Б.Эрдэнэбатад холбогдох залилах, мөнгө угаах хэргийн шүүх хурлыг товлолоо

Н.Баярмаа / Хууль

“Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга ажилтай Б.Эрдэнэбат, “Эрэл” ХХК-ны хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэн нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг долдугаар сарын 24-ний өдрийн 13:30 цагт товлолоо.

Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нар нь 2016 оны 11 дүгээр сард компанидаа хөрөнгө оруулалт хийх нэрээр 20 тэрбум төгрөгийг “Номин холдинг” ХХК-иас залилан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас “Эрэл” ХХК-ны ТУЗ-ийн дарга ажилтай Б.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь / Мөнгө угаах/ заалтад зааснаар / Мөнгө угаах/ гэмт хэрэгт,

“Эрэл” ХХК-ны хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Мөнгө угаах/ тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан бөгөөд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг сунгасан байна.

2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн 13.30 цагт товлосон гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

zochin [202.55.188.83] 2020-07-24 01:53:14

Cergelen gedeg avgai ni uu.

ЗОЧИН [103.26.195.197] 2020-07-17 16:39:33

ХӨГЖЛИЙН БАНКНААС ХУУЛЬ ЖУРАМ ЗӨРЧӨӨД ХУЙВАЛДААНААР ЗЭЭЛЧИХСЭН 90 ТЭРБУМ НЬ ХЭРЭГ БИШ ЮМУУ, ҮҮНИЙГ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ, БҮХ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ 10 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ӨГӨХ ХЭРЭГ Ш ДЭЭ.

Zochin [77.183.131.44] 2020-07-20 17:06:36

Huntei uerhej tusalj chaddag saihan humuus baisan.Minii duud ikh tus bolson shuu, Unen bugdiig yaldag hoino saihan tsag ireh baihaa.

zochin [202.126.88.144] 2020-07-16 23:18:43

tsaazal

Монгол улсын иргэн [202.9.46.6] 2020-07-17 10:35:26

Элэл банк бол зээлдэгчийг хайр найргүй шулдаг газар. Аливаа бизнес ашгийн төлөө хийгддаг ч Эрэл банк зээлдэгчээсээ хүүгийн хүүг ч өндөр тооцдог муухай шуналтай кампани. Би байраа барьцаалж 20 сая төгрөг зээлээд 2 жилийн дотор 40 гариу сая болгож төлсөн. Ёстой хүний үнэргүй шуналтай хүмүүс. Өөрсдөө одоо зээлсэн мөнгөө тэр газарт нь хүүтэй төлөх байлгүй дээ

Шуналын тулам [192.82.78.189] 2020-07-16 18:35:08

Сэжигийн царайтай пда. Монголын гайгүй хэдэн орд уурхайг залгичихсан том ходоодтой сда даа

Зочин [103.212.117.134] 2020-07-16 18:33:33

Казинод толгойгоо мэдүүлсэн хүүр

Цагаан худаг [122.201.21.250] 2020-07-16 17:21:29

Даруухан шиг амьдрахгүй юугаа хийж том сана гаргаж тэр их мөнгө зээлсэн юм бэ Алтны уурхайн хуучин отвал угаасан шиг ээ яваад байсан бол ийм юм болохгүй л бйасан юм даа

Зочин [80.215.70.118] 2020-07-16 16:47:50

Budmal hulgaichiig haraad baigaarai

Зочин [64.119.17.38] 2020-07-16 14:38:30

Ясыг цайруулж , хөрөнгийг нь хуу хураах - яах аргагүй архаг , анхдагч ЛУЙВАРЧДЫН нэг яах аргагүй мөн ...

Зочин [103.57.95.130] 2020-07-16 13:04:31

Энэ ч цайрсан луйварчин мөн л дөө.

Эрэл [202.70.34.98] 2020-07-16 12:11:09

зууны шилдэг луйварчин


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.