Д.Нямхүү: Өчигдөр 302 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээ хийлээ.
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавируст халдвараар 10,777,000 хүн өвчилж, 517,000 хүн энэ өвчний улмаас эндлээ. Сүүлийн 24 цагт 180,000 хүн шинээр халдвар авсан бөгөөд өмнөх өдрөөс 21,000 мянгаар нэмэгдсэн тоо юм.
АНУ, Энэтхэг, Бразилд өвчлөл хамгийн олноор нэмэгдсэн. Ялангуяа АНУ-д сүүлийн нэг сарын турш тасралтгүй өвчлөл нэмэгдэж, цэргүүдийн дунд халдвар нэмэгдсээр байна. Тиймээс амны хаалт зүүхийг шаардаж эхэлжээ. Мөн Apple компани 46 салбар дэлгүүрээ түр хаахаар болжээ.
Англи улсын Лестер хотод сургуулийн хүүхдүүдийн дунд халдвар нэмэгдэх болсон учраас хатуу хөл хорионы дэглэм тогтоосон байна. Ингэснээр хатуу хөл хорионы дэглэм тогтоосон тус улсын анхны хот боллоо. ОХУ-д сүүлийн 24 цагт 6,556 хүн шинээо өвчилж, 216 хүн нас барсан. Буриад, Тува, Читад халдвар нэмэгдсээр байна.
Манай улсын хувьд өчигдөр 34 хүн шинээр ажиглалтад орсон бол 166 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжлээ" гэв
НИЙТ БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 220 БАЙГААГААС 177 НЬ ЭДГЭРЛЭЭ
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Долоодугаар сарын 1-ний өдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 302 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.
Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжлээ. Батлан хамгаалахын сургуулийн оюутан 42 хоног эмчлэгдээд гарч байгаа нь энэ. Нийт батлагдсан тохиолдол 220 байгаагаас 177 нь эдгэрлээ. Эмчилгээнд байгаа 43 хүний биеийн байдлыг үнэлбэл 37 нь хөнгөн, 6 нь хүндэвтэр байна" гэв.






























































Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
Г.Занданшатар: Төрийн бодлого тасалдахгүй, Монгол Улс урагшилсаар байх ёстой
Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөллөө
Тогтворгүй үед тогтоон барьсан Засгийн газар
УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Б.Галбадрах: Багш, ажилчид декритээ авах, эмнэлэгт үзүүлэх, визэнд орох, банкнаас зээл авах боломжгүй болчихлоо
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ
МАН: Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар залуу төлөөлөгчдийн чуулганд мэндчилгээ дэвшүүллээ
Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн