Н.ШИНЭБААТАР: ОРОН НУТАГТ НЭГ ӨДРИЙН ДОТОР НАЙМАН ХҮН ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС НАС БАРЛАА

Aдмин / Хууль

ТЦА-ны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 300 дуудлага хүлээн авсан байна. Үүнээс 197 нь зам тээврийн осол хэргийн шинжтэй байжээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас найман хүн нас барж 25 хүн гэмтсэн байна. ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Н.Шинэбаатар: Архангай аймгийн Өлзийт суманд мотоцикл онхолдож 35 настай эрэгтэй Ж нас барсан. Мөн Булган аймгийн Баян-Агт суманд шороон замд Toyota Hilux машин онхолдож 63 настай эмэгтэй ослын улмаас нас барлаа. Мөн өдрийн 19 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сум 9-р баг Цагаан нуур тосгон Угтах хаалга гэх газар асфалтан замд Тоёота Camry маркийн автомашин онхолдож жолооч, зорчигч нарын зургаан хүний амь нас хохирсон байна.
Хагас жилийн статистик тоон мэдээллээс үзвэл хүний амь нас хохирсон зам тээврийн ослын 18.5 хувь нь хурд хэтрүүлснээс болж гарсан. Мөн орон нутгийн замд гарсан ноцтой осол хэргийн 50-60 хувь нь хурд хэтрүүлснээс болж гарч байгааг замын цагдаагийн алба хаагчид анхааруулж байна” гэлээ.
Улсын хэмжээнд өнгөрсөн онд хурд хэтрүүлснээс болж 989 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Нийт осол хэргийн 76.6 хувь нь хөдөө орон нутгийн замд гарчээ. Тиймээс ч ЦЕГ, ТЦА-аас “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” аян өрнүүлж жолооч нарыг хурдаа зөв тохируулан явахыг сэрэмжлүүлсээр байна.
Гарч байгаа зам тээврийн осол хэргийг бууруулах зорилгоор нийслэл хотод замын цагдаагийн алба хаагчид эргүүл шалгалт хийхээс гадна камерийн хяналтаар зөрчил илрүүлж байна. ТЦА-ны Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний зохицуулах хэлтсийн Ахлах зохицуулагч, Цагдаагийн хошууч М.Гарьд “ Нийслэлийн хэмжээнд 74 цэгт камер байрлуулсан. Зөрчил илрүүлэх систем бас бий. Он гарснаас хойш жолооч хурд хэтрүүлсэн 70 мянга гаруй зөрчлийг илрүүлсэн. Мөн 126 мянга гаруй жолооч нэгдүгээр эгнээгээр зорчсон байна. E police-д ирсэн зургаан мянга гаруй зөрчлийг хянаж, торгууль ногдуулсан” гэж мэдээллээ. Зам тээврийн осол хэргээс сэргийлж уулзвар бүр дээр хяналтын камер ажиллаж байгаа учир иргэд хурд хэтрүүлэхгүй байх, бүсээ зүүх, зогс шугамын ард зогсох ёстойг замын цагдаагийн алба хаагчид хэлж байна.


Сэтгэгдэл

wwigryzich [111.18.81.226] 2020-12-16 02:16:29

Мэдээ.МН [url=http://www.g47im38u6jh0s9f5f8j3yoi5j18e6n82s.org/]uwwigryzich[/url] wwigryzich http://www.g47im38u6jh0s9f5f8j3yoi5j18e6n82s.org/ <a href="http://www.g47im38u6jh0s9f5f8j3yoi5j18e6n82s.org/">awwigryzich</a>

Жа [99.229.251.229] 2020-08-08 21:37:32

Монголчууд машин тэргийг морьтойгоо зүйрлүүлж хамаагүй давхинаа,, хүн алах зэвсэг унаж яваагаач мэдэхгүй бүдүүлэг хүмүүс шдээ!!! Ха,ха 2 машины хоорондуур чихээд байхыг нь яанаа,,, унаж яваа машин нь шоргоолж болоод дундуур нь гарах ч юм шиг!!!! ###

Зочин [202.55.188.93] 2020-08-08 12:45:24

Хөдөөний хүн гэхээрээ мангар байдымуу энэ чин харин тэнэг юм бичдэг нөхөрүү гүй юу

ZOCHIN [66.181.161.24] 2020-08-07 15:41:25

JOLOOCH HARIIN CHADBAR MUU BN JOLOONI KURST OCHOOD SUUXGUIGER YNEMLEX GARGAD UGUX BOLOMJ BN UU GEXED 2 UDAA L IR TEGEED L BOLOO MUNGUU UGCHIX GEJ BN IIM L JOLOOCH HERTEI ALUURCHID GARAAD BN JOLOOHII KURSUUDIG JURAMLAACHEE UUNII TSAANA ABILGAL YABAAD BN

сургамж [202.126.90.96] 2020-08-07 13:22:01

жолооны хүрд дүрэм хоёр эсрэг байхад жолооч болоогүй жолооч нараа дээр нь зорчигчоо нэмээд явуулаад байх уу аан арай л юм даа зүй бусын хорогдол капталист нийгэмээ гэж

Зочин [202.126.88.232] 2020-08-07 12:44:26

Энэ их осол тээврийн цагдаатай шууд холбоотой. Жолоо барих чадваргүй амьтдыг шалгалтанд тэнцүүлснээс болж бгаа юм. Шалгалтаа чангаруулбал асуудал шийдэгдэж эхэлнэ

Иргэн [103.229.120.153] 2020-08-07 08:24:42

Хөдөө гарахаараа хурд хэтрүүлдэг.сагсуу хүлээх тэвчээргүй жолооч нар дандаа хотын жолооч нар. Жолооны үнэмлэх гаргуулна суухгүйгээр жолооны курст элсэж болох уу гэсэн зар зөндөө байх юм . Ийм байхад ямар жолооч машин барьж байгаа нь тодорхой.

Дорж [66.181.182.238] 2020-08-07 08:05:19

Хүн нас бараад байна гээд ийм аймаар байхад өдөрт нас барах ёстой юм шигээр ярьж байх юм наад жолооч нараа чангалж болдоггүй юм уу нэг л онгироо жолооч нар жаахан хүлээх юман дээр дайрч давшилаад ер нь ухамсар ёстой байхгүй шүү хөдөөнөөс орж ирсэн сайхан мангар гарууд байгаадаа


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.