмжиж байгаа шүү

хонгор [51.75.144.43] 2020-05-30 11:20:01

Зөв хүнийг дэмжиж байна амжилт гараад ажил болгоод энэ малнуудад харуулаарай

бороо [199.249.230.147] 2020-05-30 11:18:22

Одоо юмыг бодож сэтгэдэг сийрэг тархитай хүн л хэрэгтэй байна. дэмжиж байнааа

ууганаа [85.25.211.166] 2020-05-30 11:14:36

Улс орны хөгжилд хэрэгтэй ажил санаачилсан байна амжилт

зочин [185.220.101.145] 2020-05-30 11:14:24

энэ тухай ганцаараа санаа зовоод бодоод яваад байдаг гэж бодсон бас бодоод гаргалгааг нь хүртэл олцон хүн байна шүү одоо энэ санааг нь дэмжээд ажилах хүн хэрэгтэй дээ амжилт хүсье дэмжиж байна

зочин [109.70.100.33] 2020-05-30 11:11:02

юмыг судалдаг тэрийгээ улс орондоо хийж хэрэгжүүлий гэдэг ийм залуучуудаа дэмжээрэй

ангир [185.220.100.240] 2020-05-30 11:10:31

Энэ хүн л сонгож болхоор дажгүй санагдаад байгаа

дэлгэр [185.220.100.240] 2020-05-30 11:09:49

энэ төрийн толгойд ийм л мэдлэгтэй залуус дутаж байна

зочин [85.25.211.166] 2020-05-30 11:09:08

songuulid ner dewshij bga yum bna iim mundag zaluuchdaa demjeerei manaikhaan

энэрэлсайхан [185.220.100.254] 2020-05-30 11:08:24

загтнасан газар маажина гэж л энэ байх дэмжинээ.

Зочин [195.231.9.23] 2020-05-30 11:06:53

Амжилт хүсье

erdenee [185.220.102.4] 2020-05-30 11:06:43

манайхан өөр балай2 юм санаачилсан нэр дэвшигчийг дэмжихээр зөв бодолтой зөв үйлдэлтэй хүнийг дэмжээрэй амжилт

Зочин [51.195.136.190] 2020-05-30 11:05:09

ene zaluul ene asuudliin talaar yrij bga ankhnii hvn yum bna daaaa amjilt hvsie zorison bolgon n bvteh boltugai

tuul [45.90.57.100] 2020-05-30 11:03:39

Хэнд ч гомддлолгүй ажилаа чин сэтгэлээсээ хийдэг эмч нарыг одоо бодох уаг нь ирсээн амжилт дэмжиж байна. Тэд ядаж л суулт хийгээд ажилаа хаяад байдаггүй

бүлтгэр [46.182.106.190] 2020-05-30 11:00:49

Энэ хүнийг дэмжвэл өчнөөн олон эмч нарын хөдөлмөр шударгаар үнэлэгдэх юм байна.

пагмаа [109.70.100.28] 2020-05-30 10:58:35

Юм л болхоор гадны улсруу мөнгөө бариад гүйдэг шүү дээ манайхан яагаад гадны хүмүүсийг улсдаа авчирч эдгээж болохгүй гэж бид чадна амжилт дэмжиж

баянаа [185.220.101.36] 2020-05-30 10:56:20

Бид энэ салбараа хөгжүүлбэл цаашлаад улс орны санхүүд маш хэрэгтэй шүү дээ. тэрийг ойлгож байна гэдэг сайн л хүн байна.

жаргал [185.220.101.14] 2020-05-30 10:54:22

Бид эмгэлэгийнхийгээ муулаад л байдаг тэдний төлөө хэн ч ийм зүйл санаачлаагүй шүү дээ энэ залуу их зөв байна дэмжинэ.

цэцэгмаа [185.220.101.2] 2020-05-30 10:51:13

энэ талаар эрүүл мэндийн сайд дарга нар ч олигтой ярихгүй байхад их чухал ажил шүү заавал хийгээрэй дэмжиж байгаа шүү

өнөрөө [95.142.161.63] 2020-05-30 10:49:30

Улс орныхоо төлөө байгаа хүний хийх ажил нь хүртэл өөр байх юмаа. амжилт санаа зөв бол заяа звөө гэж

Эмч [95.142.161.63] 2020-05-30 10:47:49

Эмч нарт ийм хэрэгтэй ажил санаачилж байгаад өөрт чинь баярлаж байна.

