Хилчид хүний амь нас аварлаа
Хилийн 0131 дүгээр ангийн харуулын дарга, ахлагч Г.Бямбахорол, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харъяат байлдагч Г.Бат-Эрдэнэ нар үүрэг гүйцэтгэх хугацаандаа “Сүүн чимэг” ХХК-ны нүүрс тээврийн жолооч М.Гэрэлт-Одын амь насыг аварлаа. Тухайн шөнө хилчдийг үүрэг гүйцэтгэж байх үед ачаа тээврийн машины аккумлятораас гал гарч, жолооч нь дотроо унтаж байсан байна. Жолоочийг сэрээж, автомашиныг шатахаас сэргийлсэн арга хэмжээг хилчид цаг алдалгүй авсан байна. Ийнхүү эрдэнэт хүний амь нас, учирч болох эд хөрөнгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж чадсан хилчдэд “Сүүн чимэг” ХХК-ны хамт болон жолооч М.Гэрэлт-Одын гэр бүлээс талархал илэрхийллээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.189.89] 2021-01-29 16:52:38
zaaval ym ugch baigagar zurag avah ystoi ym baihda
ЗОЧИН [202.126.89.90] 2021-01-28 02:23:28
ҮЙЛС ДЭЛГЭРЧ ЯВАГ БАЯР ХҮРГЭЕ
Шинэ оноо үзэх, гэр бүлээ баярлуулах тавилантай л юм байна. Цэргүүддээ баяр хүргэе! [202.131.225.53] 2021-01-27 06:41:34
Амьд үлдсэн болон амийг нь аварсан бүгдэд нь баяр хүргэе. Цэргүүддээ талархаж цаашдын амьдрал үйлсэд нь сайн сайхныг хүсье. Сайхан мэдээ байна.
Зочин [202.179.24.87] 2021-01-27 05:29:16
ЦЭРГҮҮДЭД БАЯР ХҮРГЭЕЭЭ
zochiun [43.228.129.40] 2021-01-27 05:22:40
bayr hurgie baildagchiddaa