"Богдхан" төмөр замын төслийг эрчимжүүлнэ

Aдмин / Хууль

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монгол хэсгийн даргын хувиар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга Игорь Васильевич Милостныхтай уулзав.

Уулзалтын эхэнд "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн үйл ажиллагааны явцын талаар мэдээлэл солилцож, ачаа тээвэр болон зорчигч тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, экспортын тээвэрлэлтийг эрчимжүүлэх асуудлаар санал солилцов. Мөн стратегийн ач холбогдол бүхий "Богдхан" төмөр замыг барих төслийг эрчимжүүлэх талаар санал нэгдлээ.

"Богдхан" төмөр замын төсөл хэрэгжсэнээр төмөр замын дамжин өнгөрөх болон бусад экспорт, импортын ачаа тээврийн галт тэргийг хот дундуур явуулалгүй Богдхан уулын урдуур тойрох юм. Уг төслийн ТЭЗҮ-ийг зургаан сарын дотор боловсруулж, гурван жилд багтаан ашиглалтад оруулахаар урьдчилан тооцсон байна.

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ын зүгээс өөрсдийн хөрөнгөөр ОХУ-аас Спутник-V вакциныг худалдан авч, нийт ажилчид болон тэтгэвэрт гарсан ахмад ажилчдыг вакцинд хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.


Сэтгэгдэл

Цогоо [66.181.188.168] 2021-02-27 18:35:07

Барихгүй удаад байвал Монгол төмөр замд нь өгөөрэй дээ.

Ерөнхийлөгчөө [66.181.188.168] 2021-02-27 18:31:58

Төмөр замын Гол замаа хоёр урсгалтай болгох, төмөр замаа цахилгаанжуулах аа яах вэ

ЗОЧИН [202.131.233.190] 2021-02-26 11:04:06

"БОГДХАН" ТӨМӨР ЗАМ БАРИГДСАНААР: ХОЙНООС УРАГШАА, ӨМНӨӨС ХОЙШОО ШУУД ДАМЖИН ӨНГӨРӨХ /ТРАНЗИТ/ БҮХ АЧАА /УБТЗ-ЫН АЧАА ТЭЭВРИЙН 10-15%/, ОРОН НУТГИЙН АЧАА ТЭЭВРИЙН 60-70% /ТЭЦ2,3,4-ҮҮДИЙН НҮҮРС БОГДХАН ТӨМӨР ЗАМ, СОНГИНО, СОНСГОЛОНГИЙН ЗАМААР ИРНЭ, ИМПОРТЫН ТҮЛШ ШАТАХУУН ИРЖ ИХЭНХДЭЭ ТОЛГОЙТ ОРЧИМД БУУНА/ХОТ ДУНДУУР НЭВТРЭХГҮЙ/, МӨН УБ ХОТОД БҮР 1,2,3-Р БҮСЭД БАЙРЛАЛТАЙ ҮНДСЭН ТОМ 10-ААД, ТЭДГЭЭРИЙГ ТҮШСЭН 80 ГАРУЙ ТЭЭВЭР ЗУУЧДЫГ "УБ-ЫН АЧИЖ БУУЛГАХ ЛОГИСТИК ТӨВ" БАЯН ЗӨРЛӨГТ БАЙГУУЛЖ 2021-2023 ОНД ХОТООС ГАРГАЖ, ХОТЫГ ХЭРСЭН ОЛОН ЗУУН САЛБАР ТӨМӨР ЗАМ, ТАЛБАЙГ ЧӨЛӨӨЛЖ БАРИЛГАЖУУЛАХ ХЭРЭГТЭЙ, ИНГЭСНЭЭР УБ ХОТОД ЗӨВХӨН СУУДЛЫН ГАЛТ ТЭРЭГ, МАШ БАГАХАН ОРОН НУТГИЙН АЧАА Л ОРЖ ГАРНА, ТОЛГОЙТ-АМГАЛАН ӨРТӨӨ ХООРОНД УУЛЗВАРГҮЙ ЗАМТАЙ БОЛГОЖ ЭНЭ ХЭСЭГТ ГАЛТ ТЭРЭГ ДОХИО СИГНАЛ ӨГДӨГГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ.

Зочин [103.57.95.146] 2021-02-26 10:52:37

Хурдхан хийгээрээ Женко Якунин хоерыг ойртуулж болдоггуй юм шуу гацаагаад байдгийм

... [202.9.40.41] 2021-02-26 10:49:29

iim tusul khiikh bsiin bol yakh gej ene unetei guur khiisiin beeèe?

Зочин [202.126.90.119] 2021-02-26 10:34:17

Богд хант төмөр замаас өмнө даруй хийх ажлууд:1.Амгалан -Толгойтын хооронд залгаасгүй зам тавих 2.Хотын дундуур галт тэрэг дохио өгч явдгийг болиулах,бусад орнууд дохио огөдөггүй

иргэд [202.126.90.96] 2021-02-26 10:11:04

энэ төслийг олон жил ярилаа хотыг дугдуур нь хуваадаг энэ төмөр үамаа авч хаяад тэр богд хан төмөр заи төслөө хурдан хийгээчэээ худлаа л цэцэрхээд л суух юмааа хотын дундах төмөр үам бхнүй болчвол түгжрэл 70% буурна ш дээ

Зочин [202.126.88.165] 2021-02-26 10:08:25

Төмөр замын ачаа тээврийг хотын дундуур явуулахгүй болгох нь үнэхээр зөв , байнга зам хаагдаж түгжрээ үүсэхгүй болно,олон айлын цонхон доогуур дуу чимээ ихтэй вогон явж,нойр алдуулж амгалан тайван унтаж буй нялхсыг сэрээдэг,ойр рчмын байрууд үргэлж доргилт мэдэрч байдаг


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.