Зочин [185.100.87.243] 2020-05-30 10:47:00

тийм шүү дэмжиж байна

гоноо [109.70.100.28] 2020-05-30 10:46:19

Бид яагаад азын бусад орон шиг эмнэлэгийн салбарааа хөгжүүлж болохгүй гэж.амжилт

Зочин [178.175.148.37] 2020-05-30 10:44:59

Тийм шүү ёстой2 зөв гаргалгаа гаргаж өгчээ одоо энийгээ цаашдаа хийж бүтээх хэрэгтэй шүү амжилт

энхриймаа [185.220.100.253] 2020-05-30 10:44:54

Энэ хүн л арай нэг амьдралтай хөрсөнд буухаар юм ярьж байна._дэмжиж байна

солонго [46.249.59.89] 2020-05-30 10:42:33

Одоо олны танил биш мэдлэгтэй толгойтой нэгнийг сонгоцгооё залуусааа дэмжинэ. зөв шүү

алдар [89.144.12.17] 2020-05-30 10:40:16

манайхан тэр бүр бодоод байдаггүй чухал сэдэв шүү.

Зочин [185.220.101.28] 2020-05-30 10:34:05

estoi 2 ervvl mendiin salbariinkh mundag geed amnaas tsaashgvi l bgaad bdag neg iimerhvv shiidel gargalgaa gargaj bj ervvl mendiin salbar maani hogjij bas tsaashlaad ediin zasag maani deeshleh bolomjtoi shvv dee demjij bna

Зочин [185.121.69.41] 2020-05-30 09:18:11

үгүй бас энэ тухай яримаардааа энэ залууг дэмжиж байна

Зочин [124.158.109.232] 2020-05-29 02:58:24

Миний бодлоор УИХ-д улс төр судлаач, хуульч, эдийн засагч, эрх зүйч санхүүч, зам барилга инженер мэргэжлийн чадавхитай мэргэшсэн өндөр боловсролтой хүмүүс байх хэрэгтэй бол уу. Жүжигчин, сэтгүүлч, яруу найрагч, дуучин, бөх, тамирчин хүн юу хийх юм бол доо. Мэдлэг чадвартай дунд насныхан хэрэгтэй. Бодлого нь алдагдсан эрүүл мэндийн салбарыг бодлогоор хөгжүүлэх хэрэгтэй.

Зочин [202.179.26.16] 2020-05-28 21:02:50

САЙХАН ҮЛ БҮТЭХ МӨРӨӨДӨЛ.МОНГОЛД ЯМАР ХҮМҮҮС ИРЭХ ВЭ БОДОХ ХЭРЭГТЭЙ. МАНАЙ ЭМНЭЛГИЙ5 ҮЙЛЧИЛГЭЭ ОРЧИН ЯМАР БИЛЭЭ? ТЭГЭЭД Ч ГАНЦ НЭГ БИЗНЕСМЕН БААГИЙ ХИЙЧИХДЭГ АЖИЛ Ч БИШ

Зочин [202.9.46.59] 2020-05-30 10:02:49

Нийгмийг өөрчилөх ийм залуусаа дэмжих хэрэгтэй. Үл бүтэх зүйл гээд хойшоо суугаад байвал юу болох юм бэ. Залуусаа дэмжиж байгаа шүү. Зоригтой байгаарай

Зоичнг дэмжигч [178.128.45.74] 2020-05-30 09:15:24

Тогоон дотроо эргэлдэхээ больёоо. Гэхдээ энэ бол хийх Реформ хэдий болтол тогоон дотроо эргэлдэхийн. Энэ системийг бий болгочуул манай олон оюутан хэл усаа бэлдэж мэрэгжилдээ анхаарах болно.

