Д.Нямхүү: Нэг хүн эдгэрч, 629 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү коронавирусийн эсрэг эм гаргах авах үйл явц 10 гаруй жил шаардагдаж магадгүй хэмээн мэдэгдлээ.
Коронавирусийн нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулдаг хэвлэлийн хурлаар тэрбээр "Коронавирусийн эсрэг эм гаргах авах үйл явц 10 гаруй жил шаардагдаж магадгүй гэж дэлхийн эрдэмтэд хэлж байна. Тийм ч учраас шинэ төрлийн коронавируст зориулсан эмэнд найдах хэрэггүй. Хамгийн гол нь одоо вирусийн эсрэг хэрэглэж буй эм, бактерийн эсрэг эм мөн бүх биеийн дархлааг дэмжих эмийг хослуулан хувь хүний онцлогт тааруулан эмчилж байна" гэв.
Энэ сарын 23-24-ний сүүлийн хоёр хоногт нийтдээ 629 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Сайн мэдээ байна. Нурсултан Улаанбаатар чиглэлийн онгоцоор наймдугаар сарын 30-нд ирээд коронавирустэй хэмээн оношлогдсон 58 настай эмэгтэй 24 хоног эмчлэгдэн гарч байна.

























































.jpg)







.jpg)


.jpg)


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
С.Амарсайхан: Шинээр томилогдсон Хууль зүй, дотоод хэргийн сайдад ажлын амжилт хүсье
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил 61.3 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна