Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх Ажлын хэсэг хуралдав

Aдмин / Эдийн засаг

Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг Төрийн ордонд хуралдлаа. Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож цаашид анхаарах асуудлын талаар байр сууриа илэрхийлэв. Ажлын хэсэг ирэх сарын дундуур хэлэлцээтэй холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөж байна. “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэгтэй Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, УИХ-ын нэр бүхий гишүүд, холбогдох сайд, албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэй байгуулсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Zochin [46.224.12.227] 2021-02-24 22:55:32

Mash zuw shiidwer gargaarai hezee 1 tsagt heregten bolj huwirna shuu

Иргэн [202.126.90.142] 2021-02-24 19:56:57

Нямбаатар гэж хэлний сургууль төгссөн нөхөр ацаа мэдэхэв дээ

Манайх туршлагаа муутай сайд дарга, мэргэжилтнүүдтэй юмдаа. [202.131.225.53] 2021-02-24 17:47:12

Олон улсын худалдааны зах зээл гэж байдаг. Монгол Улс түүн дээр бизнес явуулах тийм ч хангалттай туршлагатай биш бололтой. Ийм байдал сүүлийн 50, 120 жил ажигдагдлаа. Налайхын уурхайгаас өгсүүлээд Дорнодын Мардай, Эрдэнэтийн зэс молибден, үй олон алтны уурхайнууд, Дорнодын нефть, одоо тэгээд Оюу Толгой. Бүх уурхайнууд дээр Монгол Улс баялгаа алдсан гээд бөөн гомдол. Бүгдэд нь монголчуудын хоншоор дутсан, туршлага хүрээгүй, араараа тавиулсан. Шаал өөдгүй юм, манай гадаад худалдааны дарга, мэргэжилтнүүд.

Бүтэх болов уу? [202.131.225.53] 2021-02-24 17:29:40

Бүтэшгүй юманд их горьдоод, найдаад байгаа юм биш үү? Программа Максимум, программа Минимум гэж байх ёстой. Тэгээд л ярьж үзэх юм биздээ. Хэдэн жил хэлэлцэж тохирох асуудал бол оо?

зочин [66.181.161.93] 2021-02-24 17:27:50

Ц.Түмэнцогт мэтийн урьд нь ажиллаж байхдаа сэтгэл гаргаагүй хүмүүсийг зайлуулахгүй бол хэрэгтэй үр дүн гарч чадах уу?

Лодой [202.21.115.22] 2021-02-24 16:31:54

Хичээгээрэй

Зочин [172.58.141.197] 2021-02-24 11:42:59

Ashguidee ajliin ondor amjilt husie! Tuuhend uilee monhloorei!


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.