Эрдэмтэд энэ оны есдүгээр сар гэхэд “COVID-19”-ийн хүнээс хүнд халдварлах хурд өсөх тооцоолол хийжээ
Их Британийн Анагаахын шинжлэх ухааны академийн профессор Стивен Холгейт мягмар гаригт Англичууд ирэх өвөл коронавирусийн хоёр дахь давлагаатай тулгарах бөгөөд хамгийн муу тохиолдолд есөн сарын хугацаанд 120 мянган хүн нас барах эрсдэлтэйг анхааруулсан юм.
Тэрээр “Хүмүүс хаалттай орон зайд удаан хугацаанд хамт байх тусам өвлийн улиралд коронавирусийн тархах магадлал өснө. Тиймээс цар тахлын хоёр дахь давлагаа бидний өмнө нь туулснаас ч илүү ноцтой, хор хөнөөлтэй байж болзошгүй. Энэ бол урьдчилсан таамаг гэдгээсээ илүүтэй боломжит хувилбар юм.
Ирэх өвөл “COVID-19”-ийн хоёр давалгаагаар олон хүн нас барах эрсдэлтэй. Гэхдээ бид даруй арга хэмжээ авч эхлэх юм бол ийм зүйл тохиолдох эрсдэл буурч болох юм” гэсэн байна. Их Британийн Анагаахын шинжлэх ухааны академийн эрдэмтдийн хийсэн загварчлалд хамгийн муу тохиолдолд 2020 оны есдүгээр сар гэхэд “COVID-19”-ийн хүнээс хүнд халдварлах хурд буюу “R0” 1.7 болж өсөх тооцоолол хийжээ.
Их Британид өнөөдрийн байдлаар коронавирусийн “R0” дунджаар 0.7-0.9 хооронд хэлбэлзэж байгаа аж. Мөн өдөрт шинээр нэмж халдвар бүртгэгдэх байдал, нас баралтын төвшин буурч байгаагаас үзэхэд энэ тоо бодит байдал дээр үүнээс ч доогуур байх боломжтой юм. Гэсэн ч хиймэл оюун ухааны тусламжтай боловсруулсан загварчлалд 2020 оны есдүгээр сараас 2021 оны зургадугаар сарын хооронд Их Британи даяар коронавирусийн улмаас 199900 хүн нас барах тооцоолол гарчээ. Энэ нь коронавирусийн эхний давлагаатай харьцуулахад нас баралтын төвшин даруй дөрөв дахин өндөр байх үзүүлэлт юм. Тус улсад лхагва гаригийн байдлаар "COVID-19"-ийн нийт өвчлөл 291 мянга, нас баралт 45 мянгад хүрчээ. Энэ нь нас баралтын хувь болон тоогоор Европ тивд тэргүүлэх үзүүлэлт бөгөөд хэрэв сэжигтэй тохиолдлуудыг хамруулан авч үзвэл нас баралт 55 мянгад хүрэх аж.
Их Британийн Анагаахын шинжлэх ухааны академийн дэд Ерөнхийлөгч Анне Жонсон энэ талаар “Өвлийн улиралд ханиад томуу, бусад халдварт өвчины тархалт идэвхжихийн зэрэгцээ архаг, хууч өвчтэй хүмүүс болон коронавирусийн халдвар авсан өвчтөнүүд нийлээд эрүүл мэндийн тогтолцоонд ихээхэн ачаалал үүсгэх болно. Тиймээс бид үүнд одооноос бэлдэх хэрэгтэй. COVID-19 алга болохгүй. Иргэдийн хувьд дархлаагаа дэмжих зэргээр энэ өвөл эрүүл байхын тулд бид чадах бүхнээ хийх ёстой” гэжээ.
Эх сурвалж: Reuters


































.jpeg)





























ТҮЦ-ээс салж илүү боловсон үйлчилгээ авах хэрэгцээ, шаардлага 21 дүгээр зууны иргэдэд байна
Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байгаа нь бодит үр дүн
Ө.Шижир: Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэсэн бодлогыг зөрчсөн хотын удирдлагад хариуцлага тооцож чадах уу?
Зеленский: Киев рүү довтолсон нь “Орос улс энх тайвныг хүсэхгүй байгаа”-г харуулж байна
Өнөөдөр Үндэсний эрх чөлөөг тунхаглаж, тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн баярт өдөр тохиож байна
Г.Лувсанжамц: Метрог автобустай адилхан татаасгүй явуулах ганцхан боломж бий
УИХ-ын дарга Н.Учрал иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа
ФОТО: Төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүд
Кремль: В.Путин жил тутмын илтгэлээ тавихгүй
Ө.Шижир: Төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх Засгийн газрын зарчим юу болсон бэ?