Зочин [192.82.75.249] 2020-05-28 15:31:52

Энэ нөгөө АПУ-гийн Түвшин мөн үү, ХААН даатгал ч билүү компанитай, одоо Мэргэшсэн нягтлан бодогчдын институтыг толгойлоод явж байгаан байна. НИТХ суусан нь багадаад УИХ гишүүн болох мөрөөдөлтэй л яваайн байна. Санаж явхад бүтэх байлгүйдээ гэснээс оюуны цар хүрээ нь хүрэхгүймдаа гэж. Зүгээр л нягтлангаа хийгээд явбал илүү үр бүтээлтэй байх. Сэрүүн зүүдэлсэн хүн л ийм хачин балай амьдралаас тасарсан юм бичдэг байхдаа

нягтлан [157.245.141.209] 2020-05-30 09:18:48

Би нэг юм хэлчихүү. Ча бол атаархагч байна. Хэзээ ч ийм замналаар яваагүй зүгээр л мөрөөдөгч. Би энэ хүнг сайн мэднэ. АПУ-г санхүүг өдий хүртэл авч ирсэн браво, нягтлангуудыг зөв тийш нь чиглүүлж буй хүн. Саарал болон хар жагсаалтаас гаргах хүн байгаа юмдаа. Энэ мэт боловсролтой залуусыг л сонгож байж л хөгжинө дөө. Одоо байгаа 76 гишүүдийг нэг хараарай. Өөрччлөлт шинэчлэлт салхи үлээж байна. Энэхүү салхинаас айгч нь ЗОЧИН та буй за.

Nyagtlan [202.126.89.137] 2020-05-30 09:17:30

Ta buruu l bodoj bn daa. Tuvshin yeronhiilugch bol mash uhaalag hun. Mongoliin shildeg bolovson huchin shuu

Зочин [210.13.44.136] 2020-05-28 11:37:53

mongold anagaah tugsuud gadaadad 2-4 sursah emcH mertei yumnuudiig gadaadiin emch nartai zuirleh mash zohisgui. anagaahiin surguli delhiin tuvshind baraadahgui. gadaadad hel mash taaruu humuus ochood huden barimjaagaa yum surdag, barag hardag gevel taarna. tiimees hezeech tednii tsalin, suuri bolood mergejil, mergeshliin bolovsroliig haritsuulaad, end baga tend ih avch baina geh bolomjgui.manai emch nar hamgiin yos zuigui, ondor osgiitei gutaltai zadgai usee sul taviad yanhan shi haha, mini saltaigaagargadan halaadtai, hahaha, tiim hun hun edgeehgui dee barag. hamgiin hotsrogdson hamgiin yos zuigui salbar, teneg niitlel

ЭМЧ [138.68.22.253] 2020-05-30 09:23:08

Эмч мэргэжилийг өмөөрөхүй. Энэ салбар өөрчлөлт хийх хэрэгтэй. Бидний бололцоо ямар байгаа билээ. Энийг бичсэн өөрөөс тань ичиж байна. .6 жил сураад, дээр нь 2 жил рес.нт хийнэ, Бас магитстрт сурна. гадаадад доктор хамгаална. харинч энэ мэргэжилийг эзэмших гэж амьдарлынхаа 10 гаран жилийг цалингүй сурч байна. Гэтэл ингэж ойлгохгүй доромжлоно гэнээ. Энэ харин ч зөв нийтлэл байна. Монголын эмч нар дэлхийд гайхагддаг шүү энийг бас нэмж хэлье

Зочин [80.214.17.255] 2020-05-28 10:50:34

Yg mongold irj emchliluulj haragdaa ch

захирал [202.9.46.59] 2020-05-30 10:07:30

Монголд эмчлэх маш их нөөц боломж байдаг. Манай уламжлалт анагаах ухаан бол дэлхийн гайхамшиг. Олон улсын эмч нар юугаар яаж эмчлээ вэ гэж гайхширсан олон тохиолдолыг би мэднэ. Энэ салбарыг хөгжүүлэх хэрэгтэй.

Монголоос минь зайлаарай [68.183.155.189] 2020-05-30 09:24:00

Том дарга нар авилгалч нар л гадаадад эмчлүүлдэг нь үнэн. Өөрөө бол авилгалч новш.

