Татварын байгууллагын албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлалаа
Дэлхий нийтэд Ковид-19 буюу аюулт цар тахал өвчин дэгдсэнтэй холбоотойгоор эх орон, ард иргэдээ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлст хүчин зүтгэж байгаа Нийслэлийн Онцгой комисст өнөөдөр нийслэл, дүүргийн Татварын албаны албан хаагчид дэмжлэг үзүүлж, нэг өдрийн цалингаа хандивлалаа. Хандивыг Татварын Ерөнхий газрын дэд дарга Д.Цогтжаргал, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнд гардуулж өгөв.
Энэ үеэр Татварын Ерөнхий газрын дэд дарга Д.Цогтжаргал “Дэлхий нийтэд аюулт өвчин дэгдсэн энэ хүнд цаг үед ард иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангахын төлөө цаг наргүй хүчин зүтгэж байгаа Нийслэлийн Онцгой комиссын бүх албан хаагчдад нийт Татварын байгууллагын ажилтнуудынхаа нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье. Бид бүхэн та бүхний гаргасан шийдвэр бүрийг хэрэгжүүлж ажиллаж байгаа гэдгээ хэлэхийг хүсч байна. Татвар төлөгчдөд үзүүлдэг үйлчилгээгээ цахим хэлбэрт шилжүүлсэн. Татварын байгууллагын 750 гаруй албан хаагчид та бүхний ажилд тус дэм үзүүлэх зорилгоор нэг өдрийнхөө цалинг хандивлалаа” хэмээлээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Бидний ажилд дэмжлэг үзүүлж хандив өгсөн нийт Татварын байгууллагын албан хаагчиддаа талархал илэрхийлье. Хандивын мөнгийг Ковид-19 халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулна” гэдгээ уламжилсан юм.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
"Шинэ Хархорум" хотын төлөвлөлтөд дэлхийн шилдэг мэргэжилтнүүд оролцоно
Д.Баярхүү: Машин жолоодох эрх рүү халдахаас өөр аргагүй
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойно баригдаж буй барилгын ажлыг зогсоохоор болжээ
Гурван дарга маань гурван ч станц чирээд ирлээ. Аль нь эхэлж ашиглалтад орох юм бол
С.Ганбаатар: МАН-ынхан их даварч байна
Доктор Б.Эрдэнэдалай: Улс төрийг мөнгөөр хийсээр байвал ардчиллын индексээрээ бид ухарсаар л байна
“...Монгол Улсын иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүж С.Зоригийг хөнөөсөн хэргийг үүрүүлсэн” гэх хэрэг олон улсад үүсэх үү?!
ОХУ-ын Засгийн газраас 8500 тн хүчит тэжээлийн тусламж үзүүллээ
Хонь хариулж явсан 13 настай охиныг хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ
МАН-аас УИХ-д нэр дэвшүүлэх болзлыг Л.Оюун-Эрдэнэ улам чангалах уу?