Э.Амарбаясгалан эмч зөвлөж байна

Aдмин / Эрүүл мэнд

Хоолны хордлого болон гэдэсны халварт өвчин их гардагтай холбоотойгоор ходоод гэдэсний хямрал үүсдэг.

Гэдэсний халдварт өвчин дамжих зам:

  1. Бохир гар. /биеийн бүх хирний 95% нь гарт байдаг/
  2. Өвчин үүсгэгч нянгийн 90% нь бохир гарт байдаг
  3. Угаагаагүй 6 цаг болсон гарт 10 сая нян байдаг
  4. Угаасны дараа нянгийн тоо 10 дахин багасна.
  5. Ялаа, шавьж
  6. Муудсан хоол хүнс
  7. Бохирдсон ус
  8. Бохир заваан орчин гэх мэт...

Салмёнолын төрлийн нянгаар үүсгэгддэг халдвар нь нийт тохиолдлын 85-90 хувийг эзэлдэг байна. Нууц хугацаа бол маш богино бөгөөд 6-24 цагийн дараа шинж тэмдэг илэрч эхэлдэг ба хордсон байх магадлалтай бүтээгдхүүнийг устгах эсвэл ХӨСҮТ-д шинжилгээнд өгөх шаардлагатай. Мөн эдэлж хэрэглэж буй аяга тавгаа бусад хүмсүүдийхээс тусгаарлаж ор хөнжлийн даавууг угааж цэвэрлэн хувийн ариун цэврийг маш сайн хангах хэрэгтэй.

Эхний шинж тэмдэг ядарч сульдах, хэвлий аюулхайгаар өвдөх, хоолны зуршил буурах болон бөөлжиж гүйлгэж эхэлдэг.

Хоолны хордлого авлаа гэж мэдсэн дариуд шингэнийг бүлээнээр бага багаар ойр ойрхон ууж хамгийн ойр байрлах эмнэлэгт хандан эмчид үзүүлэх хэрэгтэй.

Ус хадгалах савыг яаж цэвэрлэх вэ?

Ундны ус цэвэр байх нь гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх гол арга юм.

  • Усны сав, лаазыг 7 хоногт 1-2 удаа угааж цэвэрлэх хэрэгтэй
  • Гэрийн нөхцөлд усны савыг угааж цэвэрлэхдээ 1 литр усанд 2 амны халбага сод хийж, уусмал бэлдээд энэ уусмалаараа саваа угаагаад дараа нь цэвэр усаар зайлж хатаана.

Мөн нойр булчирхайн цочмог үрэвсэл түгээмэл тохиолддог.

Нойр булчирхайг гэмтээгч хүчин зүйлүүдийн/цөсний сувгийн чулуу болон архидалт 80-90%/ нөлөөгөөр нойр булчирхайнд цочмог үрэвсэл явагдаж өөх тос, уураг задлагч ферментүүд хэт идэвхижин өөрийн эд эсүүдээ хайлуулж, бүтэц үйл ажиллагааг алдагдуулснаар цочмог нойр булчирхайн үрэвсэл үүснэ.

Нойр булчирхайн цочмог үрэвчлийн шинж тэмдэг:

  • Их хэмжээний өөх тостой хоол болох архи хэтрүүлэн хэрэглсний дараа аюулхай орчим өвдөнө. /Ихэвчлэн өвдөлт зүүн хавирган доогуур гэнэт хүчтэй, хурцаар өвдөж ар нурууруу дамжин бүэлж өвдөх ба нойр булчирхайн аль хэсэг гэмтсэнээс хамаарч байрлал ондоо байна./
  • Ядарч сульдах
  • Хоолны зуршил буурах
  • Ам хатах
  • Дотор муухайрч бөөлжиж суулгах
  • Гэдэс дүүрч аюулхай орчим цанхайж хатуурах

Дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандан эмчид үзүүлж эмчилгээг яаралтай эхлүүлэх хэрэгтэй.

Мөн сүүлийн үед хур бороо их болсонтой холбоотойгоор усны түвшин нэмэгдсэн бөгөөд ард иргэд маань орон нутгаар аялаж зугаалах тохиолдол элбэг билээ. Гол болон нуур цөөрмийн ойролцоо байрлан усанд тоголж сэлж байх явцад эндэх тохиолдол их тул үерэлсэн усанд орохгүй байхыг зөвлөж байна.


Сэтгэгдэл

Зочин [134.180.191.78] 2020-07-11 10:25:26

Amaraa emchdee bayarlaj yavdag shu, setgel saitai huurhun huu shu

Зочин [134.180.191.78] 2020-07-11 10:23:44

Баярлалаа , баяр наадмаар хордлого их байдаг, хэрэгтэй зөвлөгөө байна, залуу эмчид амжилт хүсье

Zochin [202.126.89.248] 2020-07-11 06:28:02

Yamar sain zuvluguu ve? Oird vzegdeegvi zuvulguu baina. Dandaa l ailgasan hamgiin muuhai zvil zug usu yum bicheed yariad baidag muuhai hvmvvs ih bolson ued saihan vnen zuv medee medeelel yamar saihan yumbe? BAYARLALAA EMCHEE

Zochin [202.126.89.248] 2020-07-11 06:21:26

Yamar Bayarlalaa emchee

Зочин [202.179.8.4] 2020-07-10 13:16:29

mundag emch bn bayarkalaa

зочин [122.201.19.99] 2020-07-10 08:23:06

Чинбүрэн энэ мэтийн шоучин эмч нар одоо болио

зочин [202.126.90.11] 2020-07-10 11:01:42

чи болон чиний ойр тойрны хүмүүс өвдөөд үхэх гээд ирэхээрээ эмчээ гээд л орилоод гүйнэ дээ. өөрийгөө хичээ


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.