Ц.Магалжав Допинг, найраа гэх мэт асуудлаар бөхчүүдийн нэр хүнд ихээр унаж байна

Aдмин / Спорт

Сүүлийн жилүүдэд Монгол бөхийн босоо цагаан хийморийг хар цагаан хэл амтай хүмүүсийн хараал ерөөлийн үгс ороох нь элбэгшиж. Гээндээ ч бий гоондоо ч бий гэдэг шиг Бөхчүүд нь бэлдмэл уугаад л аварга болж, ханхалзана. Бөхийн холбоо хариуцсан нөхдүүд нь төртэйгөө бөхийн өргөөг манайх танайх хэмээн уралцана. Яг л хошин шогод гардаг үхэр тийн хөндий манайх танайх гэдэг шиг. Энэ мэт олон асуудлуудын талаар Монгол Улсын заан МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжавтай ярилцлаа.

-Сая 2020 оны 9-дүгээр сарын 5-ны өдөр болсон МҮБХ цэцийн хурлаар ямар асуудал хэлэлцэв?

-Энэ удаагийн цэцийн зөвлөлийн хурлаар МҮБХ-д үүсэж байсан олон асуудлууд болоод олон жилийн турш маргаан дагуулж ирсэн асуудлыг хэлэлцэх “Хамтарсан Их Эвийн” хурал хуралдах товыг тогтоох, мөн төлөөлөгчид сонгох журмыг хамтарч батлах асуудал зэрэг олон асуудлыг хэлэлцсэн. Дашрамд “Их Эвийн хурал энэ сарын 19-нд болохоор төлөвлөгдлөө.Уг хуралд МҮБХ –ны дүрмийн дагуу 200 гаруй гишүүд тус “Их Эвийн” хуралд оролцох юм.

-Цэцийн зөвлөлийн хуралд энэ цаг үед барилдаж буй аварга арслангууд яагаад оролцсонгүй вэ. Ер нь яагаад бөхчүүдийн идэвх ийм сул болчихсон юм

-Цэцийн зөвлөлийн хурал нь “Их Эвийн” хурал оролцох 200 төлөөлөгчөөс хамгийн олон санал авч сонгогдсон 46 төлөөлөгч мөн аймгуудын аймгуудын ҮБХ тэргүүнүүд болох 21 хүн нийт 67 хүний бүрэлдхүүнтэй хуралддаг жамтай билээ. Сая болсон хурал 17 жилийн турш 17 жилийн турш маргалдаж байсан хоёр тал хамтран хурлаа хийх санал гаргаж хийсэн хурал билээ. Хоёр талын гишүүд оролцож шийдвэрүүдээ гаргасан гэсэн үг. Тэгэхээр дүрмийн дагуу цэцийн зөвлөлийн гишүүд л хуралд оролцоно. Өмнө нь хэд хэдэн удаа гишүүн бус хүмүүс хуралд оролцсон.

-Дархан аварга Х.Баянмөнх, Ү.Хүрэлбаатар нар цэцийн зөвлөлийн хуралд оролцож байсан. Тэгэхээр хоёр холбооны асуудал цэгцэрсэн гэж ойлгож болох уу?

-Тиймээ та зөв ойлгосон байна

-Нэг аймгаас зургаан төлөөлөгч “Их Эв”-д оролцуулж байгаа хэрнээ Багануур, Налайх гэх адил статустай дүүргүүдэд гурван мандат хүргүүлдэг нь ямар учиртай юм?

-Холбооноос төлөөлөгч сонгох журмын төсөлд нэг аймгаас зургаан төлөөлөгч оролцуулна. Мөн аварга арслан, гарьд, заануудыг шууд оролцуулахаар заасан байдаг. Харин цэцийн хурал дээр залуучууд үүнийг өөрчилж нэг аймгаас найман төлөөлөгч сонгоё. Харин аварга цолтой бөхийг л шууд хуралд оролцуулж байя гэх санал гэрсан билээ. Энэхүү саналыг олонхоор дэмжсэн юм. Харин Налайх, Багануур дүүрэг нь 2015 онд НИТХ-аас хотын статустай болсон. Иймийн учир гурван мандат хүргүүлсэн билээ.

-Ер нь алслагдсан аймгуудын бөхийн холбооны төлөөлөл ирж, оролцож амжих уу?

-Оролцож амжих болно.

-Хэрэв оролцохгүй бол ямар хариуцлага тооцох вэ?

-Хариуцлага тооцохгүй. Харин оролцоогүй аймгийн бөхийн холбоо, бөхчүүдийнх нь эрх ашиг гэж зүйл байдаг тул заавал ирж оролцох ёстой.

