Энэ жил Өмнөговь аймгаас 230 ээж “Эхийн алдар” одон хүртлээ

Aдмин / Нүүр

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны наймдугаар сарын 9-10-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж, Даланзадгад сумын шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Энэ үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулав.

Энэ жил Өмнөговь аймгаас “Эхийн алдар” одонг нийт 230 ээжид, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 9, Хоёрдугаар зэргийн одонг 221 ээжид одон хүртээж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Эхийн алдар” одон хүртсэн ээжүүдэд хандан үг хэлж, нийт ард түмнийхээ нэрийн өмнөөс болон хувиасаа халуун талархал илэрхийлж, баяр хүргэлээ. Мөн өрх гэр бүхэнд энхрий үрсийнх нь аз жаргалтай дуу хадаж, эрүүл саруул, эрдэм боловсролтой иргэн болж өсөн торнихыг хүсэн ерөөв.


Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан.

“Эхийн алдар” одонг жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр буюу зургадугаар сарын нэгний өдөр гардуулдаг уламжлалтай боловч дэлхий даяар тарсан коронавируст цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж, энэ жил одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.

Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээх бөгөөд “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болсон юм.


Сэтгэгдэл

Зочин [103.229.121.158] 2020-08-15 20:19:52

монгол эрчvvдийг залхуу л гээд байдаг худлаа юм бн оо!! Ямарч байсан хvvхнvvд дээрээ харайх ажлыг сайн хийж бга юм бн!!

зочин [183.177.99.230] 2020-08-15 15:35:27

Өмнөговь аймаг саяханыг болтол хүн ам 15-16 мянгахан хүнтэй байсан 2005 оноос хойш л хүн ам нь огцом өссөн Өмнөговийн барилгажилт бүтээн байгуулалтыг зөвхөн гадны аймаг хотуудаас л очиж бүтээн байгуулж байгаа уугуул иргэд нь цус ойртсон охид хүүхнүүд нь дандаа гадны аймаг болон Хятад улсын иргэдтэй гэр бүл болж байгаа уугуул эрчүүд нь архичин ажилгүй залхуу

Нямхүү [103.242.44.80] 2020-08-13 11:25:18

өмнөговь аймгийн одон гардсан эхчүүдэд баяр хүргье. бусад аймгуудыд хэзээ өгөх вэ? энэ жил ор сураггүй хариу чгүй байгаа шүү. бусад хурал цуглаан болж л байхад корона гээд сүржэгнэх шаардлагагүй байсан да өмөнөх жилүүдийн адил Эхүүрсийн баяраар өгөх боломж байсан. одоо хүлээлт үүсгэхгүйгээр бусад аймгуудада богино хугацаанд олгох хэрэгтэй

Зочин [202.179.27.84] 2020-08-11 19:10:39

аргагүй шд,баялагтай мөртлөө ядуу аймаг,тог цахилгаан байхгүй,харанхуй болонгуут лаагаа түй гэж нулимж унтраагаад дайраад өнөө ажлаа хийхээс өөр юмгүй аймаг шд

зочин [183.177.99.230] 2020-08-15 15:22:26

Яг үнэн Өмнөговийн уугуул иргэд нь ажилгүй үгээгүй ядуу нөгөө алдартай 2000 онд ашиглалтанд орсон хуучин шахааны сэлбэгээр боссон Дулааны станц нь сүүлийн үед ачаалалаа даахгүй байсхийгээд л гэмтэл саатал эвдрэл одоо яг эвдэрдэг сизон нь эхэлж байгаа Өмнөговь руу аялөхдаа Лаагаа мартваа

Unench [202.126.88.58] 2020-08-11 05:17:17

Za uamarch ariin haalgagui shagnal daa Eejuudedee bayar hurgii

Зочин [202.9.46.213] 2020-08-11 00:48:52

Ерөнхийлөгчөөс одонгоо авч байгаа ээж нар маань их баяртай байгаа шүү

Зочин [50.101.118.166] 2020-08-11 00:36:25

Одон авсан олон хүүхэдтэй айлуудад баяр хүргэе , гэвч Улс орон ядуу хүмүүсийн сэтгэл зарим хүмүүсийн ядуу төр засаг маань улс орондоо хөгжүүлж чадахгүй хүүхэд өсөх,мөн сургууль , дээд сургууль, коллежийн төгсөөд ажил байхгүй , хэцүү л байна даа хэцүү зүйл их байна

zochin [203.91.115.47] 2020-08-10 21:02:28

нөгөө хорио цээр, хүн хоорондын зай хаана байнаа.

Зочин [202.126.89.130] 2020-08-10 17:01:19

Женко хэдэн хүүхнүүдэд төмөр зүүж өгч хошгоруулаад л ийм л удирдагчтай ард түмэн дээ!!!!

зочин [202.179.26.86] 2020-08-10 14:04:14

Шагнал авсан ээж нартаа баяр хүргэж, аз жаргал хүсэн ерөөе. Маскаа сайн зүүцгээгээрэй.

irgen [202.9.40.77] 2020-08-10 12:36:01

Erenhiilegchiig Ehiin odon eglee gd shuumjleed bh uom.Ehiin odon chin ymarch ariin haalgagui tsever ariun shagnaliig Erenhiilegcheesee gardaj avah n shan shde.Altan gadaa.Hedelmeriin gaviya chin jinhene Ariin haalga.Mengeer taraadag ed bnlee.

Иргэн [64.119.20.14] 2020-08-10 12:19:43

Одон авч байгаа ээжүүдэд баяр хүргэе Шагнал авалгүй яахав . Гэхдээ ээжүүд минь үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө ерөнхийлөгчөөс эх орон газар шорооныхоо бүрэн бүтэн байдал.энэ олон 60 жилээр Хятадуудад өгсөн тусгай зөвшөөрөл. Махны үйлдвэрүүд..энэ олон Хятадуудыг гаргах талаар одон авахдаа шаардаач.


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.