Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусын тохиолдлуудын эмнэл зүйн болон тархвар зүйн онцлог
Дэлхийн нийт коронавирусын цар тахлын аюул дор хагас жил орчмын хугацааг өнгөрүүлж байна. Манай улсын хувьд өнгөрсөн хугацаанд дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол байхгүй. Гадаадын 12 улсаас зөөвөрлөгдсөн нийт 227 тохиолдлыг илрүүлэн эмчилгээ сувилгаа хийснээс 195 хүнийг эмчилж эдгээгээд байгаа юм.
Давхардсан тоогоор 26600 мянган хүнд шинжилгээ хийжээ
Манай улсын эрүүл мэндийн байгууллага коронавирусын цар тахлын гамшиг эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл дотооддоо нийт 12200 хүнд лабораторийн тандалт судалгаа хийж ажилласан байна. Энэ хугацаанд агаарын болон газраар нийт 40 удаа гадаадын улс орноос иргэдээ хүлээн авсан. Үүнд агаарын 34 нислэг, газраар иргэдээ татан авсан зургаан тохиолдол багтжээ. Эдгээр татан авалтуудаас коронавирусын халдварын 227 тохиолдлыг илрүүлэн баталгаажуулж халдвартай иргэдийг эмчлэх ажил үргэлжилж байна. Коронавирусын халдварын илрүүлэг тандалтыг хийх зорилгоор давхардсан тоогоор 26600 мянган шинжилгээ хийгджээ.
Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусын нийт халдварын 85 хувийг анхны шинжилгээгээр илрүүлсэн
Монгол Улсад батлагдсан коронавирусын 227 халдварын тохиолдлын 85 хувийг буюу 194 хүний анхны шинжилгээнд вирус илэрч байжээ. Давтан шинжилгээ буюу хоёр дахь шинжилгээгээр 27 хүнд коронавирус илэрсэн нь нийт илрүүлгийн 12 хувийг эзэлсэн бүртгэгдсэн нийт халдварын 2,6 хувийг гуравдахь удаагийн шинжилгээгээр илрүүлсэн байна.
Нийт тохиолдын 82 хувийг ОХУ-аас зөөвөрлөгдсөн тохиолдлууд эзэлж байна
Монгол Улсад батлагдсан нийт тохиолдлын 188 буюу 82 хувийг ОХУ-аас зөөвөрлөгдсөн тохиолдлууд байгаа бол бусад тохиолдлуудыг дэлхийн 11 улс орон бүрдүүлж байна. Эдгээрийн 64,3 хувь нь эрэгтэй, 35,7 хувь нь эмэгтэй байжээ. Өвчлөлд өртсөн иргэд насны хувьд 6-80 хүртэлх насныхан байна. Дундаж нас нь 26,4 байжээ.
Монгол Улсад бүртгэгдсэн” COVID-19” халдварын тархвар зүйн онцлог
Монгол Улсад нийт батлагдсан тохиолдлуудад эмнэл зүйн шинж тэмдэг хөнгөн хэлбэртэй байна. Эмнэл зүйн шинж тэмдгийн хувьд хоолой өвдөх 49 хувь, ханиах 34, суулгах 13 хувь, жихүүдэс хүрэх амьсгал давхцах зэрэг бусад шинж тэмдгүүд 12 хувь, халуурах тэмдэг 14 хувьд илэрч байжээ. Өвчлөлд өртөгсдийг өвчлөлийн явцаар нь үнэлэхэд өвчтөнүүдийн 23 хувьд хөнгөн балархай шинж тэмдэг илэрч байсан бол 64 хувьд нь хөнгөн 15 хувьд хүндэвтэр, нэг хувь нь хүнд эмнэл зүйн явцтай байжээ.











































.jpeg)





















Ө.Шижир: Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэсэн бодлогыг зөрчсөн хотын удирдлагад хариуцлага тооцож чадах уу?
Зеленский: Киев рүү довтолсон нь “Орос улс энх тайвныг хүсэхгүй байгаа”-г харуулж байна
Өнөөдөр Үндэсний эрх чөлөөг тунхаглаж, тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн баярт өдөр тохиож байна
Г.Лувсанжамц: Метрог автобустай адилхан татаасгүй явуулах ганцхан боломж бий
ФОТО: Төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүд
УИХ-ын дарга Н.Учрал иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа
“Аавдаа бичих захидал” уралдаан зарлажээ
Н.Учрал: Хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлд зорилтот бүлгийг өргөн хамруулах шаардлагатай
ЗГ: 2026 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 516 тэрбум төгрөг зарцуулна
Доктор Түндэвийн Зэвгээд Ардын багш цол хүртээлээ