Баттулга [202.9.46.246] 2020-05-28 10:29:46

Үнэхээр супер залуу. Амжилт

Yavgaan Batsaikhan [103.229.123.95] 2020-05-28 10:28:50

Demjij bnaa Iim zuv uhaalag hunee garganaa

Irgen [103.229.123.95] 2020-05-28 10:32:55

Manai emch nar ymar mundag baigaag haraad baharhaj bnshuu

иргэ [185.220.100.251] 2020-05-28 10:24:24

н

зочин [185.107.47.215] 2020-05-28 10:20:52

яг хоолоо дээр тээглээд байдаг сэдэв шүү манай эрүүл мэндийн салбарын хүмүүст нэгийг боддог дуулсан зүйл байна

зочин [185.107.47.215] 2020-05-28 10:19:31

энэ ингэж яриад сонгогдох уу хха

иргэн [185.107.47.215] 2020-05-28 10:18:52

энэ одоо хэн бэ

Дэмжигч [68.183.155.189] 2020-05-30 09:24:51

Их мундаг залуу байна лээ. Банзрагчийн Түвшин гээд хуудас байна лээ. Би фен нь болсон.

золбоо [185.107.47.215] 2020-05-28 10:18:37

амжилт

иргэн [185.107.47.215] 2020-05-28 10:18:08

зас энэ одоо юу гээд хуцаад байгаа юм бэ

иргэн [185.107.47.215] 2020-05-28 10:16:50

уг нь өөрөө өөрийнхөө бизнесээр явбал амжилттай явах залуу байна улс төрд гаруул бүүр илүү ихийг хийх үү аль эсгүй бол бусад худлаа ярьж алга болох уу

Иргэнийн дэмжигч [203.23.49.4] 2020-05-30 09:13:19

Биеээ засцан, гэрээ засцан энэ мэт залуус төрд гарах хэрэгтэй. Ер нь хүмүүс их дэмждэг юм билээ

иргэн [185.107.47.215] 2020-05-28 10:13:35

songuulia gej tanihgvi medehgvi zaluuchuud ene jil zondoo garch irj bgaagiin neg n ene zaluu yum bna

Сүхээ [157.245.141.235] 2020-05-30 09:26:27

Тиймээ гэхдээ салбартайй, Бизнесийн салбарынхан бол аймар үнэлдэг мэддийн байна лээ.

иргэн [185.220.101.145] 2020-05-28 10:10:11

ene hvniig ervvl medniin yamnii said bolgii demjij bna

иргэн [185.220.101.145] 2020-05-28 09:58:18

сонгууль дөхөөд хаа сайгүй төлбөртэй мэдээ энийг л лав сэтгүүлч бичээгүй байх

иргэн [185.220.101.145] 2020-05-28 09:57:28

энэ залуу яг юу хийдэг хүн юм бол

иргэн [185.220.101.145] 2020-05-28 09:56:43

энэ олон залуус дундаас яг энэ яриж байгаа шигээ юм хийдэг хэдэн залууг төрд гарагчуул уг нь их хэрэгтэй дээ

gegee [185.220.101.145] 2020-05-28 09:55:31

yasan albanii yum be hed2 unshij bjil oilgoh yum bna

иргэн [185.220.101.145] 2020-05-28 09:54:40

amjilt

APU [66.181.185.26] 2020-05-28 09:42:11

APU giin devshigch bnaa hu

Zochin [172.58.45.165] 2020-05-28 09:00:16

Yamar hogshin torhtei huur ve?

иргэн [185.220.101.145] 2020-05-28 08:56:23

жоохон албаны биш ойлгомжтой бичсэн бол уг нь үнэхээр чухал зүйл байна даа

Зочин [202.9.46.62] 2020-05-28 08:42:40

ХӨДӨӨЖАВАА ТЭНЭГТЭЛГҮЙ ЗАЙЛ ЦААШАА

иргэн [185.220.101.145] 2020-05-28 08:46:11

чи ийм өчүүхэн бодолтой болхоороо одоо ийм бодолтой байгаан

иргэн [185.220.101.145] 2020-05-28 08:39:29

худлаа2 хүмүүс олон болж байхыг бодход нөгөө сонгууль дөхөж байгааа юм байна тиймүү

зочин [185.220.101.145] 2020-05-28 08:44:27

за чиний хийж чадаж байгаа чинь хаана байгаан харин ч энэ залуу хүн болгонд тулгамдсан асуудлын гаргалгааг нь гаргаад хийж бүтээе гэж байна чи ийм хүнийг таних нүдгүй болхоороо одоо ийм байдалтай ийм төр засагтай байгаа юмдаа за

иргэн [185.220.101.145] 2020-05-28 08:38:18

дэмжиж байна

иргэн [185.220.101.145] 2020-05-28 08:37:44

ер энэ тухай хүн болгон л дотроо бодож явдаг байх бараг хэлж ярьж санал санаачлага гаргаж байгаа хүн бол энэ залуу юм бишүү

