Хөвсгөл аймгийн Ханх суманд хүчтэй газар хөдлөлт болжээ
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 48 км-т орших Хороо багийн “Адуун” гэдэг газар гуравдугаар сарын 1-ний 13:30 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай мэдээллийг ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнгээс онцгой байдлын албанд 13:44 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.
2021 оны нэгдүгээр сарын 12-нд 6.5 магнитудын хүчээр газар хөдөлснөөс хойш түүний давтан хөдлөлтүүд болсоор байгаа бөгөөд хоёрдугаар сарын 25-ны 11:00 цагийн байдлаар Хөвсгөл аймгийн Ханх суманд 34,133 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээс 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 176 бүртгэгдсэнийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байв.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:38:13
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:38:13
Зочин [66.181.180.66] 2021-03-02 03:52:14
Ханх ..ганцхан газар 1 сар 10 аад хоногт 34133 удаа газар хөдөлсөн гэнээ Ямар нэг арга хэмжээ нүүлгэн шилжүүлэлт хийхгүй л юм байх даа Ханх сумын орчин нэг өдөр газрын гүн рүү аялах вий дээ Маш богино хугацаанд 34133 удаа ....БОДОХ Л АСУУДАЛ ШИГ САНАГДАХ ЮМ
Хөвсгөл [202.126.89.199] 2021-03-02 03:29:59
Зайран , удгадууд далай ээжээ арагдадгүй юм байх даа