Махны үнээ нэмсэн “Good price” дэлгүүрийг 20 сая төгрөгөөр торголоо

Aдмин / Хууль

1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 11 дүгээр сарын 24-ний өдрийн өглөөний 7.30 минутаас эхлэн Улаанбаатар хотын 6 дүүрэгт 7 ажлын хэсэг Онцгой байдлын 2 албан хаагчийн хамт 14 зах, 39 сүлжээ дэлгүүр, жижиг дэлгүүр, 29 эмийн сангуудад мөн Орхон, Өвөрхангай аймгуудад хяналт шалгалт хийлээ.

2. Хүчит шонхор захад борлуулагдаж буй өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ алтан тариан дээдийн дээд гурил 1 кг 2100 төгрөг, алтан тариан дээд 1 кг 1600 төгрөг, 1-р гурил 1 кг 1300 төгрөг, цагаан будаа 1 кг 2200-4000 төгрөг, монгол төмс 1 кг 800 төгрөг, сонгино монгол 3000, лууван 1200 төгрөг байна. Өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хүнсний ногооны үнэ өсөөгүй, тогтвортой байна.

Өглөөний байдлаар тус захад жижиглэнгээр борлуулж байгаа хонины цул мах 8300 төгрөг, хонины ястай мах 7000-8000 төгрөг, үхрийн цул мах 10000-12000 төгрөг, үхрийн ястай мах 9500-11500 төгрөг, адууны мах 8500 төгрөг, ямааны мах 7000-7500 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх өдөртэй жижиглэнгийн үнийг харьцуулахад хонины ястай махны үнэ 500-1000 төгрөгөөр буурсан, хонины цул 300 төгрөгөөр нэмэгдсэн, үхрийн ястай махны доод үнэ 500 төгрөгөөр нэмэгдсэн, үхрийн цул махны доод үнэ 500 төгрөгөөр буурсан байна.

Харин махны бөөний үнэ нь хонины мах 6500-6800, үхрийн мах 7800-8500, адууны мах 6800-7000, ямааны мах 5200 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх өдрийн бөөний үнэтэй харьцуулахад үхрийн мах 300 төгрөгөөр, хонины мах 200 төгрөгөөр, адууны мах 800-1000 төгрөгөөр, ямааны мах 200-900 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

Махны нийлүүлэлт 123 тн болж, өмнөх өдрөөсөө 40.5 тн-оор өссөн байна.

3. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Саруул маркет”-д 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар үхрийн мах 15500₮, хонины ястай мах 12000₮, адууны мах 11000₮-өөр тус тус худалдаалагдаж байгаа нь бусад зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй махны үнэтэй харьцуулахад өндөр байсан нь тогтоогдсон тул тус худалдааны төвийн махны лангуу түрээслэгч С.Гансүх, С.Энхжаргал нарт Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу тус бүр 2,000,000₮-ийн торгууль оногдуулсан.

4. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Үлэмж гросерс” ХХК-ийн “Good price” дэлгүүрт хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар тус дэлгүүрт хонины ястай махыг 10500, үхрийн цул махыг 16000 төгрөгөөр худалдан борлуулж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын Ерөнхий байцаагчийн 110 тоот албан шаардлагыг биелүүлж ажиллаагүй, цар тахлын онцгой нөхцөл байдлын үед махны үнийн хөөрөгдөл үүсгэсэн нөхцөл байдал тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан 20,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулсан.

5. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тэнгэр” бөөний төвд хяналт шалгалт хийлээ. Тус бөөний төвд үхрийн цул махыг 13,000₮, адууны махыг 9,800₮ худалдаж байсныг газар дээр нь үхрийн махыг 12,500₮, адууны махыг 9,500₮ болгон үнэ бууруулж зөрчлийг газар дээр нь арилгуулсан.

7. “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-ийн 115 утсанд 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 17.00 цагийн байдлаар 101, чатботод 15, дуут шуудангаар 100, ибаримт апликэйшнээр 12 иргэн тус тус хандсан байна.

Өнөөдрийн байдлаар:

2020.11.25-ны 07:00 цагийн байдлаар Тээврийн товчооноос 127,5 тн мах орж ирсэн. 65,5 тн мах Хүчит шонхор луу, үлдсэн нь Хар хорин зах руу нийлүүлэгдсэн. Хүчит шонхор захын бөөний үнээр хонины мах 5500 – 6800 төг, үхрийн мах 6000-8200 төг, адууны мах 5500-6500 төгрөгийн үнэтэй байна. Нийлүүлэлт хэвийн, үнэ буурсан үзүүлэлттэй байна.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР


Сэтгэгдэл

zochin [202.9.41.1] 2020-11-26 15:10:53

Good price gesen surjin nertei delguuriin buh baraa zah zeeliin unees heterhii undur unetei.hed honogiin umnu neg vareni avaad garsan 40 myangan tugrug bsan.

