Я.Содбаатар: Орон нутгийн иргэдийг нэгдсэн системд бүртгэж, түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамруулаад буцаана
Бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбогдуулан орон нутгаас Улаанбаатар хотод ирээд хөл хорионд орсон иргэдийг орон нутаг руу нь хэрхэн буцаах талаар Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Зарим аймгийн Засаг дарга, сумын удирдлагууд нэг мэдээллээр нэгдсэн удирдлагатай ажиллана гэдгийг хатуу сануулъя.
Улаанбаатар хотод хөл хорионд орсон хөдөө орон нутгийн иргэдийн асуудлаар томоохон судалгаа хийгдсэн. Удахгүй бүртгэлийн систем ажиллуулж бүртгээд, бүгдийг нь түргэвчилсэн оношлуур болон PCR-ийн шинжилгээнд хамруулна.
Үүний дараа иргэдийг орон нутагт нь буцаах ажлыг цагдаагийн болон орон нутгийн удирдлагуудын удирдлага дор зохион байгуулна.
Харин иргэд орон нутагтаа очоод өөрсдийгөө гэрийн тусгаарлалтад оруулж, аймаг орон нутгийн хууль хүчний байгууллагынхан нь хяналт тавьж ажиллана.
Очсон иргэдийн халууныг нь үзээд сэжигтэй тохиолдол байвал тусгаарлах байранд тусгаарлана. Түүнээс биш орон нутгийн удирдлагууд дур мэдэн хотоос болон өөр аймгаас очиж байгаа иргэдээ шууд бүгдийг тусгаарлах байранд буюу буудалд өндөр үнэтэй байлгахгүй” гэв.



































































Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
Тогтворгүй үед тогтоон барьсан Засгийн газар
УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Г.Ариунболор: Үндсэн хуульд Ерөнхий сайдыг томилох, чөлөөлөх эрх УИХ -д хадгалагддаг ч эхлээд нам шийдээд, дараа нь парламент зөвхөн батлах үүрэгтэй институт болж хувирчээ
Иргэд талбайд жагсаж, ордонд улстөрчид "үзүүлбэр" үзүүлэв
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ
Г.Батзориг: Хүнсний НӨАТ-ыг хөнгөлбөл амьдралын өртөгт эерэгээр нөлөөлнө
Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