Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Ерөнхийлөгч надтай тэмцэхийнхээ оронд ажилгүйдэл, ядуурал, цар тахалтай тэмцэж, ард түмнийхээ өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээч

Aдмин / Хууль

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:

“Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Улс орны аюулгүй байдал, иргэдийн эрх, эрх чөлөөтэй шууд холбогдох гурван хуульд нэгэн зэрэг хориг тавих болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд өөрийн зарчмын байр суурийг илэрхийлье.

Эрх мэдлээ ашиглан, нийтийн баялгийг цөлмөгч бүлэглэл шударга ёсны тэмцлийг саармагжуулах, үгүйсгэх, харлуулахын төлөө бүгдийг хийж ирсэн, хийсээр ч байна.

Тэд өнөөдөр амь тавьж байна. Тэд шударга ёсны үнэнд гүйцэгдэж, хүйтэн цуст капиталист сэтгэлгээгээр төр улсын эрх ашиг, ард түмний амь амьжиргааг сохор зоосны нүдээр харж байна. Мөнгөнд эх орон, ард түмэн гэж байдаггүй.

Өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллага маш үр дүнтэй ажилласан. Нийтийн баялгийг цөлмөж, оффшор бүсэд нууцалсан асар их хэмжээний хөрөнгийг илрүүлж, эхнээсээ Монгол Улсад оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлээд байна. Эрх мэдэлтнүүдийн гэмт үйлдлийг илрүүлсэн ганцхан тодорхой жишээ дурдахад, тодорхой албан тушаалтнуудын дөрвөн их наяд орчим төгрөгийн мөнгөн дүн бүхий гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлээд байна.

Энэ мэт гэмт хэргүүд эхнээсээ илрээд эхэлмэгц олигарх бүлэглэл хууль батлах замаар хууль хяналтын байгууллага, шүүх засаглалыг өөрийн нөлөөнд оруулж эхэллээ.

Авлигатай тэмцэх газар болон шүүгчдийг сонгон шалгаруулдаг Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог ялсан нам хяналтдаа авснаар цагаан захтнуудын гэмт хэрэгтэй тэмцэх боломжийг үгүй хийж, босоо удирдлагын тогтолцоонд шилжүүлэхээр бэлдэж байна.

Цар тахлын үед оффшор бүсээс оруулж ирэх хууль бус хөрөнгийг өрх бүрд нэг сая төгрөгийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжин олгох санаачилгыг гаргамагц Сангийн сайд нь оффшор бүсээс хууль бус хөрөнгийг оруулж ирэх үйл ажиллагааг ил цагаан эсэргүүцээд байгааг ойлгох ухаан хайрлана уу.

Цар тахлаас шалтгаалан ард иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт дордож буй энэ үед Улсын Их Хуралд өргөн барьсан өрх бүрд нэг сая төгрөг олгох тогтоолын төслийг хэлэлцэхгүйгээр чуулган хаах гэж буйд үнэхээр гайхаж байна. Үүнтэй холбогдуулан би зөвхөн энэ асуудлаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болно.

Тиймээс би хоригийг бүхэлд нь хүлээн авч, зохих асуудлыг нухацтайгаар дахин хэлэлцэхийг Улсын Их Хурлын гишүүд Та бүхэнд уриалж, бас хүсэж байна.

Мөн Оюу толгойн гэрээг тойрсон авлига, албан тушаалын гэмт хэрэг болон уг гэрээнд Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, хангуулах тухай асуудлаар Улсын Их Хурал нэн даруй хаалттай хэлэлцэж, холбогдох хууль хяналтын байгууллагын мэдээллийг сонсох зайлшгүй шаардлага үүсээд байна. Анхааралдаа авна уу.

Монголчууд аа, ард иргэд ээ,

Үндсэн хуульд заасан ард түмний өмч болох нийтийн баялгийг олигарх цөөнх төрийн эрх мэдлийг ашиглан эзэмшиж, оффшор бүсэд асар их хөрөнгө нууцалсан нь нийтэд дөнгөж мэдэгдэж эхлээд байна. Тэд Улсын Их Хурлын гишүүдийг барьцаалж, чиглүүлж, дарамталсаар байгаа нь тодорхой болсон тул “Олны хүч оломгүй далай” гэдэг үгийн утгыг одоо бүгдээрээ гаргах цаг нь иржээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг билэг тэмдэг төдийхөн байлгахын төлөө ард түмэн сонгодоггүй юм! Шударга ёсыг хамгаалж, төрийн эрх мэдлийг хянах ба тэнцвэржүүлэх Үндсэн хуулийн зарчмаар ардчиллыг хамгаал гэж Монгол Улсын нийт иргэдийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгодог.

