Ч.Даваабаяр: Бодлогын хүү болон хадгаламжийн хүүг тэглэх нь хамгийн түрүүнд хийх ажил

Aдмин / Эдийн засаг

Манай улс дотооддоо Ковид-19 халдварыг алдсантай холбоотойгоор хатуу хөл хорионы дэглэмд шилжээд байгаа. Үүнийг дагаад аж ахуй нэгж, ЖДҮ эрхлэгчдийн эдийн засаг хүндэрч эхнээсээ ажлын байрны цомхотгол хийж, цалингаа тавьж чадахгүй нөхцөл байдал үүсээд буй юм. Тиймээс "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ноос УИХ, Засгийн газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг яам агентлагт эдийн засгийн хүндрэлээс ЖДҮ эрхлэгчдээ аврах уриалгыг хүргүүлжээ. Энэ дагуу тус холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хатуу хөл хорио баялаг бүтээгч, ЖДҮ эрхлэгчдэд мэдээж халгаагүй байгаа байх. Үүсээд байгаа нөхцөл байдалд ямар дүгнэлт хийж байна вэ?

-Бид 10 сарын турш энэ өвчнөөс урьдчилан сэргийлж, хол байж чадсан. Гэтэл сүүлийн үед орон нутгийн сонгууль, урлаг соёлын үйл ажиллагааг нээж дэглэмийг сулруулснаас болоод бид дотооддоо Ковид-19 цар тахлыг алдаж замбараагүй байдалд хүрлээ. Үүнээс болоод хатуу хөл хорионы дэглэм рүү шилжсэн. Дэлхийн 150 орны жишгийг харахад 3-6 сарын өмнөөс хатуу хөл хорионд шилжээд эхэлсэн. Мэдээж эрүүл мэндийн асуудал номер нэг. Гэхдээ үүнтэй зэрэгцээд эдийн засгийн арга хэмжээг хамтад нь аваад явах ёстой. Ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалахаас гадна, тэдний эдийн засгийг давхар тооцоолох ёстой. Өөрөөр хэлбэл хүн амьд байхын тулд судсаар цус гүйж байхтай адил байх ёстой.

Манай “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны гишүүдийн дийлэнхи нь жижиг дунд үйлдвэрлэгчид байдаг.

Баялаг бүтээгч, ЖДҮ эрхлэгчдийн эдийн засаг өнгөрсөн 4 дүгээр сараас хүндэрч эхэлсэн.

Тухайн үед 4828 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг түр зогсоосон. Үүнд дан жижиг аж ахуй нэгжүүд хамрагдсан. Тухайлбал нийслэлээс гарсан захирамжийн дагуу үсчин гоо засал, гэр ахуйн модон эдлэл, ахуйн электрон засвар, хими цэвэрлэгээ, алт мөнгөний дархан, худалдаа, барилгын зах гэх мэт дан жижиг аж ахуй нэгжүүд өртсөн. Энэ цагаас хойш нөхцөл байдал хүндэрч эхэлсэн. Ямар нэгэн гамшиг болоход хамгийн түрүүнд ЖДҮ-ийн салбар өртдөг. Харин өнөөдөр ЖДҮ эрхлэгчид байтугай том компаниуд хүндхэн байдалд орлоо. Тухайлбал өчигдөр АПУ ХХК мэдэгдэл гаргаж байсан. Манай улсын эдийн засгийн хамгийн өсөлттэй салбар бол архи, спирт ноолуурын салбар байдаг. Ноолуур гэхэд гадагшаа экспортод гарах ёстой ч зогссон. Эндээс харахад ТОП 100 аж ахуй нэгжүүд ЖДҮ-ийн салбар луу орж ирэх нөхцөл байдал үүссэн. Харин 60 мянган ЖДҮ эрхлэгчид цөөсөөр 20-30 мянга руу орж ирж байна. Ихэнх нь бичил, өрхийн үйлдвэрлэл рүү шилжиж байна. Энэ байдал Монгол банкны сүүлийн 7 жилийн судалгаанаас харагдаж байгаа. Дэлхийн банкны судалгаагаар мөн ЖДҮ эрхлэгчдийн тоо эрс багассан харагдаж байгаа. Дээр нь өдөр тутмынхаа орлогоор амжиргаагаа залгуулдаг олон өрхийн үйлдвэрлэгчид бий. Манай холбооноос энэ гаргаж байгаа уриалгаа өнгөрсөн 4-р сард Засгийн газар, УИХ, Монгол банк холбогдох яам, агентлагт мөн адил өгч байсан. Үр дүнд нь банкны хүү 11 хувиас 8 хувь руу унаж ирсэн. Цар тахлын өмнөхөн хүртэл ипотекийн зээлийг 8 хувиас 6 хувь болгон бууруулсан.

-Та бүхний гаргасан уриалгыг харвал зээлийн хүүг тэглэх шаардлага тавьжээ. Хатуу хөл хорио тогтоогоод 14 хонож байгаад энэ цаг үед зээлийн хүүг тэглэж зайлшгүй нөхцөл байдал үүслээ гэж харж байна уу?

