Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийнэ

Aдмин / Орон нутаг

Улсын онцгой комиссын даргын 18 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Архангай аймгуудад энэ сарын 28-аас 10 дугаар сарын 05-ныг хүртэл ажиллана.

ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан тус ажлын хэсэгт ХХААХҮЯ, ЭМЯ, ОБЕГ, УЦУОСМХ, МУЗН-ийн холбогдох мэргэжилтнүүд багтаж байгаа юм.

Цаг агаарын гаралтай гамшгийн эрсдэл, өвөлжилтийн бэлэн байдал, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, өвөлжилтийн бэлтгэлтэй газар дээр нь танилцах, ган бүхий аймгуудад гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх зорилготой ажлын хэсэг өнөөдөр Дундговь аймагт ажиллаж байна.

Ажиллах үеэрээ гантай байгаа аймаг, сумдын судалгааг гаргаж, орон нутгийн удирдлагуудад үүрэг чиглэл өгөхөөс гадна дээрх аймгуудад гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улсын онцгой комисс, Засгийн газарт танилцуулах юм гэж Онцгой байдын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.179.27.139] 2020-09-28 14:33:36

Та нарын үнэлгээ гэж ч юу байдаг юм бол дор хөөрхийс


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.