“Жаст”-ын Ш.Батхүүг 12 дахь өдрөө шүүж эхэллээ

Aдмин / Хууль

“Жаст”-ын захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр 09.30 цагт нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 12 дахь өдрөө эхэллээ. Тус шүүх хуралдаан өчигдөр улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлтээ танилцуулах үе шатанд завсарласан бөгөөд шүүх бүрэлдэхүүн өнөөдөр шийтгэх тогтоолоо танилцуулж магадгүй байгаа аж.

"Жаст" группын захирал асан Ш.Батхүү нь "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатын нарын хамтаар бүлэглэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн "Эрдэнэт" үйлдвэрийг өмнөд Африкийн "Стандарт" банкинд барьцаанд тавьж, тус үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгаж буй юм.

Мөн Олон Овооттой холбоотой зээлийн төлбөрийн луйварт тухайн үеийн Хадгаламж банк буюу одоогийн Төрийн банкийг хохироосон, мөн Э.Сүрэн болон Г.Алтантай нийлэн залилан үйлдсэн, “Мах маркет", “Жаст ойл", “Олон овоот" ХХК-ийн хувьцаа, “Жаст" групп ХХК-ийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэн үнэгүйдүүлсэн зэрэг хэргээр шүүж буй нь энэ юм.


Сэтгэгдэл

Зочин [202.179.25.41] 2020-10-21 06:23:49

shildeg hulgaich luivarchid

Зочин [66.181.161.85] 2020-10-21 03:36:05

Ялаан аваад шорон маарш олигтойхон олон жил авх байх шүү хэрэв ийм үүлдэл хийгээүгй бол эх оронтой эрх чөлөөтөй алхаж явах байсан шүү ....хүний шунал гэж явж явж ийм.л юманд хүргэж байгаа юм шүү.....


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.