-Хамгийн гол нь ЖДҮ эрхлэгчдэд тулгамдаад байгаа эдийн засгийн хүнд байдал өнгөрсөн 14 хоногийн хугацаанд үүссэн асуудал биш. Тэдний нөхцөл байдал дээр хэлсэнчлэн өнгөрсөн 4-р сараас эхэлсэн. Одоо л дуугарч байгаа болохоос өнгөрсөн 10 сард төр засгаас гарсан шийдвэрийг хүндэтгэлтэй хандсан. Одоо дуугарахаас өөр аргагүй байдалд хүрээд байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Дэлхийн зарим улс орнууд бодлогын хүүгээ 80-90 хувь буулгаж, зарим нь бүүр тэглэсэн байгаа. Үүний цаана хадгаламжийн зээлийн хүү буурах, эсвэл тэглэгдэх ёстой. Манай улсын банкинд хадгалагдаж байгаа нийт хадгаламжийн 95 хувийг 1000 гаруй томоохон хадгаламж эзэмшигчид байдаг гэдэг. Эдгээр хүмүүс нийгмийн хариуцлагын хүрээнд эх оронч үзлээр хадгаламжийн хүүнээсээ татгалзаж, уриалах хэрэгтэй байна.

Манай холбооны тавьж байгаа санал бол бодлогын хүү болоод хадгаламжийн хүүг тэглэх саналтай байгаа.

Зээлийн хүүг жилийн нэг оронтой тоонд оруулах саналтай байгаа. Өндөр хөгжилтэй орнууд шиг 1-3 хувийн хүүтэй болго гэж шаардаагүй. Учир нь бид улсын эдийн засаг хүндхэн нөхцөлд байгааг ойлгож байна. Тиймээс бодлогын хүү, хадгаламжийн хүүг тэглэснээр зээлийн хүүг 1 оронтой тоонд барих боломжтой гэдгийг харж байгаа.

-Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа 23 арга хэмжээ баялаг бүтээгч, ЖДҮ эрхлэгчдэд эдийн засгийн бодит дэмжлэг болж чадаж байна уу?

-Засгийн газраас авч хэрэгжүүлэхээр зарласан 23 арга хэмжээнд ЖДҮ эрхлэгчдэд чиглэсэн арга хэмжээ 5-6 харагдаж байсан. Нуулгүй хэлэхэд яг бодитой дэмжлэг гэж хэлэхэд хэцүү. Хамгийн дөхөм заалт нь “Зээлийн батлан даалтын сан”-г идэвхижүүлэх гэсэн байсан. Энэ сангийн санхүүжилт Азийн хөгжлийн банкнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд орно. Харин Монгол Улсын засгийн газар ямар арга хэмжээ авах вэ? Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Сум хөгжүүлэх сан, Орон нутгийг хөгжүүлэх сан, ЖДҮХС зэргээр дамжуулан ямар ажил хийж эдийн засгаа дэмжих нь ойлгомжгүй байна. ЖДҮ эрхлэгчдэд 1 номерт санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байдаг. Санхүүгийн дэмжлэг байхгүй учраас юугаараа амжиргаагаа залгуулж, юугаараа НДШ-ээ төлөх, юугаараа зээлийнхээ хүүг төлөх эсэх нь тодорхойгүй байна.

-Бодлогын хүү тэглэснээр ямар бодит дэмжлэг бий болох вэ?

-Бодлогын хүү тэглэснээр өнөө маргаашдаа үр ашгаа өгөхгүй. Эдийн засагчдын тооцоогоор 3-6 сарын дараа үр ашгаа өгч эхэлнэ. Тэгэхээр бодлогын хүү тэглэснээр 2021 онд эдийн засгаа одоогийн байгаа хэмжээнд байлгах боломжтой гэж харж байна. Учир нь ажлын байрны 50 гаруй хувийг ЖДҮ-ийн салбар бий болгож байгаа. Дээрх арга хэмжээний цаана хамгийн гол нь ЖДҮ эрхлэгчид ажлын байраа хадгалж үлдэнэ гэсэн үг.

-Таны хувьд төсвийн тодотгол хийх шаардлагатай гэж үзэж байна уу? 2021 оны 2,2 их наядын алдагдалтай батлагдсан. Цар тахал энэ байдлаар үргэлжилбэл ЖДҮ эрхлэгчид улам хүнд байдалд орох байх? Тухайлбал 2021 онд ЖДҮХС-д нэмэлт төсөв батлаагүй. Цаашид байдал хүндэрвэл ЖДҮ эрхлэгчид хаанаас төсвийн дэмжлэг авах ёстой гэж харж байгаа бэ?

