ОХУ-д суралцаж буй гадаад оюутнууд хөдөлмөр эрхлэх боломжтой боллоо

Aдмин / Нүүр

ОХУ-ын тусгай болон их, дээд сургуулийн өдрийн ангид суралцаж буй гадаад оюутнууд ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр хичээлийн бус цагаар ажил эрхлэх боломжтой болжээ. Орос улсын Холбооны хуульд мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагч гадаадын иргэн, иргэний харьяалалгүй хүн тус улсад хөдөлмөр эрхлэх журмыг хялбаршуулах хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулаад байгаа бөгөөд энэхүү хуулийг энэ сарын 5-наас эхлэн мөрдөж байгаа аж. Үүнд ажил олгогч оюутантай зөвхөн сургуулийн лавлагааг үндэслэн Хөдөлмөрийн гэрээ байгуулах юм. Энэхүү гэрээний хугацаа оюутан сургуулиа төгсөх, эсвэл сургуулиасаа гарсан үед дуусах юм. Өмнө нь ОХУ-д суралцаж буй гадаад оюутнууд хичээлийн бус цагаар зөвхөн сургуулийнхаа харьяа байгууллагад хөдөлмөр эрхлэх боломжтой байсан. Харин бусад байгууллагад хөдөлмөр эрхлэхийн тулд сургууль болон Цагаачлалын албанаас заавал зөвшөөрөл авдаг байжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.