Ерөнхийлөгч надтай тэмцэхийнхээ оронд ажилгүйдэл, ядуурал, цар тахалтай тэмцэж, ард түмнийхээ өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээч гэж олонхын бүлэгт захья, анхааруулъя.

Та бүхэн алдаа завхралаа засаж, залруулахгүй бол би төрийн тэргүүний хувьд бүх нийт ард түмнээр энэ асуудлыг хэлэлцүүлж, дараа, дараагийн арга хэмжээг авах болно.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [192.82.65.51] 2021-01-29 11:45:18

Одоо бол ёстой 90-ээд оны нөхцөл байдал бүрдэж байна даа. Хэдий болтол Ард иргэдээ хуурах юм бэ? МАН ард түмнээс дэмжлэг авах нь ч өнгөрч байна даа.

Зочин [202.9.40.249] 2021-01-29 10:56:26

Харин тиймэээээ ёстой хэлэх муу үг алга дааааа. Энэ хүн үнэхээр ганцаардаад байхиймаа зайлуул. Яаах вэээээээээ?

Булган [203.91.115.42] 2021-01-29 08:55:24

МАН ганц намын ноёрхол тогтоож араи дэндүү юмаа энэ олонх дотроос 1 ч гэсэн шударга хүн баигаасаи та нар энэ суудалдаа удаан суухгүи шүү за монголын ард иргэд тэнэг бишХүрэлсүх буруу л юм хийж бна даа дараагийн ёрөнхиилөгчид гарна гэж битгии горьд заил за

Зочин [77.38.148.28] 2021-01-29 05:20:35

Ok

Зочин [103.229.123.172] 2021-01-28 18:14:05

УИХ-ыг тараах хэрэгтэй энэ олон хоолны сав оффишорчноор яадын

Зочин [64.119.21.138] 2021-01-28 15:49:26

Ийм л байх ёстой доо !!! Баярлалаа Ерөнхийлөгч Халтмаагийн Бхттулгаа

Шудрага иргэн [66.181.161.72] 2021-01-28 15:46:57

Ерөнхийлөгч маань маш зөв хэлжээ. МАН-ынхан хэт олонхоороо түрий барьж Ерөнхтйлөгчийн хоригийг хүлээж авахаа байсан шүү дээ. Хүний олон хүнээ барьдаггүй юм. Сая Хүрэлсүхийгээ дагаж далдагнаад дайрч байгааг нь хар. Хүрэлсүх УИХ-сонгуулиар бүх орон нутгаар гуйж гувшиж намайг л ер сайд болгоотох би та бүхэнд яаж ажиллахыг харуулаад өгнө гээ биздээ. Тэгээд яасан новш. Ард түмэн чинь босно шүү. Битгий доромжлоод байгаарай.

Зочин [77.38.148.28] 2021-01-29 05:20:08

Tiim ee

иргэн [103.57.94.232] 2021-01-28 15:37:23

Их хурал МАН - намийхан арайл дэндүү юм аа.Энэ хэцүү цагт суудал булаалдаад суугаад хэрэлдээд бхйх юм.ядаж өөрсдийгөө магтаад л арай л бишээ.Унахийн цогдон доо!!!!!!!""!!!!!

Зочин [202.126.90.59] 2021-01-28 14:59:04

Ерөнхийлөгч маш зөв үг хэлсэн байна. Эрх баригчид арай дэндүү, эх орон ард түмнээ бодохгүй, хар амиа л бодох юм. Ийм байж ч болохгүй. Нэг их том том юм ярьсан хүмүүс л байх юм. Өөрсдийгөө юу гэж бодоод байдаг юм бол.

Зочин [1.24.50.241] 2021-01-28 14:50:16

ajil hiij amidaraach.

hh [139.5.217.182] 2021-01-28 14:43:32

jj

0007 [203.98.77.159] 2021-01-28 14:39:01

Ardchilsan turiig hamgaalj Mongolchuud bosoh tsag n boljee. MAN iig yaraltai tatan buulgay. Hudalch mafi bolson uur uurhaig ugui hiih yostoi

зочин [139.5.218.51] 2021-01-28 14:37:54

Ерөнхийлөгч ок шүү

Баярт [202.9.40.118] 2021-01-28 14:32:05

Ерөнхийлөгчийн туйлын зөв эрх баригчидын хэрээс хэтэрсэн үйлдэл бүр гаарлаа.

