Архангай аймгийн нийт нутгаар 0.0-6.0 мм цас оржээ

Aдмин / Орон нутаг

Архангай аймгийн нутгаар энэ сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө цаг агаарын байдал ямар байсан тухай тоймыг өнөөдөр өглөөний 08.00 цагийн байдлаар аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

Өнгөрсөн шөнө үүлэрхэг байсан ба нийт нутгаар 0.0-6.0 мм цас оржээ. Цасны зузаан нь Төвшрүүлэх, Хашаат, Хотонт, Цэцэрлэг сумын нутгаар 6-9 см, Тариат, Жаргалант, Хайрхан, Өлзийт сумын нутгаар 2-5 см, бусад сумын нутгаар 0-1 см цасан бүрхэц тогтсон байна. Нийт нутгаар салхи секундэд 4-16 метр байсан ба өчигдөр /10.19/ өдөр Тариат, Эрдэнэмандал, Батцэнгэл, Хангай, Цахир сумын нутгаар 11-14 метр хүрч ширүүсч, өнгөрсөн шөнө Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Батцэнгэл, Өлзийт, Хашаат сумын нутгаар 11-16 метр хүрч цасан шуурга шуурлаа. Агаарын температур өдөртөө 4-14 градус дулаан, шөнөдөө 6-16 градус хүйтэн байлаа.


Сэтгэгдэл

Ус цаг уурын институт юу хуцна? [194.228.32.113] 2020-10-21 14:20:24

Таны монголчууд нүүдлийн малчин соёлтон бодлохоор цаг агаарын өөрийн нэр томьёотой байдаг юм аа. Богийн туруу цас, бодын хар туруу цас, мухар сөөм цас... гэж цасны зузааныг хэлдэг юм. Монголын том нэртэй байгууллагынхан эх монгол хэл соёлоо алджээ. Ард түмэндээ хандаж байгаа юм бол тэдний хэлээр нь хэл. 0-6 мм гэж юугаа солиорно? Ингэж бичдэг инжнээрийг ажлаас нь гус. Хэлээ алдсан даргыг даргаас нь гусаж лааз өшиглүүл.Ингэж ажиллавал төр байна гэсэн үг

Алдсан юм биш үү? [202.131.225.53] 2020-10-20 13:22:00

0-6 мм гэдэг чинь бараг цас ороогүйтэй адил. Харин 6 см гэвэл өөр шүү.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.