УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг шүүх хуралдаан удахгүй эхэлнэ

Н.Баярмаа / Улстөр

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад холбогдох шүүх хурал өнөөдөр 11.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлнэ.

Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж үзэн буруутгаж буй.

Энэ асуудлыг өмнө нь буюу өнгөрсөн зургадугаар сарын 22-нд шүүх хуралдаанаар хэлэлцэхэд шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарын өмгөөлөгч нар “хэргийн материалтай танилцах боломж олгож, шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, долдугаар сарын 2-н болгон хойшлуулсан билээ.

Шүүх хуралдаан өнөөдөр 11.00 цагт эхлэх ёстой ч Сэлэнгэ аймгийн иргэд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд цуглан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг суллахыг шаардан, жагсаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг 2020 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байхад нь саатуулан хорьсон үйлдлийг Сэлэнгэ аймгийн иргэд буруутгаж буй. Түүнчлэн хуульчид “УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа нэр дэвшигчийг саатуулан хорих нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хуулийг зөрчсөн үйлдэл болсон” гэж тайлбарлаж байгаа юм.


Сэтгэгдэл

сэлэнгэ [202.179.21.218] 2020-07-02 13:43:05

маш олон залуус энэ хулгайчаас болж хохирсон. хамгийн сүүлд бяцхан Ганбаа дууссан. одоо Оргил шорон шаана.

Зочин [150.129.142.158] 2020-07-02 12:13:27

ХӨЛСӨӨР ЖАГСААЛ ХИЙЛГЭЭД ЯМАР ИХ МӨНГӨТЭЙ ШООХУУЗ ВЭ .

Зочин [202.126.89.80] 2020-07-02 06:39:39

Гарцаагүй учраас авсан арга хэмжээ байлгүй дээ Биш бол шүүхийнхэн томоор барахгүй юманд гүнзгийхэн эргэж гарахааргүй унана шүү дээ

Бат [64.119.16.196] 2020-07-02 05:07:03

Хэрэг хийсэн болоод л хорьсон байлгүй дээ Сэлэнгийнхэн яах гэж сонгосон юм

Зочин [63.141.48.72] 2020-07-02 04:36:34

Халдашгүй байдлыг нь зөрчиж УИХаас зөвшөөрөл авалгүй хорьсон. Манайх хуулийн засаглалтай улс, Ингэж хууль зөрчиж болохгүй. Энэ маягаараа бол удахгүй захын шүүгч захирамж гаргаад л ерөнхийлөгч ерөнхий сайдаа шууд хорьдог болохын байналдаа

Zochin [202.126.88.220] 2020-07-02 03:35:01

Hereg uildsen bolood l horij bgaa shu de unen monoor shuuj yallah yestoi bol yallah heregtei UIH-d uvaigui shunaltanguud hereggui shu de selengiin heden toiron hureelegchid ni irsen yum baihdaa hereg hiigeegui bol ta nar jagssan jagsaagui sullagdana hereg hiisen bol bayrtai shu de ternii gishuun baih hamaagui

Зочин [139.5.219.210] 2020-07-02 03:30:10

Энэ хүнийг гаргачих байх өө. Гишүүн болчихлоо .

Зочин [64.119.25.233] 2020-07-02 03:14:41

Хэрэг хийсэн л бол хэнбугай нь ч байсан ялаа эдлэх ёстой. Сэлэнгэчүүд минь бүү туйлшир.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.