Б.Пүрэвдорж: Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны эрхлэх асуудал Эдийн засгийн байнгын хороонд харьяалагддаг хэвээрээ байсан нь дээр

Б.Лхамаа / Улстөр

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Хуулийн төслийг дэмжихгүй байна. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо гэж байгуулагдах гэж байгаа. Энэ байнгын хорооны эрхлэх асуудал өмнө нь Эдийн засгийн байнгын хороонд харьяалагддаг байсан. Жижиг дунд үйлдвэрлэл, хүнд, хөнгөн үйлдвэрүүдийг дэмжихийн тулд хамгийн гол нь зээлийн хүүгийн асуудлыг тодорхой хэмжээнд бага түвшинд барьж байж үйлдвэрлэлээ дэмжих бодлого гарна. Энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хороо хариуцаад явах бүрэн боломжтой. Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах асуудал МАН-ын хөтөлбөрт орсон байгаа. Захиргааны арга хэмжээ авч хүүгийн хэмжээг тогтоох замаар жил болгон зорилго тавьж түүнийгээ тодорхой функтээр буулгаад явахгүй бол 13-хан банкны эзэн монголын бүх зээл төлж байгаа хүмүүсийг шимэгчлээд явж байгаа. Энэ асуудлыг хэлэлцье гэхээр даргын зөвлөл дээрээс Эдийн засгийн байнгын хороо руу өнгөрсөн хугацаанд огт орж ирүүлээгүй. Иймээс Эдийн засгийн байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэхгүй явж ирсэн. Тиймээс зээлийн хүүг хамгийн эхний шатанд бууруулж байж дараа нь үйлдвэрлэгчдээ дэмжих асуудал явах ёстой. Даргын зөвлөл дээр хууль, тогтоолын төслүүдийг оруулж шуурхай хэлэлцээд явахгүй бол энэ асуудал хэвээрээ байсаар байна. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны эрхлэх асуудал Эдийн засгийн байнгын хороонд харьяалагддаг хэвээрээ байсан нь дээр гэсэн бодолтой байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.