Сэрэмжлүүлэг

Aдмин / Нүүр

Амралтын өдрүүдэд орон нутгийн замд ноцтой зам тээврийн 3 осол бүртгэгдэж гурван хүний амь нас хохирсны хоёр нь мотоциклтой хөдөлгөөнд оролсны улмаас амь насаа алдсан байна. Иргэд жолооч та бүхэн мотоцикл унаж хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтын малгай, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
2020.09.19-ний 21:00 цагийн орчимд Сүхбаатар аймаг, Мөнххаан сум, 3-р баг сумын төвөөс баруун зүгт 20 км, шороон замд “Хүнхий” гэх газар Даюун маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч Д-ын амь хохирсон.
2020.09.20-ны 00:08 цагийн орчимд Баянхонгор аймаг, Бөмбөгөр сумын 3-р баг “Рашаантын ам” гэх газар хатуу хучилттай замд Misibishi Rajero автомашин онхолдож зорчигч, 45 настай, эмэгтэй С-н амь хохирсон.
2020.09.20-ны 01:25 цагийн орчимд Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг аймгийн төвөөс зүүн хойш 5км асфалтан замд “Рашаантын ам” гэх газар Volvo FH440 маркийн автомашины жолооч Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклтой
мөргөлдөж, мотоциклын жолооч 45 орчим настай, эрэгтэйн амь хохирсон.
Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.


Сэтгэгдэл

zamiin tsagdaa ajilaa hiildee mongol humuus duuslaa [59.153.112.87] 2020-09-21 17:30:49

heden tsagt teden hun tend uhlee geed l medeeleed boloo yuo zamiin tsagdaa ajilaa hiigeechee osoliig dahin gargahgui baih estoi shuu dee arga hemjee avaachee


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.