Зочин [192.82.75.6] 2020-11-26 10:39:29

Гууд прайсын бүх бараа үнэтэй бусды нь бас шалгавал таарна

Sod [202.126.88.72] 2020-11-25 23:06:37

Orgil shilgeenii uhriin mah chanar myytai myy mah ba.shinjilgeenii bichig eneter ni bdag yy.uuniig shalgaachee.ach naran gesen.ashgiin toloo ajillaj ba shuu.anhaaraldaa avaarai.uniin talaar yarisangui shuu gol ni eruul ahyi chanariin batalgaatai baimaar ba.

Зочин [202.126.89.215] 2020-11-25 18:06:49

Shonhor deer hvrtel mah vnetei l bn le sh de sariin umnu honinii mah 6500 ar avch bsn doloo honogiin umnu ochihod 8500-8800in hoorond bn le

Зочин [202.126.89.215] 2020-11-25 18:05:24

Good Price-in bvh l yum ni vnetei bdag sh de tendees er ni mah avdag hvn bdag yum uu baychuud ni l avdag bh da hahahahahha

Зочин [223.11.150.79] 2020-11-25 18:03:33

ali deer europe hugatsaa duussan baraa avchiraad hugatsaag n arilgaad shine on sar tavidag, tendees bitgii yum avaarai geed tend ajillaj bsan huuhed helj bsan . yer n Mongolchuud ih darkhlaa saitai sain uls bhaa. bargiin yumand hordohgui, biye saitai yum shig bgaa yum

сүрэн [103.140.11.2] 2020-11-25 16:40:30

Хүчит шонхор захыг 20 саяаар торголоо гэсэн,үүний дараа захын удирдлага лангуу түрээслэгч нараасаа 50 мянган төгрөг хурааж энэ торгуулийг төлсөн гэсэн.Энэ үйлдэл зөв үү. ШӨХТ газрын удидлага хариу өгнө үү

Иргэн [192.82.67.234] 2020-11-25 13:46:07

Торгосон баримт байна уу. Та нар бүгд мафи шүү.үнээ нэмээд байгаа шуналын туламнууд ард иргэдийн хараал идэж байна шүү......энэ аюултай....

Ганаа [66.181.179.221] 2020-11-25 12:38:46

Мах худалдах эрхийг нь 2-5 жил хасчихаа хаа хаа

Зочин [66.181.161.119] 2020-11-25 11:48:25

Хөдөөнөөс ирсэн шинэ мах яахлаараа шууд зах руу явах ёстой юм бэ.өөр аргаар бага ч болов хуримтлал үүсгэж байгаад заавал зах гэхгүй тогтворжсон үнэ барьсан аргаар ард иргэддээ өөр байдлаар зарвал яасан юм.Тэгээд л зах руугаа очихлоор үнэ нь нэмэгдээд мах идэх хэцүү болж байна.Түүнээс гадна махны үнэ нэмсэн худалдаачдад татвар нэмээч.Зарсан махны кг тутмаас нь.Мөн үнэ нэмсэн нөхдүүдэд хөөрөгдөл үүсгэсэн гэж тус тусд нь торгууль тавиад, нийлүүлэлт,үнийн тогтвотой бодлогыг нь төр коронагийн үед ийм байх ёстой гэсэн жишиг үнэ тогтоох шаардлагатай байна

Eh oron [202.126.89.20] 2020-11-25 11:48:15

Mahan ooroo vnetei oldoj baihad yaj vne bagtai zarah ymbe hudaldagch gedeg hvn chini absan vnendeeree vne nemej zardag hvniig heldeg ym shvv dee jisheen odort 10 honi zardag languunii hvn odoo 5 honi zarjiin ( zah bish bolhoor hvn odort orohgvi bain ) languunii tvrees hebeeree bain sariin tvreesee 30 honogt hubaan tegeed odriin tvrees garan odriin tvreesee 5 honinii kg-daa bodood neg vne garan teren deeree ashigaa nemen ( odoo odriin hubiin zardal ih garchiin mask ariutgal 1 udaagiin hubzas geh met deeren ger bvliin hvn ajilgvi gertei baigaa ) odoo yahuu yahuu yahuu torgood baihiin yahuu yahuu yahuu

Иргэн [66.181.161.119] 2020-11-25 11:50:51

чи худлаа битгий хуцаад бай.Би наад махан дээр чинь байсан юм шүү.үнэ буулгаж болдог шүү


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.