Дуучин Э.Оюумааг Хахууль өгсөн, гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилох эрхийг 2 жил хасаж, 5.4 сая төгрөгөөр торгожээ

Aдмин / Хууль

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Энхтайван, Б.Мөнхтуяа, Э.Оюумаа нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 15, 18-ны өдрүүдэд хянан хэлэлцээд:

1. Шүүгдэгч Р.Энхтайваныг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байхдаа “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, мөн Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан,

2. Шүүгдэгч Б.Мөнхтуяаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч байхдаа “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон,

3. Шүүгдэгч Э.Оюумааг “Бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

- шүүгдэгч Р.Энхтайваныг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхтуяаг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.950.000 төгрөгийн торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оюумааг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5.400.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэлээ.

Мөн Р.Энхтайванаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 560.000 төгрөг, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст хадгалагдаж байгаа 200 ам. доллар, Төрийн сангийн 100900033401 тоотод дансанд байгаа 4.435650 төгрөгийг тус тус гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод тооцож улсын орлого болгож шийдвэрлэв.

Баянгол ,Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар


Сэтгэгдэл

Zochin [202.55.188.101] 2021-01-19 05:57:06

Manai huuli gej balai bh umaa. Mungu tug uguhgui l bol booj haana. Ugsun huniig yallaad baival bur nuugaad avilgal buur gaarch uguh bailgui

zochin [66.181.191.65] 2021-01-19 03:29:11

kkk ene balai huuhen niitiin alband ajillaj b san yum uu,,,esvel niitiin alband tomilogdoh gej b san yum uu

Зочин [66.181.189.232] 2021-01-19 02:39:01

Huurhii heden turiin alban haagchidaa yallah yum deeguur suuj bgaa heden terbumaar iddeg novshnuudaa yallaach durak yumaa neeree

Зочин [202.9.40.129] 2021-01-19 02:12:39

Дуучин гэнэ үү. Далжгай хүзүүтэй жимбоол бн ш дэээ зайлуул.

Зочин [202.126.90.71] 2021-01-18 14:44:48

2-н хооронд жаахан юман дээр сүржигнээд тэр томчуудааа энэ шийдэж бгаа шигээ хурдан шийдээч шүүхийнхээн

Зочин [59.153.87.10] 2021-01-19 13:41:15

Зав

Зочин [192.82.73.129] 2021-01-19 04:18:50

Harin tiimee

Zochin [202.126.89.57] 2021-01-18 13:47:47

Hahuuli ogohod hurgesen nohor uy bolson yum bol

Зочин [66.181.177.98] 2021-01-18 13:28:30

xe xe manai shudarga shuuh shuugchid bgaa tsarai ni ene

Zich in [66.181.186.92] 2021-01-18 13:06:08

Turiin baiguullag oroo hud surtaltai shvv dee Tiim baidlaas bolj l iim Baidal vvsch baidag shvv dee

Зочин [202.126.88.204] 2021-01-18 12:52:04

Дуучин хүн нийтийн албанд угаасаа ажиллахгүйшдээ. Таг хөндлөн ял өгөх юм

Зочин [66.181.187.31] 2021-01-19 03:23:32

Харин тийм л баймаар юм

Solitou yum [36.11.225.245] 2021-01-18 12:31:54

Su Batboldiig yaah ve?

Зочин [202.126.88.204] 2021-01-18 12:13:12

Хахуууль өгтөл дарамталсан төрийн албан хаагчид эрх баригчид өөрсдийгөө илчэлүүлэхгүй тулд чи бас шоронд орно шүү адилхан орно шүү гэж энэ хуулийг баталсан

Зочин [202.21.108.139] 2021-01-18 11:57:12

Тордойн ганболд Дорлигжавт 4 тэрбумаар нь хахууль өгсөн гэдэг бас шийтгүүлэх үү

Зочин [122.201.24.201] 2021-01-18 11:39:51

Hahuuli uguh yaah vee hahuuli ugtul ni saad bolson hun ni chuhal bishuuu

Ганбаа [64.119.22.155] 2021-01-18 11:06:58

Яасан их мөнгөтэй хүн бэ? Хахууль өгдөг ядарсан хүмүүст өгөхгүй... ядаж буян болно шүүдээ...

Зочин [202.126.88.204] 2021-01-18 12:10:22

Ямарч хүн хэдэн төг хахуульд өгөх гэж гүйхгүй ядаж нэг оройч гэсэн хоол аваад иднэ хахууль өгтөл нь ажил үйлчэлгээг нь өгөөгүй учараас ажилаа бүтээхийн эрхэнд өгч байгаа

Ymar balai yum be [202.9.46.230] 2021-01-18 10:35:18

Huurhii medeegui l hahuuli ugsun bh. Ug ni gaigui emegtei shdee.

Зочин [103.212.119.157] 2021-01-18 11:37:24

Энэ хүүхэнд залилуулсан олон хүн байдаг шүү

Зочин [80.215.87.113] 2021-01-18 10:33:16

Хахууль авсаныг нь яасан

Tum [202.55.188.101] 2021-01-19 05:59:09

Tuya


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.