Д. Нямхүү: Оросоос ирсэн цэргийн сургуулийн оюутнаас 18 хоногийн дараа вирусийн халдвар илэрч батлагдсан тохиолдол 185 боллоо
Эрүүл мэндийн яамны COVID-19 халдварын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “COVID-19 халдвар дэлхийн 216 улс, оронд бүртгэгдсэн бөгөөд 6 сая 259 мянган хүн өвчилж, 371 мянган хүн өвчний улмаас нас бараад байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 128 мянган хүн шинээр халдвар авчээ. Манай улсад өчигдөр дөрвөн хүн шинээр ажиглалтад орсон бол 39 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжлээ.
Өнөөдрийн байдлаар нийт 1,856 хүн ажиглалтын байранд байна. Үүнээс архаг хууч өвчтэй 116 хүнд 29 их эмч, 59 резидент эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.24 цагийн хугацаанд 119 дугаарын утсанд 156 дуудлага ирж, иргэдээс коронавирусийн урьдчилан сэргийлэх зөвлөмж авсан.
Ихэнх дуудлага нь амралтын газруудад амны хаалт зүүхгүй байгааг анхааруулсан байна. Эрүүл мэндийн яамнаас халдвараас сэргийлэх зөвлөмж гаргасныг зайлшгүй дагах хэрэгтэй байна” гэв.
АЛТАНБУЛАГИЙН БООМТООР ОРЖ ИРСЭН 33 АЧАА ТЭЭВРИЙН ЖОЛООЧИЙН ШИНЖИЛГЭЭНД КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "2020 тавдугаар сарын 31-нд нийт 371 хүнд шинжилгээ хийснээс 365 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.Тандалтын зорилгоор цуглуулсан найман сорьцод вирус илрээгүй. Тусгаарлалтад байсан зургаан хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.
Эдгээр хүмүүс нь тавдугаар сарын 15-ны өдөр ОХУ-ын цэргийн онгоцоор ирсэн оюутнууд юм. 18,19 хоногийн дараагийн давтан шинжилгээнээс вирус ийнхүү илэрснийг анхаарах хэрэгтэй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 33 ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй. Ингээд нийт батлагдсан тохиолдлын тоо 185 боллоо. Үүнээс эдгэрсэн 44 хүн байгаа бол эмчлэгдэж байгаа нийт 141 хүн байна. Биеийн байдлын хувьд, 118 нь хөнгөн, 23 нь хүндэвтэр гэж үнэлэгдсэн" гэв.

















































.jpeg)














Өнөөдөр Үндэсний эрх чөлөөг тунхаглаж, тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн баярт өдөр тохиож байна
ФОТО: Төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүд
УИХ-ын дарга Н.Учрал иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа
Дональд Трамп шинэ онд дэлхийд энх тайван тогтоохыг эрмэлзэж буйгаа мэдэгдэв
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр Х.Эрдэм-Ундрах, Ч.Баянжаргал нарыг томилов
Н.Учрал: Хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлд зорилтот бүлгийг өргөн хамруулах шаардлагатай
У.Хүрэлсүх: 2026 онд иргэн бүр энх тунх, айл өрх бүр аз жаргал, амжилт бүтээлээр бялхаж, улс Монголын минь цог хийморь бадарч, даян дэлхий амар амгалан байх болтугай
Путиний өргөө рүү довтолсон гэх мэдээллийг үгүйсгэжээ
Доктор Түндэвийн Зэвгээд Ардын багш цол хүртээлээ
Г.Занданшатар: Засгийн газар хилчдийнхээ нийгмийн баталгаа, ахуй амьдралыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана