Говь-Алтай аймагт 15 настай О тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлоор нас баржээ

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд хавхаар тарвага агнаж, хүнсэндээ хэрэглэсэн өгүүлэмжтэй 15 настай О нь /эрэгтэй/ тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлоор нас баржээ.

Үүнтэй холбогдуулж, аймгийн Онцгой комисс 2020 оны долоодугаар сарын 12-ны өдөр буюу өнөөдөр шуурхай хуралдсан байна.

Тус хурлаар дээрх сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гартал Төгрөг, Шарга, Бугат, Цээл, Алтай сумдад хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлэсэн тул иргэдийг тус таван сумын чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн онцгой комисс


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.89.4] 2020-07-16 11:31:47

ХОВД, ГОВЬ-АЛТАЙНХАН ТУРЖ ҮХЧИХ ГЭЭД БАЙНА УУ МАЛЫНХАА МАХЫГ ИДЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ ТЭГЭЭД ЗҮЙ БУСААР ХОРОГДООД Л БАЙЖ ДЭЭ

Od [182.160.35.88] 2020-07-14 09:30:01

Art tumen chini ideh hoolgui deeree tulaad meregch alj ideed uheed baigaa ym bish baigaadaa yaanaa.

Галхжав [194.228.32.32] 2020-07-13 15:16:40

Зургаа. долоо гэх тооны нэрийг "дугаар" гэх үгний өмнө тохиолдвол "зургадугаар, долдугаар" гэж хэлдэг, бас тэгж бичдэг шүү. Залуу сэтгүүлч хэлээ алдаж байгааг анзаарна уу.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.