иргэн [185.220.101.145] 2020-05-28 08:36:39

ёстой2 зөв шүү гадагшаа явж бөөн зардал гаргаж байхаар дотоодоо эмчлүүлдэг болчуул хичнээн сайхан бэ

иргэн [185.220.101.145] 2020-05-28 08:34:23

манайхан нээрэн юмал бол гадагшаа явж эмчлүүлдэгээ бас болимоор байгаа юмаа энэ талаар энэ залуугаас өөр хүн бараг ам нээгээгүй дэээ энэ хүнийг бол дэмжиж байна

иргэн [185.220.101.145] 2020-05-28 08:32:49

улаанбаатар хотыг залуусын хот гэдэг гэхдээ нөгөө залуус нь цагаа тулхаар сонгуулиач өгдөггүй юм шиг санагддаг гэхдээ яагаад сонгуулиа өгдөггүй вэ гэвэл урд урдны сонгуульд сонгоод итгэл хүлээлгэх хүн байдаггүй байсан энэ жил харин маш олон мэдлэгтэй залуус гарч ирж байна

бар [95.211.230.211] 2020-05-28 08:29:41

Одоо гадныхан луу юм л бол гүйдгээ болимоор байна бас боломж нь байвал монголд сайн эмч нар бас байна шүү

Доржоо [185.220.101.145] 2020-05-28 08:28:35

мэдэхгүй одоо сонгууль болж байгаа болхоор хүмүүст нээх итгэхгүй л байна шүү бүгдээрээ худлаа ухаантай2 юм яриал байдаг юм шиг санагдаад байдаг ш дэээ гэхдээ энэ залууг худлаа нэр дэших гэж иймэрхүү юм битгий ярисан байгаасай энэ зүйлээ хийгээсэй л гэж хэлмээр байна

хийх л байх [95.211.230.211] 2020-05-28 08:28:03

санаачилж зорисон зүйлээ хийх л байх

зочин [185.220.101.145] 2020-05-28 08:26:11

санаа зөв бол заяа зөв энэ бодлоо өөрчилж болохгүй шүү хийнэ гэсэн зүйлээ хийгээрэй

Битгий бүлт үсрэ! [202.131.225.53] 2020-05-28 08:26:06

Яг ш дээ! Мөрөөдөөд л бай. Өөрөө ноцтой эмчлүүлэхээр болвол Сингапур, Тайландруу л явна ш дээ. Үгүй гээч.

энхээ [128.31.0.13] 2020-05-28 08:25:01

Энэ мэт санаачилга ажлуудыг манайхан харлуулаад муулаап байхгүй дэмжээд явмаар байна

иргэн [185.220.101.145] 2020-05-28 08:25:01

эхлээд энэ эмчилгээний аялал жуулчлал гэдэг юмаа хүмүүст таниулж мэдүүлмээр юм бишүү

золоо [185.220.101.145] 2020-05-28 08:23:28

сайн мэдэхгүй л юм манай монголчууд үүнийг уншаад ойлгох болвуу даа

иргэн [185.220.101.145] 2020-05-28 08:22:44

яг юу ч бичээд байгаан худлаа

иргэн [185.220.101.145] 2020-05-28 08:22:06

за мэдэхгүй ээ

orgilmaaa [89.31.57.5] 2020-05-28 08:21:57

олон сайхан зүйл амлаад гарсан ч хйихгүй хаях нь олон харин энэ хүнийг хэлсэндээ хүрж хйиж бүтээнэ гэж найдаж байна

иргэн [185.220.101.145] 2020-05-28 08:21:38

сайхан санаа байна

иргэн [185.220.101.145] 2020-05-28 08:21:05

мэдлэг жоохог дутмаг нэгэн бол уншаад энэ одоо юу гээд байгаан гэх л байх гэхдээ гайгүй эдийн засаг улс төрийн мэдлэгтэй хүн бол энэ яг зөв санаа хэлжээ энийгээ хийж хэрэгжүүлээсээ дэмжих юмсан л гэж бодхоор юм байна шүү

ganaa [109.69.67.17] 2020-05-28 08:19:55

hedii hvrtel bid emch naraa hetsvv hvnd bvhentei ni shvvmjiklseer l bh yum ene met arga hemjee awsan ni deer shvvv ted chadwarlag shvv deee