Төсөв тодотгох нэн шаардлагатай. Эдийн засгийн тэг зогсолт хийж байгаа энэ үед батлагдсан улсын төсвөө эргэж харах ёстой. Барилга байшин барихаас илүү монгол хүний эрүүл мэнд чухал байна. Үүн дээр нэмээд хэлэхэд Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан ажил зөв гэж бодож байна. Яагаад гэхээр эх оронч худалдан авалтыг дэмжих бодит дэмжлэг болж чадах байсан гэж “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос харж байгаа. Нөгөө талд 2018 онд УИХ-ын гишүүд ЖДҮ эрхлэгчдийн боломжийг хулгайлаагүй бол ЖДҮ тодорхой хэмжээнд хөгжих боломж байсан. Гэвч чадаагүй. Дээрх хулгай илэрсний дараа 2019 онд шударга хуваарилалт хийсэн боловч ЖДҮХС-гаас зээл авсан аж ахуй нэгжүүдийг хөл дээрээ босохын даваан дээр цар тахал гараад хатуу хөл хорионд ороод эхлэхээр дээрх хүмүүс зээлээ төлөх нь битгий хэл эдийн засгийн маш хүнд байдалд орж байна. 2020 онд харин ЖДҮХС-г хоосон үлдээсэн. Ингэхдээ эргэн төлөлтөөр 50 тэрбум төгрөг орж ирнэ. Үүгээр нь зээл хүсэгчдийг эргэх холбоогоор санхүүжүүлнэ гэсэн боловч дөнгөж 18 тэрбум төгрөгийн эргэн төлөлттэй байгаа. Аргагүй гэж харж байгаа. Учир нь 2020 он гарангуут л хөл хорио хэсэгчлэн тогтоогоод, үйл ажиллагааг хумиад эхэлсэн. Уг МУ-ын Засгийн газар ЖДҮ-ийн салбараа хөгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Тэдгээр хүмүүст эдийн засгийн бодит дэмжлэг үзүүлээгүй юм чинь яаж зээлээ төлөх вэ? ЖДҮ эрхлэгч, Баялаг бүтээгчдийн эдийн засаг хүндэрсэн учраас зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн юм. Эндээс харвал ЖДҮ эрхлэгчдээс мөнгөө нэхэж прокурорт хандах бус 2021 онд нэмэлтээр энэ санд төсөв суулгаж шаардлагатай байна. Араас нь 1500 гаруй аж ахуй нэгж хөнгөлөлттэй зээл авахаар дугаарлаж байна. Гэвч тэдэнд олгох зээлийн эх үүсвэр байхгүй. Өнөөдрийг хүртэл энэ асуудлыг шийдээгүй байгаа.

-Цар тахал дотооддоо алдсан энэ цаг үед ЖДҮ эрхлэгчид яаж амжиргаагаа залгуулж, амьдрах вэ? Яаж цалингаа тавьж, түрээсийн төлбөрөө төлж, зээлийн хүүгээ төлөх вэ?

-Сонгууль болгон дээр ЖДҮ эрхлэгчид, баялаг бүтээгчдийг дэмжинэ гэж гарч ирчихээд гарч ирснийхээ дараагаар төсвийг нь баталж өгөхгүй хүнд байдалтай 30 жилийг ардаа үдсэн. Өмнө нь улсын төсвийн 10 хувийг ЖДҮ-ийн салбарт оруулна гэсэн заалт байсныг өнгөрсөн намрын чуулганаар арчаад хаясан. Одоо тэр заалтаа буцааж сэргээ гэдгийг Засгийн газар, УИХ-аас хүсч байна. ЖДҮ эрсдэлтэй салбар учраас банк болон томоохон хөрөнгө оруулагчид энэ салбарт анхаарахгүй. Тиймээс энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн ажлын байрыг хадгалж үлдэхийн тулд төр засаг одоо л арга хэмжээ авах шаардлагатай байна.

-Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа 23 арга хэмжээ төдийлөн цаасан дээр бууж амжаагүй байх шиг байна. Хэрэгжилтийн байдлыг хянаж үзсэн үү?

-Манай гүйцэтгэх түвшин хэтэрхий удаан байна. Хоёрдугаарт, эрсдлийн менежментийг маш муу хийж байна. А, В гэсэн төлөвлөгөө Засгийн газарт байхгүй байна. Учир нь гарч байгаа шийдвэрүүд өдөр тутамд өөрчлөгдөж байгааг хэн бүхэн надаар хэлүүлтгүй мэдэх байх. Шинэчлэгдсэн мэдээллүүд нь гүйцэтгэх түвшин танилцуулагдаагүй, уялдаа холбоогүй ажиллаж байна. Өвөл болж байна. Өлсөж үхэх үү? Хөлдөж үхэх үү? гэсэн хүнд цаг үед амьдарч байгааг дахин сануулъя. Тийм ч учраас уриалга гаргаж байгаа юм.

