АН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд улиран томилогдсонд баяр хүргэлээ

Н.Алтанцэцэг / Улстөр

Монгол Улсын 31 дэхь Ерөнхий сайдаар улиран сонгогдсонтой холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат болон тус бүлгийн гишүүд баяр хүргэж, ажилд нь амжилт хүслээ.

УИХ-ын чуулганаар гишүүдийн 93.3 хувийн саналаар Ерөнхий сайдаар дахин сонгосон нь түүнийг үйл хэргээ үргэлжлүүлэн, танхимын сайд нартайгаа хамтран улсынхаа хөгжил дэвшилд онцгой анхаарч, ард түмнийхээ итгэл хүндэтгэлийг алдалгүй, хариуцлагатайгаар ажиллахыг сануулж буйн илэрхийлэл юм гэдгийг бүлгийн гишүүд онцолжээ.

Мөн уулзалтын үеэр парламент дахь сөрөг хүчинтэй хамтран ажиллаж, бүлгийн гишүүдийн гаргасан шийдвэр, хүсэлт шаардлагад анхааралтай хандана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.177.176] 2020-07-15 00:17:33

Тээр жил Гарьдхvvгийн Баярсайханыг муужруулж байсан шиг юм болж мэднэ гэж бодоод эртнээс тал засаж байгаам бн!!!! Зев л дее!! Ухаантай хvн алдаагаа давтаад байдгvй гэдэг!!

АИХ-ын депутат [202.21.108.213] 2020-07-10 15:17:32

Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхэд АН-ын бүлэг баяр хүргэж Парламентын засаглалтай байх Үндсэн хуулийн үзэл баримтлалыг хэрэгжүүлсэнд талархаж байна. У.Хүрэлсүх МАН-ын Ерөнхий сайд бус Монгол Улсын Ерөнхий сайд болсныг илэрхийллээ

АИХ-ын депутат [202.21.108.213] 2020-07-10 15:13:38

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх таныг танхимаа шинэ хүмүүсээр бүрдүүлсэнд баяр хүргье. Та шинэ сайд нарыг сонгосон нь шинэ хөгжлийг хүсэж байгаагийн илэрхийлэл боллоо. Алдаж ч магадгүй, хожиж ч магадгүй. Харин хуучин хүмүүсээ сайдаар сонгосон бол гарцаагүй алдах байлаа шүү.

Зайлуулдаа, хөөрхийс. [202.131.225.53] 2020-07-10 13:45:32

Иш зайлуулдаа! Бүлэг үүсгэснийхээ даараа доль үсрээд цусардаад явчих юм аа. Эдний дарга нь яваад уулзахад л хангалттай ш дээ.

Зочин [103.26.195.237] 2020-07-10 10:15:28

zailuul gants neg um goridoj bdag bhdaa


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.