Хэрэглэгчийг төөрөгдүүлсэн, хууран мэхэлсэн үйлдэлд 20 сая төгрөгийн торгууль ногдууллаа

Aдмин / Хууль

"Цэс хайрхан" ХХК-ийн оргилуун дарстай холбоотой гомдлын дагуу хяналт, шалгалтын ажлыг 1 дүгээр сарын 4-нөөс эхлүүлсэн. Мөн, уг асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зөрчлийн хэрэг нээж "luxurious" болон "Советское" бүтээгдэхүүнийг нэг эсвэл хоёр өөр төрлийн оргилуун дарс мөн, биш эсэхийг шинжлүүлсэн. Гэвч шинжилгээний хариуг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлээгүй байна.

Харин ШӨХТГ-ын зүгээс бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон, гэрээ байгуулахыг хориглодог атал хэрэглэгчийг төөрөгдүүлэх замаар худалдаж, хууран мэхэлсэн тул "Цэс хайрхан" ХХК-ийг 20 сая төгрөгөөр торгож, зөрчлийг арилгуулах албан даалгаврыг гаргалаа.

Учир нь "Советское" оргилуун дарс нь Монгол Улсад үйлдвэрлэгддэг, орос нэрээр худалдаанд гардаг бүтээгдэхүүн юм байна. Харин хэрэглэгчид ОХУ-аас орж ирдэг импортын бүтээгдэхүүн гэж боддог. Иймд хэрэглэгчийг хууран мэхлэх, төөрөгдүүлсэн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 10.2.3-т заасныг үндэслэн дээрх торгуулийн арга хэмжээг авлаа гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.

image


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.89.90] 2021-01-29 02:23:53

цЭС ХАЙХАНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ АВАХАА БОЛЬЦГООЁ ГЭЭД ЛДАВАЛГААЧИХЪЯ

ард иргэд [66.181.188.241] 2021-01-28 13:37:16

маш хортой бодисоор хийдэг хог хүн уухын эцэсгүй

Иргэн [64.119.19.12] 2021-01-28 09:46:53

Советское чинь бүр хог болчихсон. Энэ мэтийн луйварчингууд хулгайгаар хийхээр аргагүй биз дээ. Яагаад зааврыг Оросоор бичсэн бэ? Зүгээр л луйвар. Үйлдвэрийг хаагаад эрүүгийн хэргэ үүсгэх хэрэгтэй.

Eh oron [202.126.89.69] 2021-01-28 09:21:18

Huuchin onii hugzaan duuszan ymiig mongol bolgoj hayag naaj zarsan bizdee ene chini hugzaan duussan bvteegdehvvniig usdagah estoi bizdee


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.