-Яриагаа “Их Эв” хурлаас өөр асуудлаар үргэлжлүүлье МҮБХ холбооны тэргүүнд ямар хүмүүс нэрээ дэвшүүлэх төлөвтэй байна

-МҮБХ холбоо бол төрийн бус байгууллага. Тэгэхээр хэн ч нэр дэвших мөн бөхчүүд болон төлөөлөгчид хэнийг ч нэр дэвшүүлэх эрхтэй болов уу

-Бхийн өргөөг тойрсон олон асуудлууд ард түмний дунд асуултын тэмдэг мэт байгаа. Тэгэхлээр бөхийн өргөөний хувьчлалын талаарх таны байр суурь

-Бөхийн өргөөг хувьчлах гэхээсээ илүүтэйгүүр төрд зохих хувийг эргүүлж авч өгвөл илүү дээр байх. Энэ талаар хариуцсан төрийн байгууллагууд судалгаа хийж байгаа юм билээ. Тухайн үеийн Засгийн газраас бөхийн өргөөг барьж дуусгаад 1998 оны гуравдугаар сард шилжүүлж өгсөн байдаг. 800,0 сая төгрөгний асуудал байдаг учир төрөөс анхаарал хандуулж байгаа байх.

-Өнгөрсөн наадмын тухай таниас асуумаар байна. Түрүүлсэн болон цол авсан бөхчүүдээс допингийн шинжилгээ хэдийгээр авсан бэ?

-Хууль журмын дагуу наадмын өдөр барилдаан дууссаны дараа шинжилгээ хийсэн.

-Бодис хэргэлсэн нь батлагдсан бөх бий юу? Хэрэв илэрсэн бол хэнээс вэ?

-Шинжилгээний хариу одоогоор гараагүй байгаа.

- Э.Оюунболдын цолоо эргүүлж авсантай холбоотойгоор шүүмжилж буй хүмүүс олон бий. Энэ тал дээр таны байр суурь

-Э.Оюунболдын асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа. Миний хувьд ч тэр холбооны хувьд ч тэр допингийн энэ асуудал дээр хатуу байр суурьтай байгаа. Ердөө л энэ

-Хориотой бэлдмэл хэрэглэж аварга болчихоод ганц хоёрхон жил барилдах эрхээ хасуулаад өнгөрнө гэдэг зүйд нийцэх үү?

-Энэ асуудлыг АТГ хэрэг үүсгээд шалгаж байгаа. Холбооны зүгээс хоёр ч удаа АТГ-т допингийн хэрэг болон бусад асуудлуудаар тодруулахаар хандсан. Гэвч хэргийг бүрэн шалгаж дуусаагүй байна гэх хариу авсан.

-Олон шалтгаанаас болж сүүлийн жилүүдэд монгол бөхийн нэр хүнд унаж байгаа гэж сэтгүүлч хүний нүдээр харж явдаг.

-Зарим зүйл дээр санал нийлнэ. Гэхдээ шүүмжлэлийн эрин үе Монгол оронд тархсан байгааг бодож үзээрэй. Бүх л салбарын хүмүүсийг харлуулж байдаг болсон. Допинг, найраа гэх мэт асуудлаар бөхчүүдийн нэр хүнд ихээр унаж байна. Үүнийг багасгахын тулд бөхийн холбоо шинэ санал санаачилга гаргаж байгаа.

- Баярлалаа

Ч.Очиррэнчин


Сэтгэгдэл

Зочин [192.82.67.110] 2020-10-28 21:19:31

Ner hundee shavhaid hutgah ajliig holboonii tamga temdeg, bair savaa bulaatsaldsan hel am heruul, horiotoi em taria hereglej bga bohchuud oorsdoo l hiij bga shu. Odoo undesnii boh geheer l durgui hureed bdag bolchij.

Зочин [202.9.46.231] 2020-10-28 16:11:28

улс төрд нь ч найраа явагдаж, бөхөд нь ч найраа явагдаад ямар муухай юм бэ

Шоуны хэлбэрт оруулвал яасан юмб??? Кх! [202.131.225.53] 2020-10-27 09:43:17

Бөх мөх гэж байснаас мөнгө олох гэсэн тэр том биетэй лухагааруудыг Wrestling mania буюу америк загварын хөгжөөн цэнгүүлэх "зодоон"-д ашиглавал яасан юм бэ? 1-т, үзэгчдэд хөгжилтэй, 2-т, угий нь шоу юм чинь цавчааны мөнгө, төгрөгөө цаагуураа ном ёсоор шийднэ биз, хэн ч үүнийг хорихгүй. Үүнийг л манай бөхчүүд хүсээд байгаа биздээ? Кх!!!

