Байруудад тулгаж барьсан барилгын үйл ажиллагааг зогсоолоо

Aдмин / Нийгэм

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, 11 дүгээр хороололд баригдаж буй Үндэсний шинэ номын сангийн урд байруудад тулгаж барьсан барилгын үйл ажиллагааг нийслэлийн удирдлагууд, хууль, хяналтын байгууллагынхан хааж байна.

Энэ үеэр барилга барьж буй компанийн төлөөллийн зүгээс газраа холбогдох хууль, жрумын дагуу авч, сунгалтуудаа хийлгэж байсан, барилгын ажлын зөвшөөрлөө ч зохих ёсны дагуу авч байсан гэдгээ илэрхийлж, барилгын ажлыг зогсоох шийдвэрээ эргэн харна байх хэмээн найдаж байгаагаа илэрхийлж байв.

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал:

"Ерөнхий сайд өчигдөр Үндэсний шинэ номын сангийн барилгад ажиллах үеэрээ өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээр өнөөдөр Зөрчилтэй барилгын ажлын хэсэг хуралдаж шийдвэр гаргасныг танилцуулахаар ирээд байна.

Танай компани 2004 онд газраа авч, шат шатны сунгалтуудаа хийлгээд өдийг хүрчээ. Барилгын ажлын зөвшөөрлийг мөн цаг тухай бүрд нь авч байсан ч өнөөдөр хуралдаад ноцтой зөрчил байгааг танилцуулж байна. Барилга Ерөнхий төлөвлөгөөний газраас баталж өгсөн архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу баригдаагүй, барилга нэг тал руугаа 10 метр гүйж баригджээ. Ингэснээрээ оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарсан мөн норм, дүрэм стандартыг зөрчсөн. Тиймээс танай барилгын үйл ажиллагааг зогсоож байгаа. Мөн танай барилгын эзэмшил газрыг өнөөдрөөс цуцлах болсныг мэдэгдэж байна. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг зөрчсөн учраас газрыг зориулалтын бусаар ашигласан гэж үзээд барилгын ажил эрхлэх зөвшөөрөл цуцлагдана гэж ойлгох юм" хэмээв.

11-р хорооллын 12А, 12Б байрны оршин суугчдын төлөөлөл:

Энэ барилгын ажлаас болоод бохир хальж, гудамж талбай өмхий үнэртэй болсон учир бид мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж, таван байцаагчийн дүгнэлтээр тавдугаар сард барилгын ажлыг зогсоосон. Гэтэл сонгуулийн өмнө ажил нь буцаад эхэлчихсэн. Тиймээс өчигдөр Ерөнхий сайдад нөхцөл байдлаа хэлсэн.


Сэтгэгдэл

Ганаа [122.201.23.44] 2020-10-02 01:37:37

Манай улс их сонин тогтолцоотой юмаа их л олон шалгадаг хянадаг байгууллагатай байдаг гэтэл ямар ч хяналт шалгалт нь дандаа мөнгөтэй хүнд үйлчлэдэг ард түмэнд үйлчлэдэггүй тэгэхээр л нөгөө албан тушаалын авилга нь газар авчихсан УИХ-ын гишүүд нь хүртэл ЖДҮ мөнгөнөөс идээд л ёстой үнэн юм гэж байхгүй болсон яг л инээдмийн жүжиг шиг хэлэх ч үг олдохгүй байна нэг л их дарга нартаа улс манайх чинь даргын орон юмаа

orshin suugch [202.55.188.37] 2020-09-30 06:39:51

endee duurgiin zogsool hiimeer bna duurgiin ajilchid bolon uilchluulegch nar 10r bairnii zogsoold bituu tavij orshin suugchid bairnii gadnaa mashin tavihad hundreltei 10r bair orj gardag dre haalt hiimeer bna bairnii zamiig duureg irseneer tuv zam shig bolgoson

Бултачихандаа, бултана. Хотын удирдлага ангаагаад л үлдэнэ. [202.131.225.53] 2020-09-30 05:43:41

Одоо тэгээд эдгээр компаниуд ялархад барилгаа нураахгүй барилгынхаа хашааг буулгачихаад бултачихандаа. Тэгээд 5-10 жилийн дараа эргээд л татвар төлөгчдийн мөнгөөр л нурааж зөөнө. Ингээд "зогсчихсон" барилгууд УБ-аар өчнөөн л байна. Ж-нь Амгалангийн нохойтой хөшөөний баруун талд байдаг хүний зам дээр барьчихсан 3 давхар эзэнгүй байшин.

zochin [202.126.88.36] 2020-09-30 00:55:12

ХУДийн 19р хорооны Туул вангийн дэргэд тулгаад барьчихсан байранд анхааралаа хандуулаачээ цэцэрлэг барих газар гэсэн мөртлөө байшинд байшин тулгаж барих нөхцлийг хотын удирдлагууд л өгч байгаа шүү үнэн бол үүн дээр арга хэмжээ авалдаа

Зочин [202.9.40.42] 2020-09-30 00:42:19

Зогсоочихжээ, сайн байна. Одоо нурааж газрыг нь чөлөөлөөбөл ажиллаж чадаж байна гэж үнэлэгдэнэ

