Зөвшөөрөлгүй шатахуун түгээх үйл ажиллагаа эрхэлж байжээ

Н.Баярмаа / Нийслэл

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар шатахуун түгээх станцуудад явуулсан хяналт шалгалтаар зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 10 шатахуун түгээх станц, мөн автомашиныг хийгээр цэнэглэх 3 станцыг илрүүлжээ. Дээрх зөрчилд прокурорын хяналт дор, арга хэмжээ авч, холбогдох компаниудад нь торгууль ногдуулжээ.

НМХГ–ын улсын ахлах байцаагч Т.Мөнхболдын хэлснээр шатахуун түгээгч компаниудад явуулсан хяналт шалгалтаар М-Oil компанийн нэг ШТС, Шунхлай компанийн 2 ШТС, Сод Монгол компанийн нэг ШТС, Хүрээ инвест компанийн нэг ШТС, Интер Стандарт нефть компанийн 3 ШТС, Дашваанжил компанийн нэг авто хийн станц, Гор газ компанийн нэг авто хийн станц тус тус улсын нөөцөд хүлээлгэж өгөхөд шаардлагатай бичиг баримтууд байхгүй зөрчил шалгалтаар илэрчээ.

Энэ жил зөрчил гаргасан гурван шатахуун түгээх станцын үйл ажиллагааг зогсоож, буулгуулах арга хэмжээ авчээ. Хэдийгээр нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага зөрчил гаргасан ШТС–уудад тухай бүрт нь хариуцлага тооцож, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авдаг ч хяналт шалгалтаар жил бүр зөвшөөрөлгүй, дураар үйл ажиллагаа явуулсан зөрчил илэрдэг байна.


Сэтгэгдэл

Иргэн [66.181.184.183] 2020-07-04 07:13:01

ХАХУУЛ АВЧ БУЙ ХҮМҮҮС ХАХАЖ ҮХДЭГ ЖАМТАЙ БАЙДАГ ЮМ.МХЁГ ЮУГАА ШАЛГАЖ БАЙДАГ ЮМ.АЖЛАА ХИЙЦГЭЭ ТА НАР.

Зочин [202.126.89.86] 2020-07-03 14:54:44

Домогт Шунхлай уулын нэрийг дон шуналтай захирал нь шороотой хутгаж хаялаа. зайлуул.

Зочин [202.126.88.36] 2020-07-03 14:49:03

Шунхлайн захирлыг баривчлах хэрэгтэй. ов жив заль мэх гаргаж олсон орлого, дээрх хоёрШТС-ыг улсад авах хэрэгтэй.

Иргэн [202.179.21.251] 2020-07-03 14:15:11

Энэ бол . М. Х . Г ын байцаагч нарын хичнээн хариуцлаггүй ажилладгын тод жишээ . Штс бол зүгээр нэг айл байшин барьсан шиг юм биш . Хэн ч харсан анзаарагдах том хэмжээнии ажил болдог зүйл . Иим баыхад барьж байгуулаад ажиллуулж байхад нилээн хугацаа орно . Иим юмыг анзаараагүй мэдээгүй байсан гэж баыгаа нь бас нэг байцаагч нь авилгал аваад л ажиллуулсан байж таарна . Энгиин иргэн жижигхэн түц ажиллуулах гэхэд тэр дор нь хөөгөөд явуулчихдаг байхад бүхэл бүтэн штс бариад ажиллуулж байхад сая зөвшөөрөлгүйг нь мэднэ гэдэг үнэхэээр тэд яаж ажлаа хиидгиин сонгодог жишээ. Тэд бол жинхэнэ авилагчид

Зочин [64.119.25.160] 2020-07-03 14:06:16

Иргэдэл үйлчилж буй байгууллагуудын зөвшөөрлийг шаардлага хангаж байгаа бол хахууль харалгүй зөвшөөрлөө хурдан өг!


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.