Зочин [202.131.225.53] 2020-10-27 11:36:57

Нохойн зодоонд

Зочин [98.206.15.23] 2020-10-26 22:37:20

Dopintoi avarga,arslan , gariduudaa barildah erhiig n has, ter bitgii hel ene udaagiin hurald ch oroltsoh erh baihgui boloi.

Зочин [124.158.109.140] 2020-10-26 16:56:17

Бөхчүүд баячуудын хууль бусаар авсан барилгын газрыг ард түмэнээс хүч түрэн булааж авах ариун үйлсийг ханхар цээжээрээ, бүлтэй гараараа хамгаалж баячуудаас мөнгө авдаг болсон нь бас нэг нэр хүндийг нь унагах шалтгаан болсоныг мартаад байна уу даа...

Иргэн [103.229.122.173] 2020-10-26 13:14:22

Бөхчүүдээс бузар булай, муу муухай юм их гарч байна. Хүний хайр хүндэтгэл хүлээсэн зүйл огт байхгүй болжээ.

Зочин [192.82.67.230] 2020-10-26 12:16:47

Turiin ordon ni buhiin ordon bolchihson baliar niigemd amidarch bn...

Зочин [66.181.189.63] 2020-10-26 12:00:21

gutmaar zabaan vuh uzeh hun vaihgui urguug ni tsirk volgoj ard tumen uzeh harah ymtai vaimaar

Зочин [66.181.161.43] 2020-10-29 12:14:27

Zow bichildee

Монгол [64.119.16.111] 2020-10-26 11:58:12

Магалжав заан бол хамгийн зөв сонголт байх. Даоуухан, боловсролтой, шударга, элдэв найраанд оролцож начин төрүүлж байгаагүй. Харамсалтай нь Баянмөнх өөрийн шуналыг хэрэгжүүлэх хүнээ гаргах хороо хийчих биз. Бат-Эрдэнэ, Өсөхөө аваргууп дүлэгнээд дуугарахгүй. Ингээд Баянмөнх, Ганболд нарын олон жилийн шунал хэрэгжинэ

Зочин [66.181.179.79] 2020-10-26 11:31:40

Хүний хайр хүндэтгэлийг дааж чадахгүй мулгуу улсууд шүү дээ

зочин [66.181.186.81] 2020-10-26 10:58:33

Нямдоржтонгуудаас гол нь болсон шүү.Эвээр шийдчих байсаныг мулгуйдаж зүтгэж хор найруулж олныг үймүүлж байсаныг хэрхэвч давтаж болохгүй.

Зочин [192.82.67.24] 2020-10-26 10:54:09

Жинхэнэ монгол дүр төрх бөхөд үлдсэн гээд байгаа биз.

Бөх [202.55.188.45] 2020-10-26 10:33:17

Бөхчүүд гэж үнэхээр үл бүтэх ёс зүй хүмүүжил гэж огт бхгүй оркууд бна. Хүчин зодоон архи луйвар рэкет дээрэм хийхгүй хэрэг гэж алгаа. Новшнууд. Том гэдэс өмхий ам бүдүүлэг оркууд. Явдаг жорлонгууд

МАГАЛЖАВАА ЗОРИГТОЙ БАЙГААРАЙ [202.179.25.213] 2020-10-26 10:18:26

ЗОРИГТОЙ ТУУШТАЙ БАЙСАН ТАНЬ БАЯРЛАЛАА. ЭНҮҮХЭН МУУХАЙ ЦАГ ҮЕД МҮБХОЛБООГ УДИРДАЖ ХҮНД БЭРХ СОРИЛТ ЗОРИЛТЫГ ДАВАХ ГЭЖ ЗҮТГЭЖ БАЙГААД ЧИНЬ ХҮНДЭТГЭЛТЭЙ БАЙДАГ ШҮҮ. ХИЧЭЭГЭЭРЭЙ ЗАЛУУ МИНЬ. ЧИ ЧАДНАА. ЧАДАХ Ч УЧИРТАЙ.

Зочин [64.119.20.85] 2020-10-26 09:20:20

Haashaa l harsan baliar buhchuud ....odoo ed naraas uneheer zalhaj bn shuu

Зочин [202.21.109.60] 2020-10-26 08:46:22

11 sariig zohioson ulsuudiig nen tyryynd bohiinhoo holboonoos zailuul ard tymen huuramch boh harahiig hysehgui bna delhii ch tegj shaardaj bna

Зочин [66.181.161.86] 2020-10-26 12:01:06

Хахаха өөрөө дэлхий


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.