Нэмж хэлэхэд 4 дүгээр сард МУ дотооддоо коронавирус алдаагүй байхад өндөржүүлсэн бэлэн байдлын үед Засгийн газраас эдийн засгийн дорвитой, олон нийтэд таалагдахуйц, олон сайхан арга хэмжээ авсан. Харин өнөөдөр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжиж хатуу хөл хорио тогтоогоод байхад Засгийн газраас авч байгаа арга хэмжээ ухарч байна.

Тухайлбал, Дөрөвдүгээр сард НДШ-ээс 9 хувь чөлөөлсөн. Тухайн үед үйл ажиллагаа нь зогссон аж ахуй нэгжүүдийн ажилтнуудад тус бүр 200 мянган төгрөгийг НДС-аас 3 сарын хугацаанд олгосон. Гэтэл одоо гарч байгаа шийдвэрүүдийг хар. Уг нь хатуу хөл хорионд шилжсэн учраас өмнөх шийдвэрээс илүү өгөөжтэй шийдвэр гарах ёстой байсан.

Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН


Сэтгэгдэл

Huts [202.126.89.235] 2020-11-28 11:23:59

Erguu tulug chini yu hytsaad bna aa

Зочин [103.212.118.236] 2020-11-28 00:58:02

Хадгаламжийн хүүгээс 10 хувийн татвар авч төсөв төвлөрүүлдэгийг тооцсон л байгаасай даа???!!!

zochin [139.5.219.224] 2020-11-27 22:28:47

hadgalamjiin huu tsutsalj neg hunii hooliig nogood ogno gesen yum yarij bn tiim yum baihgui zeeldegchid heregtei uedee zeelee avaad hergee gargasan . zeeliin hoishluullaa boloo yum bishuu . Neg bol ene baidaliig dalimduulaad uls toriin oor sonirhol yavaad bn .

Зочин [192.82.72.32] 2020-11-27 21:24:15

Chi ediin zasagch hvn monvv.huugui bol hadgalamjtau taraad avna.zeel ntr garahaar bolino gsn ug shde.anhan shatnii medley alban.esvel ter bum ter bumaar hadgalsan hvmuus ni huugee tegleee

Зочин [202.21.109.106] 2020-11-27 20:30:24

eniig sonsdog bssan bol songochihgyi yu daanch ergyy gar umaa

ЗОЧИН [64.119.20.218] 2020-11-27 20:05:14

БҮХ ХАДГАЛАМЖИЙН 95%-ИЙГ ЭЗЭМШДЭГ 1000 ГАРУЙ ТЭРБУМТНУУДЫНХАА ХҮҮГ ТЭГЛЭХ НЬ ЗӨВ,НИЙТ ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧДИЙН 20-30% НЬ ТЭРБУМААС ДЭЭШ ХАДГАЛАМЖТАЙ ГЭСЭН,ТЭДНУУСЫН ХУГАЦААТАЙ ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГ ТЭГЛЭ,ТЭРНЭЭС БИШ ИРГЭДИЙН 5. 10-ХАН, 100 САЯ ДОТОРХ ХУГАЦААТАЙ ХАДГАЛАМЖИЙН ХҮГ ТЭГЛЭНЭ ГЭВЭЛ ТЭД МӨНГӨӨ ТАТНА,БАНКУУД ХҮНД БАЙДАЛД ОРНО,ЗАРИМ НЬ ДАМПУУРЧ Ч МАГАД,ЭЗ-ИЙН ТӨСӨӨЛШГҮЙ ГЭНЭТИЙН ХЯМРАЛД ОРЖ,МӨНГӨНИЙ ХАНШ ХЭД ДАХИН УНАЖ,ИНФЛЯЦИ ХЭД ДАХИН НЭМЭГДЭЖ, АЖИЛГҮЙЧҮҮД ХЭДЭН ЗУУН МЯНГАД ХҮРЧ,ЖДҮ ЭРХЛЭГЧИД БҮГД ДАМПУУРНА,МУ-Д ӨЛСГӨЛӨН ГУЙЛАНЧЛАЛ НҮҮРЛЭНЭ,ЭЗ ОЙРЫН ХЭДЭН ЖИЛДЭЭ СЭХЭХГҮЙ БАЙДАЛД ХҮРНЭ ШҮҮ.

Зочин [192.82.72.32] 2020-11-27 21:24:53

Zov shvvv

Зочин [122.201.24.40] 2020-11-27 17:21:11

Ter dollariin hadgalamj 200sayaas deesh tug hadgalamjtai hvmvvsiihiig bol teglehed yaahav de. Bolomjtoi bolood l tgj hadgalj bga blgvi de . Uchinuun terbumiin hadgalamjtai hvmvvs bdag l yum bn le tednuusee tegel ee

Зочин [192.82.72.32] 2020-11-27 21:25:07

Tm shvvv

Зочин [64.119.19.251] 2020-11-27 16:07:18

hudlaa shaahaa bolij iz elii psdaka! huruu humshaa huihlan bj ireeduigee ersdlees haaj tsugluulsan 10-100say hurtel hadgalamjtai engiin irged goltsuu bdag. Chi muu aris oligtoihon tusul bichij, terniihee tuluu itgel unemshiltei zutgej chaddaggui deer n yamar bussinesiin yoszuigui heden Jijig dund bussines erhlegch gesen tunaj uldsen sugaadtaigaa tonil