иргэн [185.220.101.145] 2020-05-28 08:18:43

улс төр эдийн засгийн хосолсон мэдлэгтэй залуучууд их хэрэгтэй болсон шүү одоо хуучин хэдийгээ болиод шинээр гарч ирж хийе бүтээе гэсэн энэ залуу шиг хүмүүсийг дэмжий гэж бодож байгаа

иргэн [185.220.101.145] 2020-05-28 08:15:45

энэ хүн шиг эдийн засгийн мэдлэгтэй хүн л төрд маань хэрэгтэй байгаа шүү

сувд [185.220.101.131] 2020-05-28 08:15:41

муу нэртэй л гэнэ.Гэхдээ энэ салбарын төлөө зорилготой алхам хийх хүн нь байхгүй байгаад л гол учир байна.

иргэн [185.220.101.145] 2020-05-28 08:14:45

зөв2

иргэн [185.220.101.145] 2020-05-28 08:14:30

энэ жил зөндөө л залчууд нэр дэвшиж байна энэ хүмүүс дундаас улс эх орныхоо хөгжлийн төлөө гэсэн чин сэтгэлтэй залуучуудыгаа сонгож чадвал бид хаана ч алцахгүй байхаа

иргэн [185.220.101.145] 2020-05-28 08:12:26

ийм хүмүүс л улс эх орондоо юм хийнэ байхдаа

Зочин [80.217.204.90] 2020-05-28 17:26:30

энэ нусан буу ацаа хийнэ гээ горьдоов

иргэн [185.220.101.145] 2020-05-28 08:10:29

амжилт хүсье дэмжиж байгаа шүү

мөнхөө [46.19.141.82] 2020-05-28 08:09:21

Хэдэн муу эмч нараа одоо дэмжих цаг нь ирсээн зөв2

зочин [185.220.101.145] 2020-05-28 08:08:42

iim yum bdgiig odoo l medej bna sh dee bid bvvr ymarch medleg medeeleleer dutmag bdag gedeg n iimkhen zvil deer garch irj bna sh dee medeelel ogsond bayrlalaa iim medlegtei hvmvvs l odoo uls orong maani hogjvv n bhdaa

dulmaa [46.19.141.82] 2020-05-28 08:08:13

улс орны хөгжилд хэрэгтэй л ажил байна

Гэрэл [109.70.100.31] 2020-05-28 08:05:34

эмчилгээний аялал жуулчлал гэдэг гадны улсуудад бүр бараг томоохон бизнес болоод байна.монголд л энэ тухай ярихгүй байгаа болхоос

zochin [51.15.1.221] 2020-05-28 08:02:49

iim mundag zow bodoltoi zaluuchuudaa demjij bh heregtei shvv

zochin [51.15.1.221] 2020-05-28 08:01:21

amjilt hvsie demjij bga shvv

zochin [51.15.1.221] 2020-05-28 07:58:14

zow2 shan sanaaa bna

Зочин [66.181.182.149] 2020-05-28 07:10:28

Эрүүл мэндээ алдвал бүхнийг алдана нэр хүндээ алдахаас дор

Zochin [51.15.1.221] 2020-05-28 07:07:28

medehgvi ee gexdee ushij vzhed medehgvi hvnd bol medleg medlegtei hvnd bol zagtansan gazar maajiw gex chine boljee amjilt hvsie

Зочин [51.15.1.221] 2020-05-28 07:04:28

estoi vnen yum heljee gexdee medleggvi hvn bol oilgohgvi l yum bna vnendee mongolchuudiin ediin zasgiin medleg uls toriin medleg joohon muu yum shig sanagdaad bdag shvvv

Уянга [185.220.101.193] 2020-05-28 07:03:35

Бид энэ салбараа хөгжүүлвбэл хэзээ нэгэн өдөр гадныхан манай улсыг зорьж ирэх ч юм билүү.