зочин [150.129.140.142] 2020-09-29 22:08:42

зөв засгийн газрыг дэмжиж байна хэдхэн хүн баяжихын төлөө бүх монголчууд гишгэх газаргүй түгжирч чихэлдэж бухимдаж осол аваарт өртөж амьдрах ёстой юм уу барилгыг нь нураа ер нь энэ газрын албыг татан буулгавал таарна урьд нь байхгүй байхад монголчууд сайхан амьдардаг байсан ерөн хэдэн онд байгуулагдсанаас хойш газар зарж амьдардаг хэдхэн хүний баяжиж хулгай хийдэг газар болсон төр засаг руу бүх буруугаа чихсэн доор нь суугаад л нөгөө амаа ангайгаад чихэж байдаг мангас шиг мэргэжилтэн газрын дарга нартай хариуцлага тооцвол таарна иргэдийн гомдол ирвэл шууд халж арга хэмжээ авдаг тогтолцоонд шилжье

Зочин [103.10.21.52] 2020-09-29 19:39:17

Анхнаас нь олон дахин зөвшөөрөлийг нь сунгаж байсан газрын албаныханд бас хариуцлага тооц ....Газрын албаныхан хаана газар өгч болох болохгүйг ХАМГИЙН САЙН мэддэг улс ....Газрын алба ОРОН СУУУНЫ БАРИЛГУУД ДУНД газар олгодогоо зогсоохгүй бол дахин олон компани хувийн хэвшлийнхэн хохироноо гэж....Нөгөө талдаа мөнгөөр бүхнийг шийдэж БОЛООД БАЙНА БҮТЭЭД БАЙНА ЧАДАЖ БАЙНА гэж өөрсдийгөө хуурахаа больцгоо ...Улс орон төр засаг байгаа цагт БҮХ ХҮН ХУУЛИЙН ДОР ажиллаж амьдрах үүрэгтэй гэдгээ САНА...ОРОН СУУЦАН дунд хүүхдийн тоглоомын талбай ... ахмадууд болон хүн ард нарлах талбай...явган хүн болоод автомашины орох гарах гарц талбай зогсоол ногоон байгууламж гэх мэт оршин суугчдад зориулагдсан байгууламжууд байх ёстой ...Оршин суугч бүрийн ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АМЬДРАХ ОРЧИН зөрчигдөж байгаа нөхцөлд ГАЗРЫН АЛБАНЫХАН газрын зөвшөөрөл олгохгүй байх ёстой ....МӨНГӨТЭЙ хүнд биш АРД ИРГЭДДЭЭ үйчлэ....Дээохийн адил АРД ИРГЭДИЙН ЭРХИЙГЗӨРЧИН ОРОН СУУЦАН ДУНД БАРИГДСАН БАРИЛГА ОЛОН БАЙНА яах ёстой вэ

Иргэн [192.82.68.87] 2020-09-29 16:58:17

Хууль бол хууль. Бусдад сургамж болох байх даа.одоо яана гэхэв тавилан юмдаа.

Зочин [202.9.47.5] 2020-09-29 13:54:21

Зүлэг мод тарьж ургуул.

зочин [139.5.218.101] 2020-09-29 13:31:36

ТЭРГҮҮН ЧАНСААГ БАС ШАЛГА МЭРГЭЖИЛИЙН ХЯНАЛТ БОЛ ЭДНИЙ КАРМАНЫ ХҮМҮҮС

Зочин [192.82.77.83] 2020-09-29 12:50:40

Наадмаас хойш маш эрчимтэй 4 давхар явсан.анх эхэлж байхад нь нэлээд тэмцэж байсан юм.Чихгүй толгой шиг зүтгэж байсандаа

Зочин [64.119.26.241] 2020-09-29 12:39:18

Зогсоогоод шууд нураах хэрэгтэй...

Зочин [192.82.76.181] 2020-09-29 12:19:57

Хөөрхий ингээд бөөн хахууль өгч олж авсан газраа, барилгатайгаа хамт алдлаа даа. Хүүк ахад муухай харагдвал авралгүй гэж энэдээ.

Зочин [43.228.130.231] 2020-09-29 17:58:59

anh barilgiin ajil ehelj baihad ni oir haviin humuus temtseed nohoin chinee toogoogui barilgiin ajil ehelsen...

Зочин [192.82.76.181] 2020-09-29 12:20:43

Хэдэн төгрөгийн зардал гаргасан бол?

БиМонголХүн [192.82.64.208] 2020-09-29 09:29:45

Хувийн хэвшил гэж даварсан нөхдийн тусгай зөвшөөрлийг байшинг нураах хэрэгтэй! Амиа хичээсэн хөгийн нөхдүүд дампуурах ёстой

ЗОЧИН [202.126.89.186] 2020-09-29 07:27:04

ЗОГСООХ БИШ НУРААЖ БУУЛГУУЛ

Зочин [66.181.161.87] 2020-09-29 08:52:11

Chi iim ix mungu gargaj olon xun ajil amidraltai zalguulj chadax yy. Turiin albaniixan ajil aa xij chadahguingai


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.