Зочин [192.82.72.32] 2020-11-27 21:25:38

Yag unen shdee.ter bum ter bumaar l tegle

Зочин [202.9.46.172] 2020-11-27 15:38:28

уул,газар,албан тушаалаар баяжиж авгай хүүхдүүдийнхээ нэрээр тараан байршуулсан хэдхэн тооны луйварчдын үнэн мөнийг одоо гарга.Шударгаар амьдарчид одоо байрын зээлэндээ хавчигдаад 10:20-н жилээ тоолоод л сууж б.гаа.Хадгаламжийн хүүг байхгүй болго.

Зочин [64.119.19.251] 2020-11-27 16:13:52

Ger horoololdoo ur zeelgui amidrah bolomj bgaasht chamd. Hunees umnuus amidarch bgaa um shig zeel zeel gej hutshaa bolioch

Zochin [103.229.121.56] 2020-11-27 13:46:45

Yasan mundag ajildag tolgoitoi hvn be yaj iim vg helj chadaj bnaa

Zochin [103.229.121.56] 2020-11-27 13:42:53

Hvmvvsiin mongiig bank hvvgvigeer zvgeer auaad tsaash ni hvmvvs baiguulgad hvvtei ogch dundaas ni oorsdoo ashig oldog buruu bizde Хас" bank l sar bvr dansnd bgaa mongond jaahan ch gesen hvv bodoj ogdog ene ni shudarga zou vildel gej bodoj bn tegeed odoo banknd bgaa mongond ogt yu ch ogohgvigeer zvgeer l hvmvvsiin mongiig auch ergvvleh ni zou gejvv

Зочин [64.119.19.251] 2020-11-27 16:08:54

Odoo Haan, Golomt, TDB, Has bankuudiin nuhtsul bugd adilhan. Hudlaa shaahaa l bolichih

иргэн [139.5.219.119] 2020-11-27 13:30:52

Хадгаламжийн хүүг тэглэж болохгүй. Өөрөөсөө харамлан байж хураасан хэдэн төгрөгөө жаахан ч гэсэн өсгөе гэсэндээ хадгалуулсан байгаа. Хүүгүй болговол олон хүн байгаа хэдэн төгрөгөө хадгаламжаасаа авах болно шүү. Энэ дуракийн мэдрэл нь муудаа юу даа. Эргүүтээд ард түмний эсэргүү дайсан болж дээ. Хэнд ч гай бололгүй өөрсдийгөө аваад явж байгаа дундаж давхаргынхныг зүгээр л байлгаарай. Иймэрхүү юман дээр стрестэлгүй тайван л амьдармаар байна шүү.

Зочин [192.82.72.32] 2020-11-27 21:26:16

Tm shvv

иргэн [192.82.76.125] 2020-11-27 13:27:00

Долларын ханшнаас бүх юм болж байна Шууд хуульчлаад ядаж 1000төг болгох хэрэгтэй 1980 -аад оны үед 3төг 50 мөнгө байж билээ Амеркийн мөнгийг үнэн томруулж чадлаа шүү хараал ид чөтгөр алгад , халаг гэж ханший нь шууд унагаад өг гадныхан манай төгрөгийг 1990 оны нэг өглөө сэрэхэд шууд унагсан новш

Зочин [195.46.106.44] 2020-11-27 13:11:46

Толгой гараа хөдөлгөж ажил амьдралаа зохицуулж чадахгүй дээшээ харж тэрийж хэвтчихээд хүнээр тэжээлгэх гээд байгаа бэртэгчингүүд одоо бүр улайран бусдыг тонон дээрэмдэх санаагаа цухалзуулж байна. Өөртөө нэг албан тушаалын нэр олгочихсон энэ товарищ залхуу парзитуудыг өмгөөлсөн дүр эсгэж олон түмнийг юунд уриалаад байна. 3 хан сая хүнийг зохицуулж чадахгүй ийм байдалд хүргэж байгаа нь төр, засгийн буруу. Чадваргүй хүмүүсээр төрийн жолоо атгуулсаны гай.

