Аялал жуулчлал, агаарын тээврийн салбарын төлөөллүүд уулзлаа

Aдмин / Нүүр

Монгол Улсын Ерөнхий сайдын аялал жуулчлалын салбартай хийсэн уулзалтын мөрөөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар агаарын тээврийн бүх авиа компаниуд болон аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар агаарын тээвэрлэгч, аялал жуулчлалын бизнес эрхлэгч хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, тулгарч буй бэрхшээлд шийдэл олох, нэг ойлголттой болох цаашлаад Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэх хөтөлбөр, зорилтыг тодорхой болгох асуудлаар санал солилцсон юм.

Түүнчлэн хоёр салбарын хөгжилд хамтын ажиллагаа, төлөвлөгөөг боловсруулж Засгийн газраар батлуулах асуудлыг ярилцлаа. Ингэхдээ дундын сан байгуулж хоёр салбарыг хөгжүүлэхийн тулд татаас өгдөг байх нь зүйтэй гэдэг саналыг агаарын тээвэрлэгчид, аялал жуулчлалын салбарын төлөөллүүд дэвшүүлсэн.

Уулзалтад ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн агаарын тээвэрлэгчдийн тогтмол нислэгийн хуваарь, суудал ашиглалтын судалгааг танилцуулсан. Мөн агаарын тээвэрлэгчид ковидын дараах парк шинэчлэл, шинэ нислэгийн чиглэлийн төлөвлөгөөгөө танилцуулж, мэдээлэл солилцлоо.

Аялал жуулчлалын салбарынхан ИНЕГ-ын даргын дэргэд хоёр салбараас бүрэлдсэн ЗӨВЛӨЛ байгуулж цаашид хамтарсан төлөвлөгөө боловсруулж хамтран ажилладаг байя гэдэг саналыг гаргаж, агентлагын дарга Л.Бямбасүрэн дэмжлээ.

Уулзалтаас гарсан санал дүгнэлтийг яамдууд боловсруулж улмаар Засгийн газраар даруй батлуулахаар төлөвлөж байна.


Сэтгэгдэл

Ирээдүйгээ бодитой тооцоочээ! Дэмий юманд хүчээ битгий зарцуулаач. [202.131.225.53] 2021-03-01 16:59:00

Энэ 2 салбаj Засгаас "татаас" авахыг МӨРӨӨДӨЖ байгаа юм байна. ОЙРЫН 2-3 ЖИЛ гадаадаас Монголруу жуулчид огт ИРЭХГҮЙ ш дээ. Цаад хөгжсөн орнуудаар чинь гадагш иргэдээ ЯВУУЛАХГҮЙ лав 2021 оныг дуусгах гэж байна. Герман, Франц, Чех, Голланд, Итали, Словак, АНУ гм орнуудын мэдээг сайн УНШИЛДАА. Ирэх жил ӨмнөАфрикийн, Английн вирусын шинэ төрөл гарчихлаа, түүнийг дарж чадах эсэхийг хэн ч ярихгүй байна. Ийм байхад Монголд үй түмэн ЯДУУСАА дэмжихийн ОРОНД аялал жуулчлал, МИАТ-аа дэмжихийн гэнээ. Ягшдээ!!!

зочин [202.179.21.211] 2021-03-01 11:10:00

Үнэн шүү ЖОРЛОНГҮЙ аялал жуулчлал яриад ичиж үхмээр , яаж гадны хүмүүсийг хульхидаж чадаж байнаа .

zochin [202.179.21.211] 2021-03-01 10:58:26

Үнэн шүү улс орноо таниулах гэж байгаа бол ЖОРЛОНГОО шийдчихээд аялал жуулчлалаа хөгжүүлье гэж ярих хэрэгтэй .

Иргэн [202.9.46.208] 2021-03-01 04:58:52

ХАР ХОРУМ ХОТОО , ХУУЧНЫ ЗАГВАРААР ШИНЭ СҮМ ХИЙДҮҮД БАРИЖ СЭРГЭЭХ ХЭРЭГТЭЙ , КАРА КОРУМ ГЭХ ЭНЭ НЭРИЙГ ДЭЛХИЙ ДАЯАР МЭДДЭГ , ТИЙМ БОЛОХООР ЖУУЛЧИДЫН АНХААРЛЫГ МАШ ИХ ТАТНА

Зочин [203.98.76.15] 2021-03-01 04:37:35

Худлаа шаахаа боль эхлээд жорлонгоо барь тэр босоо хөх монгол оо цэгцэл


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.