Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өглөө

Д.Тулга / Нүүр

Өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өглөө. Уулзалтын эхэнд “Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэн”-г үзэж сонирхон орон нутгийн аялал жуулчлалын салбарын төлөөллүүдтэй уулзлаа.

Үргэлжлүүлэн Байгаль орчны, судалгаа шинжилгээний төвд очиж нөхөн сэргээлт, бүтээн байгуулалтын үзэсгэлэнг үзэн салбарын албан хаагчидтай уулзлаа. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт шийдвэрлэх шаардлагатай байгаа голлох дөрвөн асуудлыг хөндөж Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Аялал жуулчлалын хөгжлийг бодитоор дэмжих зорилгоор “Аялал жуулчлалын сан” бий болгох, Ойн салбарын удирдлага, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, Хөвсгөл нуурыг хамгаалах, бохирдлыг цэвэрлэхэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх, Байгалийн нөөц баялаг ашигласны төлбөрийн орлогыг байгаль хамгаалах арга хэмжээнд хуулийн дагуу бүрэн зарцуулах талаар анхаарч өгөхийг хүслээ.

Ийнхүү Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын албан хаагчидтай уулзах үеэр уул уурхайн улмаас эвдэрч сүйтгэгдсэн газруудад нөхөн сэргээлтийн ажлыг хийх, Хөвсгөл нуурын эко системийн бохирдлын эсрдэлийн судалгаа хийж шаардлагатай арга хэмжээг авах, Туул голыг аврах, хамгаалах ажилд анхаарал хандуулж асуудлыг шуурхай шийдвэрлэх, Агаарын бохирдлыг 80-н хувиар бууруулахад анхаарч ажиллах, хог хаягдлыг үе шаттай шийдвэрлэж зөв менежментийг боловсруулах, Аялал жуулчлалын чиглэлээр хийгдэж байгаа их бүтээн байгуулалтын ажлыг үргэлжүүлэх зэрэг чиглэлд онцгойлон анхаарал хандуулж ажиллахыг үүрэг болголоо.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Ирэх 4 жилд Байгаль орчин, аялал жуулчлалын яам хог хаягдлаас эрчим үйлдвэрлэх, аюултай хог хаягдлын үйлдвэр байгуулах, томоохон гол мөрний урсцын тохируулга хийх, говийн бүсийн усан хангамжийг нэмэгдүүлэх усны байгууламж, далан барьж байгуулах, тусгай хамгаалалттай газруудад аялал жуулчлалын жишиг загвар бий болгох, гол авто замуудын дагуу үйлчилгээний төвүүд байгуулах зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.”

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяанд Засгийн газрын 2 хэрэгжүүлэгч агентлаг болох Цаг уур, орчны шинжилгээний газар, Усны газар тус тус ажилладаг. Монгол орны газар нутгийн 20 орчим хувь, цэнгэг усны нөөц бүрэлдэх эхийн 50 орчим хувийг хамарсан 110 улсын тусгай хамгаалалттай газар байдаг. Эдгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын үйл ажиллагааг хариуцсан 34 хамгаалалтын захиргаанд 605 албан хаагчид ажиллаж байгаа ба үүний 60 гаруй хувь байгаль хамгаалагчид байдаг. Монгол улсын газар нутгийг 29 усны сав газар болгон ангилдаг бөгөөд эдгээр сав газрын хамгаалалтын менежментийг хариуцдаг 21 сав газрын захиргаанд нийт 200 орчим албан хаагчид ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Монгол орныхоо онгон дагшин байгаль, түүхт өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдэхээр 3000 гаруй ажилтан, албан хаагчид ажиллаж байна.


Сэтгэгдэл

зочин [122.201.19.99] 2020-11-02 08:31:25

Балай авгай өвчөн зовлонгоор шоу хийгсэд

Зочин [124.158.70.203] 2020-11-01 20:30:31

улиастайн аманд хууль зөрчиж ногоон бүс дотор газар олгосоноос олон тооны барилга байгууламж барьж ой модыг устгаж сүйдэлж байхад байгал орчныхон юу харж байдаг байнаа нөгөөгөөр улиастайгаас бэлхрүү давдаг замыг хааж манаа харуул тавьсанаас болоод иргэд зөрчиж чадахгүй хохирч байна

Hmmmmm [202.9.40.71] 2020-10-31 10:08:11

Зайлуул яаана дааааааа

эгэл [103.212.116.133] 2020-10-30 22:47:27

Сарангэрэл сайд аа танд баяр хүргье ямар ч хүн ярьснаараа биш хийснээрээ түүхэнд үлддэг. жингийн цуваа явж л байдаг замын нохой хуцаж л байдаг

Зочин [80.215.7.118] 2020-10-30 21:21:38

Юун аялал жуулчлал хилээ хаачихаад мал

Зочин [43.242.243.240] 2020-10-30 21:15:14

Салтгар Сарангэрэл чавганц хуурамч хурандааг сэгсэрсээр л...

зочин [115.65.47.30] 2020-10-30 20:26:25

Монгол улсын Ус цаг уурын албаны удирдлага өөрчлөгдөөсэй, шинэчлэгдээсэй, энэ настай дарга нь 2001 оноос хойш бараг 20 жил ажиллаж байна уу?

Зочин [66.181.186.92] 2020-10-30 20:25:02

Ter usnii agentlagin darga nemergui shuu, hezeenii byalduuch ajil hiideggui nuhur baisan, heden huviin companidl uilchildeg nuhurduu oligtoi hun oldohgui baigaa um bhdaa

Зочин [103.212.117.248] 2020-10-30 17:10:42

Энэ засгийг яаралтай огцруулъя.

Зочин [66.181.160.70] 2020-10-31 12:14:49

чи чадахгүй өмдөндөө шээ ха ха

zochin [202.126.89.166] 2020-10-30 17:06:29

Tsag uuriin agentlagt shinechlelt hiih heregtei

zochin [202.55.188.81] 2020-10-30 16:40:18

Sarangerel avgai busdaas ontsgoiroh gej ydchih ym aa. Ulaan pidjaktai l bol namaig gej tanig gesen aytai. Hurelsuhiin hajuud nuruugaa uurch peedelzeed ys zuigui teneg shulga. Mongold ene balaigaas uur medlegtei ys zuitei emegteichuud baidaggui ym baih daa. Baidag bol tedgeer humuust zaigaa tavij uguusei.

зочин [66.181.186.39] 2020-10-30 16:36:49

Ойн сангаа сайн хамгаалахгүй бол жаахан мод маань дууслаа шүү

Зочин [66.181.189.66] 2020-10-30 15:42:22

Чи хүүк тэргүүтэй намынхаа харчуулыг л сэгсэрч чадах байх.


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.