Зочин [66.181.184.212] 2020-11-27 13:00:35

Үүнээс чинь илүү шудрага боломж, үүнээс чинь илүү их хөрөнгө мөнгө буруу замаар орсон Оффшорт байгааг яагаад ярихгүй, улс орныг авч яваа, дундаж давхаргыг устгах бодлого яриад байгаа нь энэ улсыг дампууруулах захиалга авсан байхаас зайлахгүй

Зочин [66.181.161.20] 2020-11-27 12:59:19

Hadgalamjiin hvv tegleheer hadgaluulah hvn oldohgvi shvv dee tegeed eh vvswer n baihgvi bolhoor zeel n oldohoo bn shvv dee

Зочин [202.126.90.141] 2020-11-27 12:53:47

ТЭГЭЛ ЭЭ ТЭГЭЛ, ТЭГВЭЛ ХАДГАЛАМЖАА ХООСЛООД, ДОЛЛАР БОЛГООД, БЭЛНЭЭР НЬ ХАДГАЛЧИХНА. АСУУДАЛ БАЙХГҮЙ. ХАРИН ГАРАХ ҮР ДАГАВАРАА ҮҮРЧ ЧАДАХ УУ СУГА МИНЭЭ??? I FUCKING DARE YOU!!!

Зочин [66.181.189.110] 2020-11-27 16:03:25

Хадгаламж хүүгүй болгох юм бол мөнгөө аваад өнгийг нь хувиргаад далд хийчихнэ банк чинь дамуурвал дараа нь хэнээсээ зээл гуйх гэж бгаа юм болдоо зээлсэн нь хожиж хадгалсан нь хохирч байх ёсгүй өөрсдөө эх оронч сэтгэл гаргаад өрөө төл хүний мөнгөнд бүү шуна

хадгаламжын хүүг бууруулах нь зөв [66.181.189.89] 2020-11-27 12:49:33

хадгаламжыын хүүг бууруулж байж л зээлийн хүү буурна бид бүгд мэдэж байгаа. Нэг улс шиг улс болох юмсан даа

Зочин [202.126.90.141] 2020-11-27 12:59:33

ЗАЛХУУ, ӨР ТАВИХААС ӨӨР ЮМ МЭДЭХГҮЙ ОРК МИНЬ НАСААРАА ӨЛӨН ЯВААРАЙ! ЧИ ЗАЛХУУРЧ, АЛБАТАЙ ЮМ ШИГ ӨРӨНД ОРСНЫ ТӨЛӨӨ БОР ЗҮРХЭЭРЭЭ ХЭНД Ч ГАЙ БОЛОЛГҮЙ ЯВЖ БАЙГАА БИ ЯАГААД ХОХИРОХ ЁСТОЙ ГЭЖ! МИНИЙ ДАНСАНД 30 ХҮРЭХГҮЙ САЯ БГАА. 3 ЖИЛ ЦУГЛААЖ БН. БАГАХАН ХУЦААРАЙ ӨЛӨН НОХОЙ МИНЬ!!!

Зочин [66.181.187.202] 2020-11-27 12:17:42

хэрвээ хадгаламжийн хүүг байхгүй болговол монгол улсыг хорлон сүйтгэх гадаад байгууллагын үйл ажиллагаа амжилттай болж байна гэж үзэхээс өөр аргагүй _ шууд хэлчихье монгол улс баяртай

Зочин [64.119.16.120] 2020-11-27 12:23:40

mongo huulegchid ih sandarch baina ta nariin mongo hereggui baga eh uusvertee mongo hogooroo baina ta natch hu ene baijee hussein huseegui ta nart ahij huu tolohgui za oorsdoo mongoo osgoh boljdee

Зочин [202.21.109.106] 2020-11-27 12:15:20

bas 1 mulguu garaagyi ni ch bolj

zochin [192.82.67.210] 2020-11-27 12:04:32

az jargaltai ulaanbaatariin az jargalaar byalhasan ard tumen min MAH daa murguj talarhaj Hurelsukhee shudrgara 5taigaa hoimort zalj talarhan bayasaarai. Tsengen jargamoi

Зочин [64.119.22.114] 2020-11-27 12:03:53

MINII HADGALAMJIIG TEGLEH YM BOL BI TER BANKIIG SHUUHED OGNO .

z [202.9.47.22] 2020-11-27 12:02:05

hujaagiiin ywuulga uu tarwaga buga baihgui odooo heden muu bankiiin ard tvmenten hamt chad ene hoorond toriiin ner zvvvsen hulgaaachuuud ni bankiiin ahiad hesgees ni hulgaaalah bailgui hvvvrvvvd chin

ard [202.9.47.22] 2020-11-27 11:37:01

hen bolchoood heniii yumiiig yahiiin zaaagaad baigaa horhoi we

bool [202.9.47.22] 2020-11-27 11:34:55

jdv gesen nereee tom jijiggui hulgaa hiiij . heden heseg ni esgiii tawchik bvc l hiiijiiin ted bvh hiniiiig tolooolohvvvv hulgaaachuuudaaa ard tvmeniii horongrvvv garaaa dvreed vzdeee teneg mongolchuuud yah bol , muusain hujaaagiiin seeevvvd

zochin [202.179.21.254] 2020-11-27 11:28:00

Короно орж ирээгүй байхад НДШ, ХАОАТ,ААНОАТ с хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр чөлөөлөөд байсан хирнээ яг ороод ирэхээр ямарч арга хэмжээ авахгүй юм энэ хүмүүс ажлаа хийж байна уу амраад байна уу ? одоо харин бүх байгуллагууд чинь яг таг зогсчихлоо эдийн засгаа бүр унагаад хаялаа 4-10 сарын хөнгөлөлтүүдээ үргэлжлүүлээч хүмүүсийн тархийг угааж мөнгө цацаж гарч ирчихээд юу хийгээд байнаа УИХ ГИШҮҮД НАРАА хуулиа гаргаад хэрэгжүүлээч !!!!!!!!!!!!!!!

