Нийслэлд сургууль, цэцэрлэгийн их засвар эхэллээ

Н.Баярмаа / Нийслэл

Нийслэлд энэ жил улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 74 сургууль, цэцэрлэгт их засвар хийхээр төлөвлөжээ. Үүнээс 15 сургууль, цэцэрлэгийг засах ААН-үүдийг шалгаруулж засварын ажил эхэлсэн байна.

“COVID-19”-ийн цар тахлын улмаас улсын төсвөөр хийх засварын ажлууд өмнөх жилүүдээс буурсан талаар нийслэлийн Боловсролын газраас мэдээлж байна. Сургалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө засварыг бүрэн дуусгах аж.

Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 9 дүгээр сарын 1 хүртэл зогсоогоод байгаа. Иймд сургууль, цэцэрлэгүүд урсгал засвар хийх зорилгоор суралцагчдаас мөнгө хураахыг хориглосон юм.

Ташрамд дурдахад, өнгөрсөн онд нийслэлийн 71 сургууль, цэцэрлэгт 5.3 тэрбум төргөгөөр их засвар хийжээ.

Эх сурвалж:МОНЦАМЭ


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.19] 2020-07-17 14:30:59

Одоо юу зунжин юу хийж байсан юм вэ Арай биш энэ Ингэж ажил хийгээд яах юм


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.