УИХ-ын Анхдугаар чуулганы  хуралдаанаар Засгийн газрын бүтцийг баталлаа

Б.Лхамаа / Улстөр

УИХ-ын Анхдугаар чуулганы өнөөдрийн хуралдаанаар /2020.07.07/Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Уг хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороо, Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал дэмжигдсэн юм. Тиймээс уг хуулийн төслийг чуулганы хуралдаанаар анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.

Ингэснээр Засгийн газар нь 14 яамтай үйл ажиллагаагаа явуулахаар болж байна.

  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  • Батлан хамгаалах яам
  • Гадаад харилцааны яам
  • Сангийн яам
  • Хууль зүй, дотоод хэргийн яам
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэсэн Ерөнхий чиг үүргийн;
  • Барилга, хот байгуулалтын яам
  • Боловсрол, шинжлэх ухааны яам
  • Зам, тээврийн хөгжлийн яам
  • Соёлын яам
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  • Эрчим хүчний яам
  • Эрүүл мэндийн яам гэсэн Чиглэлийн; нийт 14 яамтай, Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гээд нийт 17 сайдтай байх юм.


Сэтгэгдэл

Irgen [66.181.160.76] 2020-07-07 14:31:49

Ene olon yamni tushmeluudiig ard olon tatwariinhaa munguur tejeeh yum bn da. Tetgewer tetgemj tsalingaa nemj uzeerei saiduud mini.

Зочин [202.126.88.144] 2020-07-07 13:37:41

Ажилыг нь хийлгэ цаг хугацаа хэрэгтэй

Зочны индэр [192.82.65.55] 2020-07-07 13:12:12

Уул уурхайн яам, Зам тээвэр хөгжлийн яамдуудад томоохон хууль санаачилж батлуулсан, томоохон шинэчлэлүүдийг эхлүүлсэн улс төрийн арвин туршлагатай хүнийг сайдаар томилох хэрэгтэй.

зочин [103.57.95.37] 2020-07-07 11:15:03

татвар төлөгчид бид 17хоолны савнуудыг тэжээж тэтгэж чадахгүй ээ.тэтгэвэрийн нас ндшимэтгэлийг бууруул,цалин тэтгэвэр тэтгэмжээ 2-3 дахин нэмж зах зээлийн системд оруул.одоогийн цалин тэтгэвэр тэтгэмж хусам долоолгож байгаатай адил бна

Зочин [202.126.88.217] 2020-07-07 14:00:55

Үнэн шүү худалдаа үйлчилгээний газрууд зах зээлийн дагуу үнээ нэмдэг цалин тэтгэвэр бах.ь байдаг.

T-1 uud ichij amidaraach hotiin tovruu boon baas ursaj orj irlee [103.57.93.53] 2020-07-07 10:47:09

T-1 uud 10 minutnii boroonii usand baas sheesteigee holildoj aligaa aldchihaad zasgiin gazar ,yam geh shig


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.