Дорж [202.126.90.94] 2021-01-28 15:41:18

Үнэн худлыг цаг хугацаа эрүүл ухаан харуулна

Лхагва [66.181.161.10] 2021-01-28 14:20:37

СХД 24 хороо Лхагва Очир би эцсийн үзтэл явахад бэлэн байна

o [202.9.46.251] 2021-01-28 14:07:20

aluurchin man ard tumneesee uuchlal guigaagui tcagt 100 jil ugui dee

иргэн [192.82.76.189] 2021-01-28 13:25:16

Хэнд нь ч итгэхгүй байна. Та нар ард түмний нүүрэн дээр сайхан ярьчихаад ар хударгаар нь 30 жил энэ улсыг баллаж өрөнд бариулсан, авилгад идэгдсэн, дэлхийн хамгийн арчаагүй улс болгон хуваиргасан гэдэг л ҮНЭН

Олны хүч оломгүй далай! [202.9.46.229] 2021-01-28 13:23:03

Яргачин “Мангаа До” –нуудыг төрүүлж түм түмэн ардаа хядсан МАХчин МАН эцсийн зүүдээ зүүдлэх шөнө тун ч их ойртож байх шиг. Цаггүй юм гэж үгүй. МАН -ын яргачин мангасуудын цадиггүй дарангуйлал, цадахаа мэдэхгүй хулгай луйвар, ард олноо ясыг нь цайтал шулж байгаа мөлжлөг ч төгсгөлтэй! Сортоотой, зоригтой Монголчууд сонгосон Ерөнхийлөгчтэйгээ хүч хавсарвал МАН байтугай Манж мангасыг ч дарсан түүхтэй шүү!

Зочин [202.9.40.200] 2021-01-28 13:21:00

Ерөнхийлөгч танд итгэхэд нэг эргэлзээ байнаа. Та өмнөх ерөнхийлөгчөө өмч хөрөнгөтэй холбогдуулан хууль хяналтын байгууллагад нотлох баримтууд гэж олон зуун хуудас материалыг ард түмний нүдэн дээр гардуулсан гэтэл өдий хүртэл ямар ч шийдэл гарсангүй та хүн гүтгэв үү, эсвэл хууийн байгууллагаа хөдөлгөж чадахгүй шантаажинд нь орчихвуу....

Зочин [192.82.73.32] 2021-01-28 13:54:49

Яаж хөдөлгөх юм.Гүйцэтгэх засаглалыг хэн удирддаг юм бэ?Үүнийг мэдчихээд наадхаа бич эргүү минь.

Зочин [223.74.64.38] 2021-01-28 13:13:36

temtseld bosoj 7 sariin 5 shig oorsdiinhoo amiig aldah huseltei humuus bhgui.

HURELSUH ooroosoo buzad eronhii saidaa shorond hiigeed zugtah gej baina uu ooroo ch 3 jiliin daraa o [59.153.114.143] 2021-01-28 13:06:31

zov zov HURELSUH sursan zangaaraa OYUN-ERDENE ee shorond hiigeed AVSTRALI ruu amarahaar zugtah baihaa tegehd n bariad gar hol bolson humuustein zug shorond n hiine shuu ene zasgiin gzar udahgui 2 udaa jagsaal zuglaan hiigeed l garch baina

Н.Одхүү [202.9.46.204] 2021-01-28 13:02:44

Зах нээсэн ч иргэдийн орлого багассанаас гүйлгээ зогсон , гэр хорооллын дэлгүүрүүд зөвхөн зээлээр бараагаа борлуулж буцаан төлдөггүй учраас дэвтрүүд нь өрөөр дүүрсэн энэ үед 200к төгрөг + 800к ваучер өрх бүрт өгөх нь маш чухал . Гол нь яаралтай өгөх хэрэгтэй.

Зочин [103.212.117.12] 2021-01-30 09:29:10

Zvw shvv.

Зочин [172.58.142.147] 2021-01-28 12:59:06

Еэ гялай тэгмээрдээ хурай хурай хурай! Тэнгэр өршөөг Монголыг минь Тэнгэр ниргэг шуналын тулам олигархуудыг!