Зочин [66.181.181.206] 2020-11-27 11:26:01

Үхтлээ ажиллаж хуримтлуулсан мөнгө шүү зүгээр сууж олоогүй харин мөнгөний эх үүсвэр ий нь шалгана биз дээ.

Зочин [66.181.189.110] 2020-11-27 16:10:05

Харин тийм шалгана биз өөрийнхөө бага багаар хурааж хуримтлуулсанаа зээлдэгч нарт өгч чадахгүй наад ззэлдэгч нар чинь хэний өмнөөс хэний төлөө амьдраад байгаа юм боломжоо тооцоолоод зээл авах ёстой

Иргэн [103.57.92.32] 2020-11-27 11:13:31

Бодлогын, хадгаламжийн юмуу зээлийн ямар ч хүүг тэглэснээр тухайн бизнес салбар өөрөө удирдах аргагүй хаост орно доо. Мөнгө ямагт үнэ цэнэтэй л байсан. Хүн хэзээ ч олсон орлогоо бусдад бэлэг болгоод өгдөггүй шүү дээ. Эхлээд ядаж өөрийн хэрэгцээг хангаад дараа нь илүү гарсан бага хэсгийг буян, өглөгт өгдөг. Зарим хэсгийг нь ирээдүйд зориулж хадгалж, өсгөдөг. Харин яаж хэт их мөнгө хүүлэлт биш, хэвийн ашгийг хүнд үлдээх вэ гэдэг бол зохицуулалтын асуудал юм даа. Энэ үнэний эсрэг явсан социалист эдийн засаг нурж унасныг мартаж эхэлсэн юм байжээ...

zochin [202.9.41.1] 2020-11-27 11:10:22

hadgalamjaar bayajsan humuus olon bn niigemd yamar ch bayalag buteegeegui ulsad ajillaj uzeegui zugeer l banknii huugeer amidarch bdag huvalzuud bn bn

ИРГЭН [202.126.89.103] 2020-11-27 10:59:14

Хадгаламжийн хүүг бууруулах нь зөвөө Иргэдийн 20-30 хувь нь их хадгаламжтай гэхэд Зээлийн хүүг сороод аваад явчихдаг мөнгө хүүлэгч нар, дээр банк ашиг хийж сорно тэгэхээр зээлийн хүү буурах боломжгүй, Хадгаламжийн хүүг 100 сая-аас дээш болохоор нь 8 хувиар тогтоох, 500 болохоор нь 6 хувь болго мэт шат дарааллаар бууруулах хэрэгтэй, Баячууд хадгаламжийн хүүгээрэй зээлдэгч ядуусаа дэндүү шулж бна. Тэгэхээр энэ олон банкууд чадвар нь муудаад тоо нь цөөрнө шүү. Дампууруулах л хэрэгтэй

Зочин [66.181.189.110] 2020-11-27 16:16:16

Мөнгөтэй хүн үзэж чадахаа больчих юм зээл авч төлөөд шулуулаад байгаа юм шиг санагдаад байгаа бол битгий мөнгө ав битгий хүү төл сонголт бол иргэн таных хуулийн хариуцлага хүлээх насанд хүрсэн хүмүүс гэрээгээ зөвшөөрөөд зээлээ авсан бол мөнгөө төл

Зочин [202.126.90.141] 2020-11-27 12:54:39

АЛБАТАЙ ЮМ ШИГ ЗЭЭЛ АВЧААД ХЭНИЙ ӨМНӨӨС АМЬДРААД БАЙГАА ЮМ... ХОХЬ ЧИНЬ!!!

Иргэн [66.181.160.67] 2020-11-27 11:50:53

Зөв шдээ бүр мөнгөний реформ ч хэрэгтэй 30 жилд бий болсон хувалз массаас салах цаг болсон

Зочин [64.119.23.35] 2020-11-27 10:54:36

Иймэрхүү новшийн ацнууд хөдөлмөрлөж үзээгүй учраас хүний хөрөнгөд нүд нь хорсож явдаг байхгүй юу.

