Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд шаардлага хангаагүй хэрэглэгч хамрагдахгүй
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн гэр хорооллын бүсэд байрлах айл өрхийн шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны болон сэргээгдэх эрчим хүчний тарифын хөнгөлөлт 2020-2021 оны хүйтний улиралд ч хүчин төгөлдөр хэрэгжих юм.
Тодруулбал, Хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжлэх бөгөөд нийслэлийн гэр хорооллын бүсэд шөнийн цагаар буюу 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд цахилгаан хэрэглэсэн айл өрхийн ахуйн зориулалттай цахилгаан хэрэглээнд тооцогдох юм.
Хөнгөлөлтөд дараах шаардлагыг хангасан айл өрхүүд хамрагдана :
- Баталгаажсан өдөр, шөнийн тарифт тоолууртай байх.
- Хөнгөлөлт эдлэхээс өмнө цахилгаан эрчим хүчний хуримтлагдсан өр төлбөргүй байх.
- Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.5-д “Хэрэглэгч нь тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна” гэж заасан байдаг.
- Цахилгааны болон галын аюулгүй байдлыг сайтар хангасан байна.
- Хөнгөлөлтөд хамрагдахын тулд хэрэглэгчид ямар нэгэн нэмэлт гэрээ хийх шаардлагагүй. Хөнгөлөлтийг УБЦТС ТӨХК-тай цахилгаанаар хангах гэрээтэй гэр хорооллын бүх айл өрх шууд эдэлж эхэлнэ.
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.145] 2020-10-30 04:27:40
баталгаажсан өдөр шөнийн тарифт тоолуурыг хаанаас авдаг яаж тавиулах талаар мэдээллээ өгөөч хорооны ажилтнууд айл өрхүүддээ сайн танилцуулж хэлж өгөхөд яадаг бнаа юу ч хийдэггүй хүмүүс бна шүү
Зочин [202.9.46.220] 2020-10-29 10:08:35
тарифф гэж юуг хэлдэг юм болоо мэдэх хүн байна уу.