Норвегт нас барсан тохиолдлуудыг вакцинжуулалттай холбоотой гэх нотолгоо байхгүй байна

Aдмин / Гадаад мэдээ

ОСЛО. /Euronews/. Норвегт өндөр настай хүмүүс “Pfizer/BioNTech” компанийн коронавирусний вакцин хийлгэсний нас барсныг вакцинтай холбоотой гэж үзэх нотолгоо байхгүй байна гэж тус улсын Нийгмийн эрүүл мэндийн газар мэдээлжээ.

Мөн Нийгмийн эрүүл мэндийн газар тайландаа өндөр настай, сул биетэй хүмүүст вакцин тарихаасаа өмнө эрүүл мэндийн үзлэг хийхийг зөвлөсөн байна.

Норвегт вакцинжуулалтын хөтөлбөрийг өнгөрсөн 12 дугаар сарын сүүлээр эхлүүлснээс хойш вакцины эхний тунг хийлгэсэн өндөр настай 33 хүн нас баржээ.

“Одоогоор нарийвчлан судлаад буй 13 тохиолдлын хувьд бүгд маш өндөр настай, бие муутай, хүнд өвчтэй хүмүүс байсан” гэж Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Камилла Столтенберг мэдээлсэн байна.

Мөн Норвегээс гадна хэд хэдэн оронд вакцинжуулалтад хамрагдсаны дараа нас барсан тохиолдлууд бүртгэгдсэн боловч вакцинтэй холбоогүй гэж эрүүл мэндийн байгууллагууд удирдлагууд нь үзэж байгаа ажээ.

"Бид холбогдох бүх мэдээллийг цуглуулахын тулд Норвегийн Эмийн хяналтын агентлагтай хамтран ажиллана" гэж “Pfizer, “BioNTech” даваа гарагт “AFP” агентлагт мэдээлээд, Норвегт асрамжийн газруудад амьдардаг хүмүүсийг эхний ээлжинд вакцинжуулж байгааг онцолжээ.

“Pfizer”-ийн мэдээлснээр, нас барсан хүмүүсийн дийлэнх нь маш өндөр настай, хүнд өвчтэй хүмүүс байжээ. 5.4 сая хүн амтай Норвегт өнөөдрийн байдлаар 48 мянга гаруй хүнийг вакцинжуулсан байна.


Сэтгэгдэл

Зочин [202.179.25.12] 2021-01-19 11:16:37

Програмчилагдсан нэмэлт эс сүүлд ааюулгүй гэж нотлож чадахгүй байх шиг. Гэхдээ яагаад эрсдлийн судалгаа хангалтгүй байхад ингэж улайрч, яаравчлаад байна даа

Гэрэл [192.82.68.81] 2021-01-19 08:25:17

Дөнгөж сая Оросын ТВ-ын НТВ сувгаар мэдээлэхдээ Америкийн вакцин тариулснаас болж америкт 55 хүн,Норвегид 23,Германд 10 хүн нас барлаа гэж байна.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.