Apu [172.56.42.153] 2020-11-27 10:45:50

APU dampuuraasai mongoliin ard tumniig arhind jivuulsen hohi n gor n garch bn. Ashguidee bur ch olon arhinii uildveruud dampuuraisa

Иргэн [66.181.160.67] 2020-11-27 10:25:09

1000 гаруйхан мөнгө хүүлэгч хувалзыг тэжээхүү 3 сая ард түмнээ хамгаалхуу бодох л цаг наад мөнгөтэй гарууд улс орон ядарвал мөнгөө цүнхлээд гадагшаа зугтана бид үлдэнэ тэд нар ямар оймс бандааш хийгээд гадагш гаргаж зараад олоод ирсэн мөнгө биш энэ ядарсан ард түмнийг шимж олсон мөнгө шүү дээ

zochin [122.201.24.119] 2020-11-27 10:19:22

Энэ этгээдийг идэж ууж тансаглаж байхад хуруу хумсаа мэрж байж цуглуулсан мөнгийг нь үнэ цэнэгүй болго гээд зогсож байдаг ямар сүрхий амьтан вэ. Өөрийнхөө олон эхнэрийн зардлыг багасгаж учраа олоо залуу

Зочин 966 [192.82.77.150] 2020-11-27 10:17:09

Хуугуй Менге их хэмжээгээр авч хэнд хуутэй зээлж хэний жду гееден татаж дэмжих гээд байгаа луйварчид бэ. Урд бага хуутэй .одоо хуугуй менгийг хэнд зориулах гээд байна луйварчидаа

зочин [150.129.140.69] 2020-11-27 10:03:44

Хэдэн хүүхдийнхээ сургалтийн төлбөрт хураагаад буй 5 арван төгрөгний хадгаламжийн хүүг зогсоовол хадгаламжаа татна.Хуцаараа их мэдэгч минь.5-10 сая төг өөрөөсөө харамлан үр хүүхдийн нэр нь хийсэн миний буруу юу!!!

Зочин [66.181.189.110] 2020-11-27 16:21:56

Үгүйдээ таны зөв бүр маш зөв та үнэхээр санхүүгийн сахилага баттай байж ирээдүгээ харж хуримтлал хийсэн зөв хадгаламж хүүгүй болгодог л юм шууд мөнгөө авна

Зочин [202.131.242.122] 2020-11-27 10:02:22

Монголын эдийн засгийг архи пиво авч явдаг юм бол унаж л байг. Хэд дахин гай таригч архи шүтсэн эдийн засагтай улс орон яаж олигтой байх вэ. Энэ хүний татсан жишээ үнэхээр таалагдахгүй байна.

ZOchin [202.131.225.197] 2020-11-27 10:01:08

Ene erguu mal ur dung n gadarlaj medehguim bj tom tom ym shaadgaa bolih heregtei bn bas boloogui ee uuruu uurtuu alban tushaal gargaad bayalag buteegchig demjih holboonii terguun bolgood urgumjilchihsen!!! Hadgalamjiin huug teglej bolno buh hun munguu banknaas gargah bolno tegeed irheer bank ta nart zeel ugch chadah n yul bol zaa tegeed zeelch ugui ych ugui zugeerl holboonii terguun gesen hooson seterteigeel uldeh biz kkkk Galaar toglood hereggui tulegdev

Зочин [66.181.183.214] 2020-11-27 10:00:25

Hutsdag muu pizda be uhej dald orooroi

Зочин [122.201.22.43] 2020-11-27 10:00:17

Хүүхдиын хадгаламжийг хэвээр үлпээх хэрэгтэй. Тэд гар бол тэрбумтангууд биш.

ZOchin [202.131.225.197] 2020-11-27 09:58:21

Ene huniig unheer oilgohgui ym. Bayalag buteegchigg demjin gesen hernee humuusee hadgalamj baylagtai bh talaar esreg ym yarij baidag yatsartsan erguu mal ve!!! Delhiigees zail

Зочин [64.119.22.75] 2020-11-27 09:54:05

Ene muu pizdaagiin zeelsen mongonii huug odoo hadgalamj ezemshigched toloh estoi yumuu. Estoi hutsvaa

Зочин [119.40.103.3] 2020-11-27 09:48:55

medrel yum yarij bdag huur ve banknii systemee ter chigt ni nuraah gee yu

Зочин [202.9.46.116] 2020-11-27 09:44:38

Хадгаламжийн хүүг тэглэнэ гэдэг нь хувь хүний өмчид шууд халдаж бгаа дээрмийн хэлбэр...

Зочин [122.201.22.197] 2020-11-27 09:36:10

Чиний авсан зээлийн хүүг багасгахын тулд би хадгаламжийнхаа хүүг авахгүй зүгээр мөнгөө байлгахымуу.

Зочин [64.119.16.120] 2020-11-27 09:13:49

altan huyagiin zasag jdug mash sain demjij baisan shuu ard irged ajiltai orlogotoi baihan hamgiin chuhal tiimees zeeliin huug buuruulah heregtee

Зочин [66.181.186.164] 2020-11-27 09:07:29

Мал минь. Хамаг юмаа хурааж өөрсдөөсөө харамлан байж ирээдүйд хэрэг болно хэмээн хийсэн жаахан хуримтлалын мин хүүг та нар үгүй хийх гэд бгаамуу. Хуцөарай


61 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
61 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.