Зочин [51.15.1.221] 2020-05-28 07:01:27

ene hvn chine bas ner dewshij bga yum bna lee sh dee ene jil ih olon medleg bolowsroltoi ulsaa hogjvvlii gesen bodoltoi zaluuchuud garch irj bidniigee bayrluulah geed bh shig bna daaa odoo iim ediin zasag uls toriin medlegtei zaluuchuudaa demjeerei manaikhaan odoo l neg oorchlogdoh n dee amjilt hvsie

гочоо [145.239.91.37] 2020-05-28 07:01:13

Манай эрүүл мэндийн салбарт хүчин зүтгэж байгаа эмч нар ур чадварын хувьд бусад орнуудаас муудах зүйлгүй.Гагцхүү тэдэнд хөгжих гадагшаа гарах нөхцөл боломж хомс байгаа нь харамсалтай.Энэ мэт бодлого шийдвэр хэрэгжиж эхэлвэл манайхан ур чадвараараа гайхагдах боломжтой.

Зочин [51.15.1.221] 2020-05-28 06:58:06

Монголын нийт сонгогчид маань мэдлэг дутмаг юм шиг санагддаг яагаад гэвэл сүүлийн жилүүдийн сонгуулиас ажиглахнэээ сонгогчид маань дуучин бөх аль эсгүй бол маш их сайхан зүйл амлаж байгаа мөнгөтэй хүнийг л сонгоод эх орноо олон улсын элэг доог болгоод байгаа юм шиг бид энэ хүн шиг эдийн засгаараа мэрэгшсэн улс төрийн мэдлэгтэй хүмүүсийг сонгоод дэмжээд явбал улс эх орон маань хөгжих юм шиг санагддаг шүү энэ гэхдээ миний л үзэл бодол гэхдээ олон хүн ингэж бодож харж сонголтоо хийдэг бол бид одоогийнх шиг ийм байдалд орохгүй болвуу

Оролмаа [85.248.227.165] 2020-05-28 06:56:29

Хэрвээ энэ ажилж болж чадвал иргэд бид ч эмнэлэгээс чанартай сэтгэл ханамжтай үйлчилгээ авах боломж бүрдэнэ.

ундрам [85.248.227.165] 2020-05-28 06:54:50

Энэ хүнд хэцүү үед эмч нар л хамаг ачааг үүрж байна.Тэдэнл зориулсан ашигтай бодлого шийдвэр маш хэрэгтэй шүү дэмжинэ.

гандиймаа [79.143.177.128] 2020-05-28 06:52:49

Аливаа улсын хөгжил бол боловсон хүчний чадвараас бас харагдана гэж боддог.ийм ч учраас чухал салбараа хөгжүүлж тэдний төлөө ажил хийх гишүүн хэрэгтэй байгаа нь нууц биш.

Иргэн [51.15.1.221] 2020-05-28 06:49:47

одоо хаа хамаагүй тэр дуучин бас юу нь мэдэгдэхгүй хүмүүсийг сонгож улс орноо ичмээр байдалд оруулж байхаар иймэрхүү боловсролтой мэдлэгтэй хүмүүсээ дэмжвэл зүгээр шүү дэмжиж байна

Учрал [94.102.51.78] 2020-05-28 06:49:47

эмчилгээний аялал жуулчлал азийн бусад улсад ихээхэн хөгжсөн байдаг шүү дээ.Манайд бас хийх сэтгэлтэй хүн байвал боломжтой л байна

solongoo [51.15.1.221] 2020-05-28 06:47:56

Зөв бодолтой гадны хөгжингүй орныг судалж улс эх оронд маань юу болохгүй байна тэр зүйлийг засаад хөгжүүлье гэсэн залуучууд эх олон болжэээ амжилт илүү ихийг санаачилж хүмүүст мэдлэг мэдээлэл өгч байгаарай

болормаа [94.102.51.78] 2020-05-28 06:47:20

Манайд энэ талаар хөгжих нь байтугай юу ярьж байгааг нь ойлгохгүй хүмүүс бас байгаа .Үүнийг ажил болгох ньчухал байна

Dolgor [51.15.1.221] 2020-05-28 06:45:35

iimerhvv hiij bvteey mongoloo gadnii uls oron shig hogjingvi bolgii gesen itgel zvtgel setgeltei zaluuchuudaaa demjeerei manaikhaan

сараа [192.42.116.18] 2020-05-28 06:45:25

Энэ их зөв зөв санаачлага санагдлаа. юм бүхний түрүүнд л байдаг эмч нар бидэнд иймэрхүү бодлого хэрэгтэй байна.

Gerlee [51.15.1.221] 2020-05-28 06:44:20

estoi zow sanaa bna demjij bna


123 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
123 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.