ОХУ-ын Тува руу хоёр иргэн хил нэвтэрч буцаж орж ирэхдээ баривчлагджээ
Эрүүл мэндийн яамнаас коронавирусын цаг үеийн мэдээлэл өгч байна.
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл-ийн өгсөн мэдээллээр өчигдөр Увс аймгийн Давст сумаас ОХУ-ын Тува руу хоёр иргэн хил нэвтэрч буцаж орж ирэхдээ баривчлагдсан байна. Хоёр монгол хүнийг саатуулахад эмнэлгийн 7 ажилтан ажилласан. Эдгээр 7 хүнийг Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарласан. Одоогоор халдвар илрээгүй гэлээ.
ЭМЯ-наас Увс, Хөвсгөл, Дорнод зэрэг ОХУ-тай хил залгадаг аймгийн иргэдийг байнгын өндөр сонор сэрэмжтэй байж, амны хаалтаа зүүх, дэмий сэлгүүцэхгүй, хил зөрчихгүй байхыг анхаарууллаа.
ОХУ-ын Эрхүү мужид халдвар нэмэгдсэн эрч хэвээр байгаа учраас хил залгаа аймгийн иргэдийг анхааралтай байхыг зөвлөж байна.







































































Р.Болд: Генерал хүн нэн тэргүүнд төрөө дээдлэх учиртай
Малын буян, нөхрийн түшиг
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна