Хүнсний ногооны үнэтэй холбоотой уулзалт, шалгалтыг зохион байгууллаа

Aдмин / Нүүр

Цар тахлын үед аливаа бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг тогтвортой байлгах үүднээс манай байгууллагын зүгээс байнгын хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байгаа билээ. Сүүлийн үед Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүнсний ногоо тэр дундаа төмсний үнэ өссөнтэй холбоотой гомдол санал ихээр ирж байна. Гомдлын дагуу манай байгууллагаас энэ сарын 6-нд шуурхай ажлын хэсэг гарган холбогдох зах, худалдааны төвүүдэд тандалт судалгаа, хяналтыг явууллаа.

Хяналт шалгалтаар “Барс” захын бөөний агуулахад хүнсний ногооны үнэ буурч эхэлсэн байсан.Тус захын хувьд бөөний төв учраас бусад худалдааны төвийг бодвол үнийн хувьд харьцангуй хямд байсан ба Монгол төмс 1300, хятад төмс 1100 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин бусад зах, худалдааны төвүүд ихэнх нь “Барс” худалдааны төвөөс бөөндөн, жижиглэнгээр зардаг гэх тайлбарыг өгсөн. Бидний шалгалт хийсэн газруудад Монгол төмс 1900-2000, Хятад төмс 1600-1800 төгрөгөөр худалдаалагдаж байлаа.

Үнийн тандалт судалгааны дараа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ХХААХҮЯам болон “Барс” “Бөмбөгөр” худалдааны төвийн захирал, менежер зэрэг холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийлээ. Тус уулзалтаар хүнсний ногооны үнэ өссөн шалтгаан болон хүнсний ногооны нөөцийн асуудлыг хөндөж ярилцсан.

Уулзалтын үед ХХААХҮЯамны өгсөн мэдээллээр одоогийн байдлаар Монгол улсад 2800 тонн гаруй төмсний нөөц байна. Хүнсний ногооны нөөц дуусах болоогүй, импорт хэвийн явагдаж байгаа учир үнэ өсөх шалтгаан байхгүй гэж мэдэгдсэн. Мөн энэ сарын 15-наас шинэ ургацын ногоо худалдаанд гарч эхэлнэ гэдгийг давхар дурдлаа.

Харин худалдааны төвүүдийн зүгээс хүнсний ногооны үнэ нэг хэсэг нэмэгдсэн ч импорт өссөнөөр ногооны үнэ бууж байгаа гэсэн тайлбарыг өглөө.

Одоогийн байдлаар хүнсний ногоо тэр дундаа төмсний үнэ тогтворжин, буурч байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ зах зээлийнхээ зарчмаар өрсөлдөөнт үнээр тодорхойлогддог. Гэвч аливаа худалдааны хууль бус үйл ажиллагааны улмаас хэрэглэгч хохирч болохгүй гэдгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын зүгээс уулзалтад оролцсон төлөөлөгч нарт анхаарууллаа. Мөн худалдааны төвүүд болон жижиглэнгээр худалдаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд хүнсний ногооны үнийг нэмэхгүй, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг сануулсан юм.

Эх сурвалж: ШӨХТГ


Сэтгэгдэл

lhpfxqlwsesc [178.158.22.30] 2022-06-18 12:35:20

http://images.google.co.zw/url?q=http://netstate.ru/

lvgdiulvmaoh [178.158.22.30] 2022-06-18 06:59:46

http://tinyurl.com/225l663j

ldtzaplciwzg [178.158.22.30] 2022-06-17 19:32:43

http://tinyurl.com/2c22lwvq

lxswroldyqaz [178.158.22.30] 2022-06-17 14:26:44

http://tinyurl.com/28ofqy5f

lacatylkooaj [178.158.1.238] 2022-06-16 08:33:51

http://is.gd/fZjJsR

lqitxilrtcnj [178.158.34.53] 2022-06-13 16:10:13

Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 26043010 40754346 165972452664 23804052433584423231 8922318 51526782 932750375497 20174573790271128301 9490123 6111282 283397083606 81872043256980457094

lxnzsxlazbps [178.158.34.53] 2022-06-13 13:07:23

Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 82712190 86282021 726342277833 80045757711621983142 46146156 97325692 67553298297 8736107391224292063 59554749 4511063 64347406761 14877509245148788899

lzdjxzlomxrt [178.158.34.53] 2022-06-13 08:42:26

https://bit.ly/Shkala-tonov 11391176 10287059 68674762934 31404547335371225112 5162081 28256955 352347177699 11118327690378054101 20318064 8915319 163357119324 1403521129277034144

ms-marvellqyzs [178.158.51.144] 2022-05-29 15:56:48

Я считаю, что «Секрет» полезный <a href="https://bit.ly/FILMFILMFILM">фильм</a>.

ms-marvellzbcv [178.158.1.69] 2022-05-26 08:16:14

"Мисс Марвел" [2022 - <a href="http://bit.ly/ms-marvel-1-8-seriya">Мисс Марвел (мини–сериал 2022). Ms. Marvel.</a> Мисс Марвел смотреть онлайн 1,2,3,4,5,6 серия

Зочин [203.91.116.118] 2020-07-10 04:33:40

Ногооны үнэ буурахаар нь авнаа. Тэгж ч хулхидуулахгүй шүү.

Зочин [202.179.24.248] 2020-07-10 02:15:50

оросын эрхүү красноярёк мужуудад хятадуудаар огурцы помидороо тариулаад одоо үгээ хэлж бна шдэ манйахаан

Зочин [203.91.115.51] 2020-07-09 14:41:12

Хужаа төмс идэх эн бүү хэл,хужаагийн монгол хөрсөнд тарьсан төмсийг идэхгүй байхийг хужаа нар өөрөсдөө хэлдэг

Иргээ [64.119.23.23] 2020-07-09 13:08:54

монгол ногоогоор 100 хувь ханган гээд хошгируулаад байсан юун хятад ногоо вэ. Ийм л хулхи төртэй улс

zochin [202.179.25.206] 2020-07-09 11:59:48

Zochnii bichsen setgegdeld anhaaral handuulj shalgaach ee. ene sariin 15 naas mongol nogoo garna gechiheed mongol nogoo gej une taviad bna aa. 2 honogiin omno nogoo avahad 1 nugalsan iluu unetei baisan shuu. hudlaa helj hytad nogoo zarj bgaa humuusee boliulaach. Ene bol monhiin luivar.

Зочин [202.9.46.155] 2020-07-09 11:31:32

МОНГОЛ ХYH ЗУН ЦАГААН ИДЭЭ Л ХЭРЭГЛЭХ ЕСТОЙ. ЮУНЫ ЧИНЬ ТЕМС!!!!!

зочин [139.5.217.145] 2020-07-09 09:52:01

монгол байцаа одоо байхгүйшдээ энийгээ шалгаач

зочин [139.5.217.145] 2020-07-09 09:48:02

монгол ногоо гэж хулхидаад байгааг уах вэ даи хятад ногоо


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.