эдийн засагч [192.82.69.189] 2021-01-28 12:59:02

МАН-ЫН КАЗИНОЧИН ЗАНДАНШАТАР, ХҮРЭЛСҮХ НАРЫН УДИРДАГЧ НЭРТЭЙ ХУЙВАЛДАГЧИД ОЮУ ТОЛГОЙН АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ШИЙДЭЖ, НАМЫН АВИЛГАЧИД, ОЛИГАРХУУДААС САЛАХ БОЛОМЖИЙН ШИНЭ ЕРӨНХЙИ САЙДДАА ОЛГООЧ. ЭС ТЭГВЭЛ ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР ЧИНЬ ЖИНХЭНЭ ТОГЛООМЫН ЗАСГИЙН ГАЗАР ГЭДГЭЭ ХАРУУЛНА. ХУУЧИН САЙДУУДААС ХЭНИЙГЧ БҮҮ ҮЛДЭЭ !!!!!!

Зочин [213.152.188.98] 2021-01-28 12:52:29

Монголын бvx херенгийг ганцаараа хулгайлсан, алуурчин Жэнко чи огцроочээ!!! 4 жилд Жэнко чиний хийсэн ажил еерийн ерселдегчдее бvгдийг хилсээр шоронд хатааж, темер зам тавих нэрээр олон их наяд тегрег нууцад хамааруулж идэж, Эрдэнэтийн менге идэж, Батхvv агсныг терийн ордонд алсан!!! Мен 2 алуурчин, хар тамхичин хvv охиндоо ял егvvлэлгvй хэргийг нь хаалгасан Жэнко! Еерийнхее темер замаас 280 сая $ буюу 800 тэрбум тег идсэн хэргээ 40 сая тегийн торгуулиар хаалгасан Жэнко чи бол алуурчин, шуналт тvвд мангас!!! Монголын хегжлийг гацаагч, Оросын нохой Монголын тусгаар тогтнолыг ШХАБ нэрээр зарахыг хvcэгч Жэнко! Жэнког Еек болсоноос хойш Монголчууд ажилгvй, орлогогvй болж сvйрлээ!!!

зочин [202.21.110.234] 2021-01-28 13:29:56

чи мөнгө авсан байна

Зочин [202.72.245.203] 2021-01-28 13:03:08

хэр хэмжээний мөнгөн захилга авсан вэ

ЗОЧИН [150.129.143.60] 2021-01-28 12:47:24

Мөнгө тараахаас бусад бүх үгийг чинь дэмжиж байна бэлэн сая төгрөг тараах саналаа л больчих тэтгэврийн зээл тэглэж улсаа хорлосон мөнгө тараах тэнэглэлээ зогсоо

Иргэн [202.179.14.146] 2021-01-28 14:25:34

Бэлэн сая төг биш шүү дээ, 200000 төг нь бэлэн байгаа Ойлгож сэтгэгдэл бичээ .

Зочин [82.165.75.236] 2021-01-28 12:46:50

ЗӨВ ОВОО ҮГ ХЭЛЖ, ЕР НЬ ОНЦ БАЙДАЛ ТОГТООГООД, УИХ-ыг ТАРААЖ, ТӨР ЗАСГИЙН ТОГТОЛЦООГ АРД ТҮМНИЙ САНАЛ АСУУЛГААР ТОДОРХОЙЛОХ ХЭРЭГТЭЙ.

Зочин [66.181.170.117] 2021-01-28 12:40:57

ОК

Энгийн иргэн [202.179.26.90] 2021-01-29 13:30:36

Би бас энгийн иргэний нэг. Миний өмнөөс юу мэдээд байгаа юм. Өөрийнхөө өмнөөс л бичээрэй энгийн иргэн гуай.

Зочин [66.181.161.72] 2021-01-28 14:14:59

Женко дарангуулагч байхын төлөө ард түмний нэр барьж өөрийгөө энхийн цагаан тагтаа гэж зарладгаа болиоч .Монголын өөдтэй бүхнийг хувьчлал нэрийн дор луйвардан авч цусалчихаад одоо ард түмнийгюу руу түлхэх гээд байгааг чинь энгийн иргэд бид мэдэхийн дээдээр мэдэж байна.Одоо болно тэгсхийгээд зогсож үз.


37 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
37 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.